Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 149/ШШ2024/00314

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 06-ны өдөр Дугаар 149/ШШ2024/00314 Мандал сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч:************* ******* овогт *******гийн *******/рд:*******, утас-*******/ хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Хүсэлт гаргагч Б.*******, нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.******* тус шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие нь 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Зүүнхараа дахь Барилга угсралтын конторт засал чимэглэл мэргэжлээр ажилд орсон. 1991 оны 02 дугаар сарын 15-аас манай байгууллага нь Барилгын өргөө ХК болоод ажиллаж байгаад 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс үйл ажиллагаа нь татан буугдсан. Тиймээс миний тус байгууллагад ажилласан 1984 оны 09 дүгээр сарын 01-ээс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажилласан жил 10 жил 03 сар 29 хоногийн ажилласан жил нь улсад ажилласан жилд орохгүй бичиг баримт байхгүй гэсэн үндэслэлээр тасалдсан гэж тооцоод хохирч одоо болтол тэтгэврээ тогтоолгож чадахгүйгээр хохирч байна. Тиймээс БУК-т ажилласан 10 жил 03 сар 29 хоногийг минь тэтгэврийн ажилласан жилд тооцож өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие нь 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Дархан хотын Барилгын трестийн харьяа Зүүнхараа дахь БУК-т засал чимэглэлчнээр анх ажилд орсон юм. Ингээд 1991 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өмч хувьчлал явагдаж БУК нь Өргөө ХК болсон. Ингээд миний бие Өргөө ХК-д үргэлжлүүлэн засал чимэглэлчнээр ажилласан. Өргөө ХК нь 1994 оны 12 дугаар сард дампуурч үйл ажиллагаа нь зогсож би ажилгүй болж байсан юм. Одоо миний бие нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд ажилд орсон гарсан тушаал шийдвэр олдохгүй хохирч байна. Тиймээс миний ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд эрх зүйн маргаангүй үйл явдлыг буюу ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагч Б.******* нь Дархан хотын/хуучнаар/ харъяа Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хот дахь Барилга угсралтын конторт 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл барилгын засал чимэглэлчнээр, 1991 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Өргөө ХК-д засал чимэглэлчнээр тус тус ажиллаж байсан болох нь:

1.Хүсэлт гаргагч Б.*******ийн Зүүнхараа дахь Барилга угсралтын контороос 1984 оны 10 дугаар сарын 02-ны өдөр олгосон №382209 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар

2. Хүсэлт гаргагч Б.*******тэй хамт ажиллаж байсан иргэн Д.*******, *******, ******* нарын шүүхэд ирүүлсэн тодорхойлолт

3. Хүсэлт гаргагч Б.*******ийн 1989 онд БУК-т ажиллаж байхдаа авхуулсан гэрэл зураг

4.Гэрчээр Д.*******ийг асуусан тухай тэмдэглэл: ...1983 оноос 1995 он хүртэл Зүүнхараа барилга угсралтын конторт мастер талбайн инженер хийж байсан. 2003-2008 он хүртэл хувиараа хөдөлмөр эрхэлсэн. 2009 оноос эхлээд 2019 он хүртэл Зүүнхараа политехник коллежид багш хийж байгаад тэтгэвэрт гарсан. ...1986 оноос эхлээд Баянгол найман зуун үнээний фермд 1994 он хүртэл цуг ажиллаж байсан. ...гэх мэдүүлэг

5.Гэрчээр *******ыг асуусан тухай тэмдэглэл: ...Би 1979 онд ажилд орсон. 1992 он хүртэл ажилласан. Барилга угсралтын конторт туслах ажилчнаар тэгээд явцдаа зэргээ ахиулаад өрлөгчин олсон. ...Б.******* 1990 онд Баруунхараагийн өөр бригадад ажиллаж байсан. Томилолтоо хамт ажиллаж байсан. Б.******* гийн бригадад би өөр бригад дээр ажиллаж байсан. Бид нар тэд нарын бригад дээр очиж ажиллаж байсан. 1 жил хавьцаа болсон. .. Заслын ажил хийж байсан. ...гэх мэдүүлэг

6.Гэрчээр *******ыг асуусан тухай тэмдэглэл: ...Би Завхан аймгийн барилгын техник мэргэжлийн дунд сургууль төгсөж ирээд 1985 оноос 1994 оныг хүртэл Барилга угсралтын конторт өрлөгчин хийсэн. Тэгээд тэтгэвэрт гарсан. ...Б.******* шавар будагчны бригад хамт ажиллаж байсан. ...гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Тиймээс хүсэлт гаргагч Б.*******ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135.2.6 дах хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* овогт *******гийн *******ийг Дархан/хуучнаар/ хотын харъя Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хот дахь Хөдөө аж ахуйн Барилга угсралтын конторт 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл барилгын засал чимэглэлчнээр,

-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Өргөө ХК-д 1991 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл барилгын засал чимэглэлчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ