| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 151/2024/00666/И |
| Дугаар | 151/ШШ2024/00613 |
| Огноо | 2024-06-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 151/ШШ2024/00613
| 2024 06 26 | 151/ШШ2024/00613 | |
|
|
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,
Нэхэмжлэгч: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.Г,
Хариуцагч: Т.А нарт холбогдох,
.... дугаартай үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, ... дугаартай автомашины зээлийн гэрээ, ... дугаартай фидуцын гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 16,811,731.31 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Т.Г нь "Т" ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ... дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, ... дугаартай Автомашины зээлийн гэрээ, ... дугаартай Фидуцын гэрээг тус тус байгуулан 15,040,000 төгрөгийн зээлийг сарын 3.2 хувийн хүүтэйгээр, 50 сарын хугацаатай буюу 2027 оны 2 сарын 10-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан. Зээлдэгч Т.Г нь анх зээл авсан өдрөөс хойш 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн төлбөрт 306,179.46 төгрөгийг, хүүний төлбөрт 501,261.17 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,559.37 төгрөгийг, нийт 809,000 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Т.Г нь 2024 оны 04 сарын 12-ны өдрийн байдлаар 189 хоног хугацаа хэтэрсэн. Тодруулбал үндсэн зээлийн үлдэгдэл 13,672,548.61 төгрөг, зээлийн хүү 3,093,605.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 24,577 44 төгрөг, нийт 16,790,731.31 төгрөгийг төлөхөөр байна. Иймд .. дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, ... дугаартай Автомашины зээлийн гэрээ, ... дугаартай Фидуцын гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 13,672,548.61 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 3,093,605.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 24,577.44 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлсед 21,000.00 төгрөг, нийт 16,811,731.31 төгрөгийн зээлийн төлбөрийг зээлдэгч Т.Галхүү болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч Т.А болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч Т.А-гаас гаргуулж, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Г нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Т.Г нь Т.А-гийн хамт “Т” ХХК-иас 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 15,040,000 төгрөгийг 50 сарын хугацаатай зээлж авсан нь үнэн. Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага ... дугаартай үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, ... дугаартай автомашины зээлийн гэрээ, ... дугаартай фидуцын гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 16,811,731.31 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага 16,811,731.31 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна. Маргах зүйгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.А нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Т.А нь Т.Г-гийн хамтран зээлдэгчээр “Т” ХХК-иас 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн. Одоо бид хоёр тусдаа амьдарч байгаа. Т.Г-гийн хариу тайлбарыг зөвшөөрч байна. Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага ... дугаартай үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, ... дугаартай автомашины зээлийн гэрээ, ... дугаартай фидуцын гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 16,811,731.31 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага 16,811,731.31 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна. Маргах зүйгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т” ХХК нь Т.Г, Т.А нарт холбогдуулан ... дугаартай үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, ... дугаартай автомашины зээлийн гэрээ, ... дугаартай фидуцын гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 16,811,731.31 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.Г, Т.А нар нь “... Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага ... дугаартай үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, ... дугаартай автомашины зээлийн гэрээ, ... дугаартай фидуцын гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 16,811,731.31 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага 16,811,731.31 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна. Маргах зүйгүй” гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн ... дугаартай үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, ... дугаартай автомашины зээлийн гэрээ, ... дугаартай фидуцын гэрээг цуцалж, гэрээний үүрэгт нийт 16,811,731.31 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Г, Т.А нар нь 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Т.Г, Т.А нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны зүйл болох ... улсын дугаартай, ... арлын дугаартай, .... маркийн цэнхэр өнгийн суудлын автомашиныг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382,408.65 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 191,204.325 төгрөгийг, хариуцагч Т.Галхүү, Т.Анхзаяа нараас 191,204.325 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Таван богд финанс ББСБ” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН