Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 151/ШШ2024/00561

 

                2024       06         11

           151/ШШ2024/00561

 

 

 

 

           Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

          

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,

Нэхэмжлэгч: “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Ж, Т.Б нарт холбогдох,

Гэрээний үүрэгт нийт 16,699,288.98 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч А.Ж, Т.Б нар нь “О” ХХК-иас ... тоот зээлийн гэрээ байгуулан 16,696,288,98 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч А.Ж, Т.Б нар нь үндсэн зээлээс 2,049,433.25 төгрөг, үндсэн зээлийн хүү 2,424,799.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,767.54 төгрөг, нийт 4,530,000 төгрөгийг төлсөн. Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тул зээлийн гэрээ дуусгавар болсон. Иймд хариуцагч А.Ж, Т.Б нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 12,950,566.75 төгрөг, хүү 3,549,807.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 195,914.73 төгрөг, нотариатын зардал 3,000 төгрөг, нийт 16,699,288.98 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Ж, Т.Б нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

А.Ж, Т.Б нар нь “О” ХХК-иас зээлийн гэрээ байгуулан 16,696,288.98 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлж авсан нь үнэн. Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 16,699,288.98 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 6,699,288.98 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч А.Ж, Т.Б нарт холбогдуулан гэрээний үүрэгт нийт 16,699,288.98 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч А.Ж, Т.Б нар нь “... Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 16,699,288.98 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 6,699,288.98 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэх хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “О” ХХК-ийн гэрээний үүрэгт нийт 16,699,288.98 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Ж, Т.Б нар нь 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 6,699,288.98 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241,431.44 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 120,715.72 төгрөгийг, хариуцагч А.Ж, Т.Б нараас 120,715.72 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “О” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

  ШҮҮГЧ                                            Д.ОТГОНЧУЛУУН