Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2024/00502

 

 

 

 

 

*******24 оны 09 сарын өдөр

Дугаар 0/ШШ*******24/00502

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

              дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: *******-******* дүүргийн ******* дугаар хороо, Ажилчны гудамж, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: дүүргийн дугаар хороо, дүгээр гудамжны тоотод оршин суух, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт ,50,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******24 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Г. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт ,50,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б. нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Г. нь *******2 оны дүгээр сарын 5-нд би өвлийн гуталгүй болчихсон, дэлгүүрт өвлийн годон гутал ирсэн байна, миний мөнгө дутаад байна намайг ,000,000 төгрөг зээлээч гэхэд нь би ,000,000 төгрөг зээлүүлсэн. Мөн *******24 оны дүгээр сарын 26-нд 00,000 төгрөг, 2 дугаар сарын 07-нд 0,000 төгрөг, *******24 оны 2 дугаар сарын 2-нд *******,000 төгрөгийн тус тус зээлсэн бөгөөд нийт ,50,000 төгрөгийг зээлдэн авсан. Гэвч мөнгөгүй байна, цалингаа буухаар өгье гэж хугацаа заан хойшлуулсаар намайг хуурч байгаад гомдолтой байна гэжээ.

Хариуцагч Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г. би *******24 оны дүгээр сард иргэн Б.аас ,50,000 төгрөг цувуулж авсан нь үнэн. Төлж барагдуулна, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь: хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2., 74 дүгээр зүйлийн 74., 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага

болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

.******* ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт ,50,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 8,275 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 8,275 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 



 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА