| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 151/2024/00650/И |
| Дугаар | 151/ШШ2024/00570 |
| Огноо | 2024-06-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 151/ШШ2024/00570
| 2024 06 13 | 151/ШШ2024/00570 | |
|
|
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,
Нэхэмжлэгч: “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.А-д холбогдох,
Гэрээний үүрэгт нийт 1,785,184.49 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Б.А нь манай компанитай 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ... дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан. 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 212,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 200,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 803,000 төгрөгийн зээлийг 60 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр тус тус зээлдэгчийн 5740152761 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэхгүй байна. Иймд хариуцагч Б.А-ээс үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 1,785,184.49 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.А нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Б.А миний бие “И” ХХК-иас 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд 1,215,000 төгрөгийг 30-60 хоногийн хугацаатай зээлж авсан нь үнэн. Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 1,785,184.49 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 595,061.5 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 595,061.5 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 595,061.5 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Маргах зүйгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “И” ХХК нь Б.А-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 1,785,184.49 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Б.А нь “... Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 1,785,184.49 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 595,061.5 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 595,061.5 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 595,061.5 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Маргах зүйгүй” гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “И” ХХК-ийн гэрээний үүрэгт нийт 1,785,184.49 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.А нь 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 595,061.5 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 595,061.5 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 595,061.5 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,512.95 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 21,756.5 төгрөгийг, хариуцагч Б.А-ээс 21,756.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН