Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 149/2024/00031/И |
Дугаар | 149/ШШ2024/00240 |
Огноо | 2024-05-28 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 149/ШШ2024/00240
202 оны 05 сарын 28 өдөр 19/ШШ202/0020 Мандал сум
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* онд төрсөн, 28 настай, эмэгтэй, *******-Уул аймгийн ******* сумын ******* дугаар баг Мангирт 10-р хэсгийн 3-р гудамжны №60 тоотод оршин суух, /*******, Утас:*******/ Заамад овогт Борхүүгийн *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: 1991 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн сумын 3 дугаар баг - тоотод оршин суух, /*******, Утас:*******/ ******* овогт холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баттөгөлдөр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Б.Үүрмандах бид хоёр 20******* онд үерхэж байгаад хамтран амьдарсан. 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр охин Амирлан, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүү Бүрэнтөгс нар төрсөн. Гэр бүл болоод хамтран амьдарснаас хойш гэр бүл хэрүүл маргаан ихтэй удаа дараа шүүхийн байгууллагаар асуудлаа шийдүүлж байсан. Ийм учраас 2021 оны 0 дүгээр сараас хойш тус тусдаа амьдарч эхэлсэн. Иймд 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Амирлан, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Бүрэнтөгс нарт эцэг Б.Үүрмандахаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: ... Миний бие нь тус шүүхэд Б. холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Гэвч тодорхой шалтгааны улмаас гаргасан нэхэмжлэлээ буцааж байгаа тул хүсэлтийг маань хүлээн авна уу гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь Б. холбогдуулан Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлээсээ сайн дураар татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б.*******ийн нэхэмжлэлтэй Б. холбогдох Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлээс нэхэмжлэгч нь сайн дураар татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7. дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.