Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 149/2024/00099/И |
Дугаар | 149/ШШ2024/00253 |
Огноо | 2024-06-03 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 149/ШШ2024/00253
2024 оны 06 сарын 03 өдөр 149/ШШ2024/00253 Мандал сум
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.******* би, Хаан банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг - тоотод оршин суух, /*******, Утас:*******, *******/ ******* ******* *******, /*******, Утас:*******/ ******* нарт холбогдох 8,726,425 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч С.*******, Г. нар нь тус банкны Зүүнхараа салбараас 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ/202146954439 тоот зээлийн гэрээ байгуулан 18,413,425.13 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, гэр бүлийн хэрэгцээнд зориулан гэрийн эд хогшил барьцаалан цалингийн зээл авсан. 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж эргэн төлөлтийн хуваарийн хувиараа өөрчилсөн. Зээлдэгч нь Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 10,925,071.02 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,144,466.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 28,359.26 төгрөг нийт 15,097,896.85 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 306 хоногоор хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2-д заасан үндэслэлээр зээл төлөхийг утсаар холбоо барьж удаа дараа шаардаж хэлсэн ч төлөөгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй байна. Иймд банк Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т заасныг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 7,488,354.11 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөр 1,149,498.87 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 88,572.50 төгрөг нийт 8,726,425 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.*******, Г. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Бид хоёр Хаан банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Тус байгууллагаас хэрэглээний зээл авсан нь үнэн. Одоо тус байгууллагаас нэхэмжилж байгаа 8,726,425 төгрөгийн зээлийг маргах зүйлгүй төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарын Зээлийн үлдэгдэл төлбөр болох 8,726,425 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар нь маргах зүйлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь тэдний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчээс төлсөн Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗХИРМЖЛХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарын Зээлийн үлдэгдэл төлбөр болох 8,726,425 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.*******, Г. нар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,573 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.*******, Г. нараас 77,287 төгрөг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 77,287 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЛТНЦЭЦЭГ.