Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 230

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

 Улсын яллагч *******

 Шүүгдэгч*******

 Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох 1721001450084 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг,  Төмөр замын 57-02 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэл Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, мөн Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* *******.   /РД: /

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 21 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг СМУ-ийн 19 дүгээр байрны урд талд хохирогч нүүрэн тус газар цохиж, “хамрын таславчны муруйлт, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал болон зулгаралт, баруун өвдөгний зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 21 цагийн орчим СМУ-ийн 19 дүгээр байрны гадаа эхнэртэйгээ маргаад байхад бидний хажуу дахь орцны үүдэнд хэдэн залуучууд хараад зогсож байснаа , хоёр эхнэр бид хоёрын хажууд ирээд яриа чагнаад байхаар нь би та нар цаашаа яваач, юундаа үгэнд дурлаад байгаа юм гэхэд бид дошин дээрээ байна, чамд хамаагүй гэхээр нь би рүү очоод нүүрэнд  нь алгадсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэв.

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Ах , найз , нарын хамт Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээлийн 19-р байрны  урд талд юм яриад сууж байхад замын эсрэг талд нэг залуу эхнэртэйгээ маргалдаад яваад байсан. Тэр эхнэртэйгээ хэрэлдэж байгаа зүс таних нь архи уусан, согтуу байсан. бид нар руу та нар наанаа юугаа хийгээд байгаа юм бэ, наанаасаа зайлаач гэхээр нь манай ах байрныхаа урд сууж байна гэхэд хүрч ирэхээр нь би эргээд хартал миний нүүр рүү 2-3 удаа цохьсон. Би доошоо харахад нөгөөх чинь намайг татаж унагаад зүүн тийшээ зах руу гараад зугатаасан. Араас нь манай найз , нар хөөсөн. Намайг цохихыг хараагүй, дэлгүүр дотор байсан” гэжээ.  /хх-ийн 7-8 тал/

 

 Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “, 20 дугаар байрны хойд талын дэлгүүрийн үүдэнд юм яриад сууж байхад гэх залуу эхнэртэйгээ хэрэлдээд дэлгүүрийн гадаа зогсож байсан. Би хүлээгээд 19-р байрны гадаа сууж байхад гэх залуугийн эхнэр хөөе гэж хашгирахаар нь харсан чинь хамраас нь цус гарсан, доошоо хараад сууж байсан. Би тай хамт гэх залуугийн араас хөөгөөд гүйцээгүй” гэжээ. /хх-ийн 13-14 тал/

 Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Нөхөр *******тай маргалдаад зогсож байхад үл таних 2 эрэгтэй хүн бид хоёрын хэрэлдээд зогсож байсан газар ирж үгэнд дурлаад хараад байсан. та нар юугаа хараад байгаа юм, зайлаач гэсэн чинь нэг нь хулгай хийгээд явж байсан жаахан банди байсан, ямар том болсон юм гээд босож ирээд зодолдох гээд барьцалдаад байсан. Тэгээд тэр намхан залууг алгадсан. ... Тэгсэн 2 талаас 2-3 залуучууд гүйж ирээд г зодох гээд байсан. Би айгаад гийн аавыг дуудах гээд СМУ-ийн гэр лүү орсон” гэжээ. /хх-ийн 15-16 тал/

            - Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 511 тоот  дүгнэлтэнд

            1. биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт болон зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал болон зулгаралт, баруун өвдөгний зулгаралт   гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэмтэл болно.  

     3. Дээрх гэмтлүүдийн тархи доргилт, хамрын таславчийн муруйлт нь дангаараа, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт болон зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал болон зулгаралт, баруун өвдөгний зулгаралт нь бүрдэл байдлаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

     4. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй   гэжээ. /хх-ийн 23 тал/

     - Гэрч мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 03 тал/

            - Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 24 тал/

- Хохирогч хохирлын баримт /хх-ийн 35-37 тал/

- Дэд ахлагч , ахлагч нарын бичсэн илтгэх хуудас /хх-ийн 45 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 21 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг СМУ-ийн 19 дүгээр байрны урд талд хохирогч нүүрэн тус газар цохиж, “хамрын таславчны муруйлт, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал болон зулгаралт, баруун өвдөгний зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *******, гэрч Э., нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 511 тоот актын дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч*******ад холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч*******ын хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж түүнд 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч******* нь хохирогч *******д нотлох баримтаар тогтоогдсон 121.900 төгрөгийг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шийтгэх тогтоолд энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, түүний бичгийн баримтаар хураагдаж ирсэн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ыг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч*******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нь тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолоор цагдан хоригдож байгаа болохыг дурдсугай.    

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.БАТЖАРГАЛ