Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 149/ШШ2024/00312

 

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 01-ний өдөр 149/ШШ2024/00312 Мандал сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж хийсэн хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч:******* тоотод оршин суух, ******* овогт *******ы ******* /рд:*******/-ийн хүсэлттэй

 

Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгох тухай хүсэлтийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулахыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.******* тус шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие улсад нийт 41 жил ажилласан. Үүнээс УБТЗ-ын Зүүнхараа барилга үйлдвэрлэлийн нэгдэлд 1997 оноос 2001 он хүртэл ******* жолоочоор ажиллаж байсан ба дээрх хугацаанд тухайн үед надад өгсөн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн ******* тоот нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийж баталгаажуулсан байгаа ч нийгмийн даатгал тухайн онуудад тайланг УБТЗ аймгийн нийгмийн даатгалд өгөөгүй байна гэх шалтгаанаар улсад ажилласан хугацаанаас 1997-2001 оныг хасаж тооцсоны улмаас миний бие улсад ажилласан хугацаанаас хасуулан хохирсон. Иймд гэрчийн тодорхойлолт болон холбогдох бусад баримтуудыг үндэслэн намайг УБТЗ-ын Зүүнхараа барилга үйлдвэрийн нэгдэлд 1997-2001 он хүртэл ******* жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна гэж заажээ.

 

Хүсэлт гаргагч Д.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүний ажиллаж байсан байдлыг тогтоох тухай эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна. Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх тогтоохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулжээ.

Тиймээс хүсэлт гаргагч Д.*******гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

-Хүсэлт гаргагч Д.******* нь Улаанбаатар Төмөр Замын Зүүнхараа Барилга үйлдвэрлэлийн нэгдэлд ******* загварын автомашины жолоочоор 1997 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан болох нь:

-Улаанбаатар Төмөр Замын Барилга үйлдвэрлэлийн нэгдлийн даргын 1999 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн №03 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар

-Улаанбаатар Төмөр Замын Барилга үйлдвэрлэлийн нэгдлийн даргын 2001 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №146 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хуулбар

-Улаанбаатар Төмөр Замын Барилга засвар ашиглалт үйлчилгээний ангийн даргын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/13 дугаартай Д.*******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар

-Хүсэлт гаргагч Д.*******гийн №******* дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

-Хүсэлт гаргагч Д.*******тэй хамт ажиллаж байсан иргэн *******, иргэн нарын шүүхэд гаргасан тодорхойлолт

-Хүсэлт гаргагч Д.*******гийн ажиллаж байх хугацаанд авч байсан шагнал урамшууллын гэрчилгээний хуулбар

-Гэрчээр *******, нарыг асуусан тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч Д.******* нь нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн ажиллаж байсан байгууллага нь төлөөгүй болох нь холбогдох баримтаар тогтоогдож байгаа бол тухайн ажиллаж байсан байгууллагаас нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах нь зүйтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Тиймээс хүсэлт гаргагч Д.*******гийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хүсэлт гарагч Д.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг өөрийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр гаргаж ирүүлсэн болно.

Хүсэлт гаргагч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******ы *******г Улаанбаатар Төмөр Замын Зүүнхараа Барилга үйлдвэрлэлийн нэгдэлд ******* загварын автомашины жолоочоор 1997 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ.