| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00629/И |
| Дугаар | 103/ШШ2024/00501 |
| Огноо | 2024-09-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2024/00501
| 2024 оны 09 сарын 13 өдөр | Дугаар 103/ШШ2024/00*******01 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:******* дүүргийн 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ************** холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,240,33******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь хариуцагч Ч.ид холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,240,33******* төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Чимэггэрэл овогтой нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн авч "Мобиком корпораци" ХХК-ийн 9910 дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган 14000**************9804 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан байдаг.
Ч. нь 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 14-ний хооронд нийт *******20,000 төгрөгийн зээл авсан. Хариуцагч нь Иргэний хуулийн 4*******1 дүгээр зүйлийн 4*******1.1, 4*******3 дугаар зүйлийн 4*******3.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1 дэх заалт болон "Зээл, зээлийн эрх нээх гэрээ"-ний ******* дугаар зүйлийн *******.2.2-*******.2.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн бөгөөд манай байгууллагаас зээлдэгчийг хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, "Анхааруулах хуудас" илгээсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Хариуцагч Чимэгтэрэл овогтой ийн үндсэн зээлийн үлдэгдэл *******20,000 төгрөг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн хүү 43*******,909 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,42******* төгрөг, нийт 1,240,33******* төгрөг байна. Иймд Ч.оос 1,240,33******* төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ч. миний бие 9910 дугаар дээр зээлийн эрх үүсч 2023 оны 3 дугаар сарын 0*******-ны өдрөөс эхлэн ******* удаагийн давтамжтай *******20,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Түүний үндсэн хүү 43*******,909 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,42******* төгрөг, нийт 1,240,33******* төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь: хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, *******4 дүгээр зүйлийн *******4.1, *******4.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага
болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ************** холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,240,33******* төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,319 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 1*******,1*******9.******* төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1*******,1*******9.******* төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.******* дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА