| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 151/2024/00542/И |
| Дугаар | 151/ШШ2024/00558 |
| Огноо | 2024-06-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 151/ШШ2024/00558
| 2024 06 10 | 151/ШШ2024/00558 | |
|
|
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,
Нэхэмжлэгч: ... Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.Б-д холбогдох,
Гэрээний үүрэгт нийт 14,807,548 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... Засаг дарга ... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ч.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хоршоо хөгжүүлэх сангаас 10,000,000 төгрөгийн зээлийг Арьс шир боловсруулах цехийн тоног төхөөрөмж авах тухай төсөл хэрэгжүүлэхээр авсан бөгөөд зээл төлж дуусах хугацаа 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болсон. Зээлийг зориулалтын дагуу зарцуулсан боловч эргэн төлөх талаар удаа дараа мэдэгдэхэд хүлээн зөвшөөрдөг ч зээлийн эргэн төлөлтийг хийж барагдуулахгүй байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 9,740,233 төгрөг, зээлийн хүү 1,015,378 төгрөг, алданги 4,051,937 төгрөг, нийт 14,807,548 төгрөгийг гаргуулж Хоршоо хөгжүүлэх санг хохиролгүй болгож өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 заалтын дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Ч.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хоршоо хөгжүүлэх сангаас 10,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. ... Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага 14,807,548 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2,467,927.6 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2,467,927.6 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2,467,927.6 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,467,927.6 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,467,927.6 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,467,910 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Маргах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... Засаг дарга нь Ч.Б-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 14,807,548 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч Ч.Б нь “... сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага 14,807,548 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2,467,927.6 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2,467,927.6 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2,467,927.6 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,467,927.6 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,467,927.6 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,467,910 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Маргах зүйлгүй” гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ... сумын Засаг даргын гэрээний үүрэгт нийт 14,807,548 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Б нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2,467,927.6 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2,467,927.6 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2,467,927.6 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,467,927.6 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,467,927.6 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,467,910 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ч.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь 115,994 төгрөгийг гаргуулан төрийн сангийн ... тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН