| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2024/00333/И |
| Дугаар | 149/ШШ2024/00356 |
| Огноо | 2024-09-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 149/ШШ2024/00356
2024 оны 09 сарын 09-ний өдөр 149/ШШ2024/00356 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***************************** тоотод оршин суух, ******* овогт ******* *******/рд:*******, утас-*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ********************* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******/рд:*******/-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 23200000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.******* нь 2022 оны 03 дугаар сарын 19-нд нэг сарын хугацаатай 20 хувийн хүүтэйгээр 4000000 төгрөгийн миний төрсөн эгч ээр дамжуулан яриулж хаан банкны АТМ-ээр өөрийн дансанд шилжүүлж аваад одоог хүртэл зээлсэн мөнгөө өгөхгүй байгаа тул үндсэн зээл 4000000 төгрөг хүү нь 2 жилийн хугацаан дахь 19200000 төгрөг нийт 23200000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...2022 оны 03 дугаар сарын 19-нд миний дансанд 2300000 төгрөг, 1700000 төгрөг хоёр тасалж нийт 4000000 төгрөг орж ирсэн. Энэ үед найз чиний данс руу 4000000 төгрөг орно шүү надад өгөөрэй гэхээр нь 2022 оны 03 дугаар сарын 20-нд 3000000 төгрөг ын дансанд шилжүүлсэн. 1000000 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 21-нд бэлнээр аваачиж өгсөн. өөрөө 1000000 төгрөгийг бэлнээр аваад ир гэхээр нь аваачаад өгсөн. нь *******ийн эгч ийн бэр юм. Үүний дараа 2022 оны 06 дугаар сард гэдэг хүн хоёр дүүгийнхээ хамт ирж надтай уулзах үед би 4000000 төгрөг авсан гэдгийг хэлсэн. Энэ мөнгө надад ямар ч хамаагүй тул би төлөхгүй. Надаас 4000000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа: ...2022 оны 03 дугаар сард миний дансаар хоёр удаа хуваагдаж нийт 4000000 төгрөг орж ирсэн юм. Хэнээс орсныг нь би мэдээгүй. Тухайн үед чиний дансанд 4 сая төгрөг орж ирнэ гэж байсан. Тэр үед би 2300000 төгрөг ороод ирлээ гэхэд гүйцэд орохоор нь миний данс руу хийгээрэй гэсэн юм. Тэгээд орой 7-8 цагийн үед мөнгөө авах уу гэхэд чамд байж байг, хэрэг болохоор нь авъя гээд 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 3000000 төгрөг дансаар хийлгэж аваад 1000000 төгрөгийг нь байж байг гэж хэлээд нэг хоногийн дараа гэр лүү аваад ирээч би гарч чаддаггүй гээд би замдаа хүн гуйж хүргүүлээд 1000000 төгрөгийг нь бэлэн аваачиж өгсөн. Би *******тэй мөнгөний талаар юу ч яриагүй, харж байгаагүй танихгүй. Би анхнаасаа надад өгсөн мөнгө биш болохоор бүгдийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.
Шүүх хуралдаанаар шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Б.*******аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4000000 төгрөг, зээлийн хүү 19200000 төгрөг, нийт 23200000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно. ...гэж зааснаар нэхэмжлэгч М.******* нь өөрийн эзгүйд хэрэг шүүх хуралдааныг хийх хүсэлтийг гаргаж, өөрийн сонгон авсан өмгөөлөгчөөр дамжуулан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдаанд дүгнэлт гаргуулах хүсэлтийг гарсан байх тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Хариуцагч Б.******* нь 23200000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг би уг мөнгийг аваагүй гэх найз маань авсан надад хамаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт оролцов.
Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Б.*******ын хүсэлтээр Хаан банк дахь өөрийн тоот харилцах данснаас хариуцагч Б.*******ын тоот харилцах данс руу 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 2300000 төгрөг, 1300000 төгрөгийг хоёр удаагийн гүйлгээгээр шилжүүлж зээлдүүлсэн болох нь нэхэмжлэгч М.*******ийн Хаан банк дахь харилцах дансны 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна./хх-ийн 2 дугаар хуудас/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ . ...гэж заажээ.
Тиймээс хариуцагч Б.*******ын хүсэлтээр нэхэмжлэгч М.******* нь хоёр удаагийн гүйлгээгээр 4000000 төгрөгийг шилжүүлсэн боловч хариуцагч Б.******* нь би М.******* гэдэг хүнээс мөнгө зээлээгүй гэж маргаж байгаа боловч хариуцагчийн хаан банк дахь тоот харилцах дансанд 4000000 төгрөг шилжин орсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн гаргасан тайлбараар тогтоогдог ба Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасан аман хэлцэл талуудын хооронд хийгдсэн буюу хэлцлийн гол нөхцөл болох мөнгө зээлдүүлэх, зээлдэхийг талууд зөвшөөрч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно. ...гэж зааснаар нэхэмжлэгч М.******* хариуцагч Б.*******ын өмчлөлд/данс/ мөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Хэдийгээр хариуцагч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт би мөнгө аваагүй гэх боловч зээлдэгчийн эзэмшил өмчлөлд мөнгөн хөрөнгө шилжсэнээр тухайн зээлдэгч мөнгөн хөрөнгийг хэрхэн яаж захиран зарцуулах нь түүний эрх болно.
Тиймээс Иргэний хуулийн 282.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч Б.******* нь нэхэмжлэгч М.*******ээс зээлсэн 4000000 төгрөгийг буцаан төлөх, нэхэмжлэгч М.*******ээс мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно ...282.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. ... гэж заажээ.
Тиймээс нэхэмжлэгч М.******* хариуцагч Б.******* нарын мөнгөн хөрөнгийг өгч авахдаа харилцан хүү тохирсон гэж нэхэмжлэгч зээлийн хүүд 19200000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байгаа боловч талуудын хооронд хүү тооцон авах зээлийн гэрээ бичгээр хийгдээгүй нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Б.*******д зээлдүүлсэн 4000000 төгрөгөөс хүү тооцож авах эрхээ алдсан ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт миний үйлчлүүлэгч зээлийн хүү 19200000 төгрөгөөс татгалзаж байгаа гэх тайлбарыг гаргаж байгаа боловч энэ талаар шүүхэд бичгээр гаргаж ирүүлсэн нэхэмжлэгчийн тайлбар хүсэлт байхгүй болно.
Тиймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.*******аас зээлийн төлбөрт 4000000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******т олгож, нэхэмжлэгчийн зээлийн хүүд хариуцагчаас нэхэмжилсэн 19200000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн зарим хэсгийн хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн шат эхлэхийн өмнө талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх үүргийг дахин тайлбарлан өгсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч татгалзлаа нотолсон баримтаа шүүхэд өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах эрхийг тайлбарлаж өгсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273950 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамж 78950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэг, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 282 дугаар зүйлийн 282.3 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.*******аас зээлийн гэрээний үүрэгт 4000000/дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх зээлийн хүү 19200000/арван есөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273950 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамж 78950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ