| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2024/00322/И |
| Дугаар | 149/ШШ2024/00340 |
| Огноо | 2024-08-26 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 149/ШШ2024/00340
2024 оны 08 сарын 26 өдөр Дугаар 149/ШШ2024/00340 Мандал сум
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч:Сэлэнгэ аймгийн Мандал сумын ***************** тоотод оршин суух, ******* овогт *******ын *******/рд:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын **************** тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******/рд:*******/-д холбогдох
Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэн хэрэг үүсгэсэн, иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Одоо хэн хэн нь тус тусын амьдралаа хөөж хамтран амьдрах боломжгүй болсон тул 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин *******ыг миний асрамжид үлдээж, тэтгэлгийг хуулийн дагуу эцэг Б.*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие Б.*******т холбогдуулан тус шүүхэд хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Гэвч бид хоёр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сайн дураар эвлэрч цаашид хамт амьдрахаар болсон. Иймд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураар татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч Ч.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******т холбогдох хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минутад товлон зарласан боловч нэхэмжлэгч Ч.******* нь өөрийн гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураар татгалзах тухай хүсэлтийг бичгээр гаргаж ирүүлсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар олгосон эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Б.******* нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар өөрсдийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг шүүгчийн туслахаар дамжуулан илэрхийлсэн учраас шүүхийн хэлэлцүүлэгт зохигч нарыг оролцуулалгүйгээр хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ч.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан гаргасан хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ