Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 224

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох 1721000860116 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1,  Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* баг, ******* ******* тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэл Сум дундын ******* шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, хэрэг хариуцах чадвартай ******* овогт ******* *******.   /РД: *******/

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 21-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг тоотод оршин суух хохирогч гэрээс 450.000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр үед эхнэр хот явчихсан дагавар хүүхэд гэрт байсан. Би орой гэртээ согтуу ороод хоол хийж идээд унтсан. Өглөө босоод тамхи хайж байгаад хувцасны шүүгээнд мөнгө байхаар нь буур тоглохоор аваад гарсан. Тэгээд зах дээр очиж буур тоглохоор явж байгаад таньдаг 2 хүнтэй таараад архи уусан. Нэг сэрсэн чинь хашаанд согтуу хэвтэж байсан. Мөнгө алга болчихсон байсан. Гэртээ очоогүй. Хот явж ажил хийгээд 200.000 төгрөгийг өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрч байна гэв.

 

Хохирогч Э.Байгальхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэртээ унтаж байхад 19 цаг 30 минутын орчимд ******* гаднаас архи хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Тухайн өдөр би орой ажилтай байсан учраас юм бэлдээд байж байхад ******* хоол унд хийж байхаар нь гэртээ үлдээгээд ажилдаа явсан. Тэгээд маргааш өглөө буюу 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн орчим гэртээ ирсэн. Намайг ирэхэд ******* гэрт байгаагүй бөгөөд би 2017 оны 09 дүгээр сард Улаанбаатар хот руу тэмцээнд явах санаатай 450000 төгрөг хадгалж байсан юм. Тэр мөнгөө хувцасны шүүгээнд үлдээсэн байсан алга болчихсон байсан. ******* нь гэрээс явахдаа өөрийнхөө хөгжим, хувцас зэргийг аваад явсан бөгөөд одоо хүртэл манайд ирэхгүй байгаа юм. ******* нь манай ээжтэй хамтран амьдраад 4 жил болж байгаа юм” гэжээ.  /хх-ийн 13-14 тал/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би ******* гэх хүнтэй 4 жил гаруй хамтран амьдарч байгаа, бид хоёрт ямар ч гэрлэлтийн баталгаа байхгүй. Өдрийг нь тодорхой санахгүй байна. Дугаараа нууцалсан утаснаас залгаад Улаанбаатар хотод байна. Ажил хийж байгаад авсан мөнгөнийхөө талыг нь өгнө гэж хэлсэн” гэжээ. /хх-ийн 18 тал/

            - Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 11 тал/

            - Дорнод аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 12 тал/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/  зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 21-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг тоотод оршин суух хохирогч гэрээс 450.000 төгрөг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Байгальхүү, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******эд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч *******ийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.    

 

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан ял хөнгөрүүлэх  нөхцөл байдал болох бөгөөд энэ хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл  байдал байхгүй байна.  

 

Энэ хэргийн улмаас хохирогч 450.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь 200.000 төгрөгийг хохирогч төлж барагдуулснаас гадна хохирогч Э.Байгальхүү нь нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч ******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүний бичгийн баримтаар хураагдаж ирсэн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.******* зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ийг 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

 

 5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн түүүний ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.БАТЖАРГАЛ