| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Д, улсын яллагч Б.Дэлгэрдалай, хохирогч Г.Б, шүүгдэгч П.Охүү, түүний өмгөлөөгч Я.Батханд (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0384) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны "А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Зуутраг овогт Пүрэвжавын Охүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2017 2601 1207 дугаартай 1 хавтаст хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Зуутраг овогт Пүрэвжавын Охүү, Монгол Улсын иргэн, Увс аймгийн Өлгий суманд 1995 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ”...” худалдааны төвд хүнсний лангуу түрээслэн ажиллуулдаг гэх, ам бүл 3, ах, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын .. дугаар гудамжны .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ..... Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр) Яллагдагч П.Охүү нь 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "...” худалдааны төв дотор Г.Бтай "муу усны” асуудлаас болж маргалдаж Г.Бгийн нүүрэн тус газар нь гараараа цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. | | ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг: - Шүүгдэгч П.Охүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "...2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн өглөө 9 цаг 30 минутад манай "...” худалдааны төв онгойсон. Намайг дэлгүүрээ нээх гэж байХ Г.Б эгч ирээд "би цэвэрлээгээ хийх гэсэн юм, чи доод давхарыг онгойлгоод өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр би та түр байж бай, хүн ирээгүй байна, дараа нь юм нь алга болчихвол хэн авсан нь мэдэгдэхгүй зүйл болно гэж хэлсэн. Тэр үед Г.Б эгч нилээн ууртай байсан. Тэгээд би дээшээ гарч, хувцаа өмсчихөөд буугаад ирэхэд доод давхарын хүмүүс ирсэн байсан. Тэгэхээр нь би хаалгыг нь онгойлгож өгчихөөд, жижиг саванд ус хийгээд, хөргөгчний шилийг арчаад муу ус хийдэг сав руу усаа хийчихээд гараа угаачихаад эргээд хартал Г.Б эгч "чи яагаад энд усаа хийгээд байгаа юм бэ, надаар байнга ус, хогоо хаяулах юм” гэхээр нь би "их ус хийгээгүй шүү дээ”
| | гэж хэлсэн. Тэгээд надтай хэрүүл хийх гээд байхаар нь би "та болиоч ээ, хүн ирээд байна, битгий хэрүүл хийгээд бай” гэж хэлчихээд хойд талын лангуун дээр хөзөр тоглоод зогсож байХ Г.Б эгч намайг "эр, эм нь мэдэгдэхгүй” гэх зэргээр надад л үг хэлээд байх шиг байсан. Тэгэхээр нь би "та ямар ядаргаатай юм бэ, хүн орж ирээд байХ” гэж хэлээд тэрнээс болж маргалдсан. Тэгсэн чинь Г.Б эгч гүйж ирж намайг татаж, нүүр лүү 1 цохиход нь би хойшоо унангаа алдсан. Тэгээд миний фудволкийг урсан. Би унахдаа Г.Б эгчийг цааш түлхсэн. Надад түүнийг цохисон зүйл байхгүй. Тухайн үед тэнд байсан хүмүүс салгасан. Тэгээд Г.Багалмаа эгч цагдаа дуудсан. Цагдаа нар гомдолтой байвал өргөдөл бичиж өгөөрэй гэсэн. Тэгэхэд Г.Б эгч өргөдөл өгөхгүй, ийм асуудал байлгүй яахав гэж хэлсэн. Тэгээд маргааш нь ирээд цалингаа авах гэсэн юм гэж хэлээд 50.000 төгрөг билүү 70.000 төгрөг аваад явсан. Тэгсэн маргааш нь цагдаагаас над руу залгасан...” гэв. - Хохирогч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "...2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн өглөө 10 цагийн үед П.Охүү бид хоёр маргалдсаны улмаас П.Охүү намайг зодсон. 1, 2 давхарын хүмүүс хог, угаадсаа гаргаж асгах тал дээр асуудал үүсгэдэг. Би энэ талаар П.Охүүд удаа дараа хэлж байсан. Тухайн өдөр би "муу усаа гаргаад асгачихгүй яасан юм бэ, би цэвэрлэгээгээ хийчихсэн явах гэж байХ дахин угаадас хийчихлээ” гэж хэлсэн чинь намайг элдвээр доромжилсон. Тэгэхээр нь би уурлаад "чи удаа дараа надтай ингэж харьцаж байна. Миний дүү шиг хүүхэд байж надтай аятайхан харьцсангүй” гэж хэлсэн. Тэгээд би П.Охүүг цохих гээд гар далайгаад нүүрэнд нь хүрч амжаагүй байХ П.Охүү намайг нэг гараараа бариад, нөгөө гараараа зөндөө олон удаа цохиж, нүдсэн. Тухайн үед байсан хүмүүс болиоч, салгаач гэж хэлсэн. Миний үснээс бариад өрөөсөн гараараа нүдсэн. Зодуулж байх үедээ уурандаа фудволкийг нь урсан. Хүмүүс намайг салгасны дараа би П.Охүү рүү дайрсан боловч хүрч чадаагүй. Миний эмчилгээний баримтгүй зардал 100.000 төгрөг гаран, баримттай
- төгрөг гарсан. Тухайн үед томографикийн зураг 85.000 төгрөгөөр авахуулсан, нүдний эмчид үзүүлсэн 25.000 төгрөг, эм тариа авсны зардалд 334.400 төгрөг, дараа нь 190.500 төгрөгөөр эм тариа авсан. Шүүх эмнэлэгт үзүүлсэн 3.000 төгрөг болсон. Нийт баримттай зардал 628.000 төгрөг болж байгаа тул энэ мөнгөө нэхэмжилж байна...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд: - Хохирогч Г.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 10 цагийн үед Охүү мөн л хог, угаадсаа миний хогийн сав, угаадасны саванд хийсэн байсан. ...Би ажлаа хийж дуусаад явах гэтэл Охүү угаадасны саванд угаадсаа хийсэн байхаар нь "эгч нь явах гэж байна, чи эгчээрээ битгий энэ ажлаа дандаа хийлгэж байгаачээ, усаа хийх байсан юм бол эртхэн хийхгүй яасан юм” гэхэд "би энэ усыг цаашдаа ч энд хийсээр байх болно. Чи энэ ажлыг хийж чадахгүй бол зайл, чамаас өөр хүн хийчихнэ” гэж загнан доромжилсон. Тэгэхээр нь би "чи намайг олон сар ингэж доромжиллоо, чи миний дүү шиг хүүхэд байж надтай эвгүй харьцлаа” гэхэд өөдөөс доромжлоод байхаар нь түүнийг гурилын лангууны хажууд түрээслэгч нартай хөзөр тоглож байхаар нь очоод түүнийг цохих гэтэл гар далайн түүний мөрөнд ч хүрч амжаагүй байХ Охүү миний үснээс зулгаагаад нэг гараараа нүүрний баруун тал руу цохисон... Тэр намайг үсдэж байгаад нөгөө гараараа нүүр рүү цохисон... би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8),
- Гэрч Ж.Сосорбарамын мөрдөн байцаалтад өгсөн: "...2017 оны 6 дугаар сарын 12-ны өглөө би гаднаас дөнгөж орж ирээд байж байтал цэвэрлэгч Г.Б тэрүүгээр орилж хашхираад миний хажуугийн лангууны Охүү дээр ирээд маргалдаад байгаа бололтой "би чиний лангуу руу чинь ус цацна” гэж хашгичаад дээшээ 2 давхар луу явчих шиг болсон. Дараа нь Охүү буланд байдаг гурилын лангуу руу очсон байХ Г.Б хажууд нь очоод хашигчаад байсан. Охүү өөдөөс нь уурлаад "юу байгаан ч” гэлүү нэг юм хэлсэн. Тэгсэн Г.Б, П.Охүү рүү дайраад фудволкноос нь зуураад урчихсан. Охүү гараараа түлхсэн чинь Г.Б гар хөл нь гозогноод унасан, үс толгой нь сэгсийсэн босч ирээд Охүүг "эрэгтэй, эмэгтэй нь мэдэгдэхгүй чам шиг юм” гэх мэтээр элдвээр л харааж загнаад байсан... нэг хараХ л түлхээд Г.Б газар унасан, гар хөл нь сарвагнаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11),
| - Гэрч Б.Мөнхзулын мөрдөн байцаалтад өгсөн: "...2017 оны 6 дугаар сарын12-ны өдөр 09-10 цагийн үед байх, Охүү жижиг төмпөнтэй усаа угаалтуур руу хийчихсэн чинь үйлчлэгч Г.Б угаалтуурт бохир ус хийлээ гээд уурлаад байсан... Тэр өдөр зүс таних 2 эрэгтэй, Охүү, гурил зардаг Зулаа, мах эвддэг Болороо эгч бид нар гурилын лангуун дээр хөзөр тоглож байХ Г.Б ирээд Охүүтэй ус гоожуурт хийлээ гээд маргаад элдэв үгээр хэлээд байсан. Тэгснээ Охүүгийн фудволкноос нь зуураад урчихсан. Тэгэхээр нь Охүү түлхсэн чинь Г.Б гурил өрсөн подьёмон дээр уначихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13),
- Гэрч Т.Намжилмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2017 оны 6 дугаар сарын 12-ны өглөө 10 цагийн үед "Арвижих” төвийн 1 давхрын ...хажуугийн хүнсний лангууны зааланд Г.Бгийн орилох чимээ гараад байхаар нь гараад харсан чинь... 1 дүгээр давхарт хүнсний лангууны хажууд олон хүн бөөгнөрчихсөн тэр хүмүүсийн голд П.Охүү, Г.Б хоёр зогсож байсан. П.Охүүгийн өмсөж явсан цагаан өнгийн фудволк нь урд талаараа урагдчихсан байсан... Г.Б манай гуанзанд орж ирээд П.Охүүд зодуулчихлаа, толгой тархи өвдөөд байна гэж уйлаад байсан. Тэр үед Г.Бгийн нүүр улайчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15),
- Гэрч М.Дээшингийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2017 оны 6 дугаар сарын 12-ны өглөө манай өрөөнд үйлчлэгч Б уйлаад орж ирсэн. Би Бгаас юунаас болж уйлсаныг асууХ намайг Охүү зодчихлоо гээд уйлаад байсан. Тэгээд би доошоо 1 давхар руу бууж Охүүтэй уулзаж Бг өмөөрсөн. ...Охүү Бг өөрөө эхэлж хэрүүл зодоон эхэлсэн учир Бтай зодолдсон гэж хэлсэн. ...Тэгээд Бгийн хөмсөгний дээд хэсэгт улайчихсан байсан өөр юм анзаараагүй гэх...” мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17),
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүхийн эмнэлгийн №7862 тоот дүгнэлтэд: "...Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний дээд, доод зовхи, хамрыг хамарсан хөхөлбөр өнгийн цус хуралттай. Зүүн бугалганы гадна дунд хэсэгт 3х2,5 см хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Цээжээр тэмтрэхэд эмзэглэлтэй. Дүгнэлт:
- Г.Бгийн биед тархины доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн бугалга, цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20-21),
- Шүүгдэгч П.Охүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр би... лангуугаа цэвэрлээд усыг нь ОО-д байх угаалтуур луу хийсэн. Тэгтэл манай төвийн үйлчлэгч эмэгтэй Б над руу "ус хийлээ” гээд дайраад байхаар нь би наадах руу чинь их ус хийгээгүй бага зэрэг ус хийсэн... гээд маргалдаад...хажуу талд байх гурилын лангуун дээр хүмүүс хөзөр тоглож байхаар нь....зогсож байтал Б эгч ирээд миний зүүн хацар луу алгадсан ба миний фудволкноос бариад авахаар нь би өөрөөсөө цаашаа баруун гараараа түлхтэл эрчиндээ миний фудволкноос зуураад хойшоо унасан ба ард нь гурилын тавиар байсан... Тухайн үед уначихаад над руу дайраад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46),
- Гэрч Ш.Бгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 35), хохирогч Бгийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан хохирлын баримтууд (хавтаст хэргийн 48-54),
- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогч Бгийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёр дугаар хэлтэст гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 4), хохирогч Бгийн цагдаагийн газарт гаргасан тайлбар (хавтаст хэргийн 5), яллагдагч Охүүгийн цагдаагийн газарт өгсөн тайлбар (хавтаст хэргийн 6), иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 26, 28), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 23) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч | | нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв. Гурав. Шүүхээс шүүгдэгч П.Охүүг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шудрага ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд: - Гэм буруугийн талаар.
-Шүүгдэгч П.Охүү нь Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, "Аривжих” худалдааны төв дотор, 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 10 цагийн үед, "муу ус” асгасан гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Г.Бтай маргалдан түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, шууд санаатай үйлдлээр хүний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь; - Хохирогч Г.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 10 цагийн үед ...Би ажлаа хийж дуусаад явах гэтэл Охүү угаадасны саванд угаадсаа хийсэн...Чи энэ ажлыг хийж чадахгүй бол зайл, чамаас өөр хүн хийчихнэ” гэж загнан ...доромжлоод байхаар нь ...түүнийг цохих гэтэл гар далайн түүний мөрөнд ч хүрч амжаагүй байХ Охүү миний үснээс зулгаагаад нэг гараараа нүүрний баруун тал руу цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8),
- Гэрч Т.Намжилмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Г.Б манай гуанзанд орж ирээд П.Охүүд зодуулчихлаа, толгой тархи өвдөөд байна гэж уйлаад байсан. Тэр үед Г.Бгийн нүүр улайчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15),
- Гэрч М.Дээшингийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Бгийн хөмсөгний дээд хэсэгт улайчихсан байсан, өөр юм анзаараагүй гэх...” мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17),
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүхийн эмнэлгийн №7862 тоот дүгнэлтэд...гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20-21) зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан дээрх баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Тодруулбал шүүгдэгч П.Охүү нь Г.Бг зодсон болох нь гэрч Т.Намжилмаа, М.Дээшин нарын мэдүүлгээр шууд нотлогдон тогтоогдсон ба зодуулсанаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсаныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч П.Охүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. | | -Шүүгдэгчийн өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцэж, П.Охүүгийн үйлдлийн хувьд гэм буруутай нь нотлогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан гэмт хэргийн үгүйсгэх нөхцөл байдал байна. Учир нь зодуулсан гэдгийг Г.Б өөрөө л ярьдаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хараХ зөрүүтэй байна. Гэрч Ж.Сосорбарам, Б.Мөнхзул, М.Дээшин, Т.Намжилмаа, Ш.Б нар П.Охүү нь Г.Бг цохиж байсныг хараагүй гэдэг. Ийм учраас хохирогчийн буруутай үйлдэл байна гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтуудаас Г.Б нь П.Охүүг алгадсан, цохисон, фудболкийг нь урсан, хэл амаар доромжилдог, олон нийтийн газар танхайрсан зүйл харагддаг. Магадгүй 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ажлаа тарж явчихаад 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр өргөдөл өгөх хооронд хаана ямар гэмтэл авсныг тогтоогоогүй, тогтоох боломжгүй байх тул үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Иймээс П.Охүүгийн үйлдэл нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байгаа учраас түүнийг гэм буруугүй гэж мэтгэлцэв. | | Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болох нь хэрэгт авагдсан гэрч М.Дээшин, Т.Намжилмаа нарын мэдүүлгээр тогтоогдсон өөрөөр хэбэл тухайн өдөр хохирогчийн нүүр улайсан байсныг шууд нотолсон ба бусад гэрч болох Ж.Сосорбарам, Б.Мөнхзул, Ш.Б нар нь шүүгдэгч, хохирогч хоёрын маргалдсан түлхсэн үйлдэл гаргаж байсныг нотолж байгаа болно. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Охүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учируулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон яллагдагчаар татсан нь үндэслэлтэй байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. - Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
- Улсын яллагчаас шүүгдэгч П.Охүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 (дөрвөн зуун) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргав. -Шүүгдэгчийн өмгөөлөгч: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн хууль бус үйлдлээс болж гэмт үйлдэгдсэн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 450 нэгжээр буюу - төгрөгөөр торгох ял шийтгэх өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч П.Охүүд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч П.Охүү нь Аривжих худалдааны төвд лангуу ажиллуулдаг болох нь гэрч Ж.Сосорбарам, Б.Мөнхзул, М.Дээшин, Т.Намжилмаа, Ш.Б нарын мэдүүлэг болон түүний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул улсын яллагч гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав. Өөрөө хэлбэл шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажил байх тул уг торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж шүүх үзэв. - Бусад асуудлаар
Хохирогч Г.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд - төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримтын шаардлага хангасан 113.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч П.Охүүгээс гаргуулахаар шийдвэрлэж, хохирогч Г.Б нь гэм хорын хохиролтой холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн 201726011207 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: - Зуутраг овогт Пын Охүүг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
| - П.Охүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Охүү нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар П.Охүүгээс 113.000 (зуун арван гурван мянган) төгрөг гаргуулж хохирогч Г.Бд 7 хоногийн дотор олгохыг даалгаж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
- Энэ хэрэгт П.Охүү нь цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй гэснийг тус тус тэмдэглэсүгэй.
- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
- Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
| |