Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 130/ШШ2024/00436

 

 

 

       2024             04            29     

                             130/ШШ2024/00436

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К. би,

Нэхэмжлэгч: Х банкны Б аймаг дахь салбар /захирал Л.Ө/

Хариуцагч: Б аймгийн У сумын 7 дугаар багт оршин суух, К овогт Ун Е

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/202146935020 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үүрэгт нийт 3,829,911 /гурван сая найман зуун хорин есөн мянга есөн зуун арван нэгэн/ гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х банкны Б дахь салбарын захирал Л.Ө нь У.Е-д холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/202146935020 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үүрэгт нийт 3,829,911 /гурван сая найман зуун хорин есөн мянга есөн зуун арван нэгэн/ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Зээлдэгч У.Е нь Х банкны Б салбарын Улаанхус тооцооны төвөөс 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулан 5,168,957 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 3,100,000 төгрөг, нийт 8,268,957 төгрөгийн цалингийн цалингийн зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 47 сарын хугацаатайгаар зээлсэн юм.

1.2. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 4,882,482 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,464,554 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,595 төгрөг нийт 6,350,631 төгрөгийг төлж барагдуулсан болно.

1.3. У.Е нь гэрээ ёсоор төлбөр зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зэлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй.

1.4. Зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсгийг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/202146935020 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үүрэгт нийт 3,829,911 /гурван сая найман зуун хорин есөн мянга есөн зуун арван нэгэн/ гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч У.Е хариу тайлбартаа “Би Х банкны Б салбарын надад холбогдуулан гаргасан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн үүрэгт 3,829,911 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбар нь У.Е-д холбогдуулан гаргасан 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/202146935020 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үүрэгт нийт 3,829,911 /гурван сая найман зуун хорин есөн мянга есөн зуун арван нэгэн/ гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У.Е нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/202146935020 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үүрэгт нийт 3,829,911 төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,229 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0000100020000941 дугаартай данснаас 38,114 төгрөг, мөн хариуцагч У.Еаас улсын тэмдэгтийн хураамжид 38,114 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгож шийдвэрлэх нь зүйтэй.

5.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч К овогт  Е  нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/202146935020 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үүрэгт нийт 3,829,911 /гурван сая найман зуун хорин есөн мянга есөн зуун арван нэгэн/ төгрөгийг Х банкны Б аймаг дахь салбарт төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,229 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 0000100020000941 дугаартай данснаас 38,114 төгрөг, мөн хариуцагч У.Е-с 38,114 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           К.Б