| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 134/2024/00152/И |
| Дугаар | 134/ШШ2024/00194 |
| Огноо | 2024-09-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 134/ШШ2024/00194
| 2024 оны 09 сарын 06 өдөр | Дугаар 134/ШШ2024/00194 | Говьсүмбэр аймаг |
Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, *******,*******,*******,*******,*******
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 4 дүгээр баг,*******,*******,*******,*******
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 6,158,782.28 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 13,926,552.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 2,763,346.64 төгрөг, нийт 22,848,681.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ***** банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. ...Үндсэн зээлийн үлдэгдэл 6,158,782.28 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 13,926,552.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 2,763,346.64 төгрөг, нийт 22,848,681.11 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нар нь нэхэмжлэлийн шаарлдага болох 22,848,681.11 төгрөгөөс 19,848,681.11 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, 3,000,000 төгрөгийг гаргуулна гэснийг хариуцагч хүлээн зөвшөөрч, тухайн мөнгийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2027 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл сар болгон 100,000 төгрөгийг /106900424267 тоот дансанд/ төлөхөөр харилцан тохиролцож талууд эвлэрлийн гэрээг бичгээр байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 6,158,782.28 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 13,926,552.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 2,763,346.64 төгрөг, нийт 22,848,681.11 төгрөг гаргуулна гэжээ.
3. Нэхэмжлэгч*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нар нь нэхэмжлэлийн шаарлдага болох 22,848,681.11 төгрөгөөс 19,848,681.11 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, 3,000,000 төгрөгийг гаргуулна гэснийг хариуцагч хүлээн зөвшөөрч, тухайн мөнгийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2027 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл сар болгон 100,000 төгрөгийг /106900424267 тоот дансанд/ төлөхөөр харилцан тохиролцож талууд эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2.-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5.
5. Энэхүү нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд зохигч 3,000,000 төгрөгийн хэмжээн эвлэрсэн тул үүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 62,950 төгрөгийн 50 хувь болох 31,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нар нь нэхэмжлэлийн шаарлдага болох 22,848,681.11 төгрөгөөс 19,848,681.11 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, 3,000,000 төгрөгийг гаргуулна гэснийг хариуцагч хүлээн зөвшөөрч, тухайн мөнгийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2027 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл сар болгон 100,000 төгрөгийг /106900424267 тоот дансанд/ төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд зохигч 3,000,000 төгрөгийн хэмжээн эвлэрсэн тул үүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 62,950 төгрөгийн 50 хувь болох 31,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА