Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 149/ШШ2024/00279

 

202 оны 06 сарын 17-ны өдөр 19/ШШ202/00279 Мандал сум

Монгол улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүргийн 26 дугаар хороо ******* хороолол *******-13 тоотод оршин суух, /РД:*******, Утас:*******/ ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: онд төрсөн, 35 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын дүгээр баг Холбоо толгойн тоотод оршин суух, /МИ890611, Утас*******, / овогт холбогдох

 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын р баг Жаргалан хотхоны 66 тоот 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй

 

******* ******* болон Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 5-3-67 тоотод оршин суух, /МЛ:8302706, Утас:99906957/ овогт Рэнцэнгийн Мөнхтуул нараас байрны гэрчилгээ гаргуулах болон 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Лю Лянхуа /Цахим/, Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тулга /Цахим/, Хариуцагч Д.Зулцэцэг, Хариуцагч Р.Мөнхтуул, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: ... ******* ******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын р баг Жаргалан хотхон 96 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан бөгөөд тус орон сууцыг зарах түрээслэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ингээд Д.Зулцэцэг нь 2023 оны 05 дугаар сард Жаргалан хотхоны 66 тоот 2 өрөө орон сууцыг түрээслэх нэрээр нүүж орсноос хойш түрээсийн мөнгөө төлөхгүй байгаа тул компанийн зүгээс 2 өрөө орон сууцыг чөлөөлж өгөх талаар түүнд удаа дараа мэдэгдсэн. Гэвч компанийн өмч болох 2 өрөө орон сууцыг чөлөөлж өгөхгүй байна. Иймд түүний хууль бус эзэмшлээс манай компанийн өмч болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Жаргалан хотхон 96-р байрны №66 тоот 2 өрөө орон сууцыг чөлөөлж, түүнийг албадан гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Зулцэцэг шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ... Би энэ байранд хууль бусаар ороогүй. Би гэрээ хийгээд итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй нотариатч орж байгаад мөнгөө шилжүүлээд албан ёсоор мөнгөө өгөөд орсон. ... Тухайн үед манай 2 дүү Бороо Гоулдод ажилладаг, хоёулаа ээлжийн ажилтай байсан учраас одоо Аниа очоод та нотариатч хийгээд тэр байрныхаа мөнгийг шилжүүлчих ээ гэхээр нь би аавынхаа данснаас 20 сая төгрөгийг нь шилжүүлсэн баримтыг бол шүүхэд өгсөн байгаа. Тэгээд түрээсийн гэрээ гээд яригдаад байгаа дээр болохоороо би ажлаа хийгээд байж байтал Аниа одоо Прокурорын шийдвэр гараад байрыг битүүмжлэх гээд байна. Та алив очоодох доо гээд дүү маань ярьсан. Ажил дээрээсээ би яваад очтол Гантулга цагдаа ирчихсэн Прокурорын шийдвэр барьчихсан, танайх одоо энэ байрнаас гар гээд тухайн нөхцөлд хоёр нялх хүүхэд нь манайд байсан гэр орон ч үгүй тэр тухайн нөхцөл байдлаас бид нар сандраад одоо яана аа ийнэ ээ гээд тэр түрээсийн гэрээ хийсэн. ... Тэгэхээр би энэ байртай ямар ч хамааралгүй. Би дүгээр баг Холбоо толгойн тоотод аав, ээжтэйгээ амьдардаг ба одоо хүртэл амьдарч байна. Би энэ хаяг дээрээ 30 хэдэн жил дөнгөж төрөөд л амьдарч байгаа. Би тэр хойд талын 96 айлын 66 тоотод ямар ч хамааралгүй хүн. Өнөөдөр би шүүх дээр нэхэмжлэл ирээд шүүх дээр ажлынхаа цаг завыг гаргаад ажлаасаа удаа дараалан чөлөө аваад шүүх хуралд орж байгаа. Тухайн үед 66 тоотод ороход Мөнхтуул гэдэг хүнд түлхүүр нь байсан. Бид нарыг албан ёсоор түлхүүрээ өгөөд бид нар орсон. Бид нар хүний амьдарч байсан байранд шууд дайрч ороогүй. Мөн тухайн нөхцөл байдалд бид нар мөнгөө л өгч орсон хууль бус юм би бол хийгээгүй ээ гэж өөрийгөө бодож байна. Иймд нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Р.Мөнхтуул шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ... эй анх уулзаад гэрээ хийгээд энэ байранд оруулсан. уул нь худалдах, худалдан авах гэрээ бүх юм нь байгаа. 2022 оны 12 сард анх уулзаад гэрээ хийгээд өмнөх айл нь наана чинь нэг сар амьдарсан нэг айл байгаа. Би шүүхээр дуудуулсан. Золбаяр гээд тэр айлыг тэр айл нэг сар амьдраад 10 сая төгрөг Лянхуагийн дансанд би өөрөө ярьж байгаад Лянхуа бид хоёр байж байгаад Лянхуагийн нөхрийнх нь данс Баузи гэдэг дансанд хийлгээд 10 сая төгрөг өгсөн байсан. Тэгээд энэ айл байрнаасаа гарах болоод 10 сая төгрөгийг нь наад Зулцэцэгээс авч өгсөн. Тэгээд 10 сая төгрөгийг нь компанийн юунд зарцуулсан байгаа. Би худалдах, худалдан авах гэрээ, тэгээд нотариатчаар орсон юм хум Лянхуад ч нэг хувь нь байгаа. Энэ айлыг огт мэдэхгүй мэтээр яриад байх юм. Бас л өмнөх айлуудтай бол адилхан л байна. Зулцэцэгийн данснаас надад 20 сая төгрөг шилжиж орж ирсэн өмнөх айл руу би Золбаярынх руу 10 сая төгрөгийг нь шилжүүлсэн байгаа. Зулцэцэгийг анх байранд оруулах үед Тун Жөү компани байрны үл хөдлөхийн гэрчилгээ гаргах эрх нь байгаагүй байсан. Шүүх дээр явж байсан нөгөө бүх юм нь шүүхийн шийдвэрээр хаалттай байсан тийм үедээ Зулцэцэгийг байранд оруулсан үл хөдлөх гарах эрх нь байгаагүй байсан. Тэгээд яах вэ чи ингээд ямар ч гэсэн урьдчилгаагаа өгөөд амьдарч бай, засвараа хийгээд ороод байж бай. Тэгээд явц дунд чинь гэрчилгээ юм хум бэлэн болохоор чам руу яриад үлдэгдэл мөнгөө авна аа гэсэн тохироотой анх оруулсан байсан. Тэгээд 1 өдөр Зулцэцэг намайг гар гээд байна. Тантай муудалцчихсан чинь намайг хөөгөөд ингээд гар гээд байна аа. Аргаа бараад ингээд намайг хүчээр түрээсийн гэрээ хийлгэлээ гэхээр нь би за яах вэ түрээсээ өгөөд явж байтал чиний өгсөн 20 сая чинь бол ингээд байр авахад чинь хэвээрээ л байна шүү дээ гэдэг юугаар? Би ч гэсэн хэлсэн. Тэгээд эднийх зөвшөөрч түрээс мөнгөө өгч явсан. хүн л ирж уулзсан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* нь Д. холбогдуулан Сэлэнгэ аймгийн Мандал сумын р баг Жаргалан хотхоны 66 тоот 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлж, Д.Зулцэцэгийг албадан гаргуулах тухай Хариуцагч Д.Зулцэцэгээс ******* ******* болон Р.Мөнхтуул нараас байрны гэрчилгээ гаргуулах болон 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгчээс ... Сэлэнгэ аймгийн Мандал сумын р баг Жаргалан хотхон 96 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан бөгөөд тус орон сууцыг зарах түрээслэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Д.Зулцэцэг нь 2023 оны 05 дугаар сард Жаргалан хотхоны 66 тоот 2 өрөө орон сууцыг түрээслэхээр хэлцэл хийсэн бөгөөд эхний сарын төлбөрийг төлсөн, түрээсийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч шаардлагыг эс биелүүлсэн тул байраа албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан ...

 

Хариуцагч Д.Зулцэцэгээс ... Хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ ... Би энэ байранд хууль бусаар ороогүй. Би гэрээ хийгээд итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнхтуултай нотариатч орж байгаад мөнгөө шилжүүлээд албан ёсоор мөнгөө өгөөд орсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Хариуцагч Р.Мөнхтуулаас шүүх хуралдаанд ... эй анх уулзаад гэрээ хийгээд энэ байранд оруулсан. уул нь худалдах, худалдан авах гэрээ бүх юм нь байгаа. 2022 оны 12 сард анх оруулсан. ... 20 сая төгрөгийг компанийн данс хаагдсан тул миний дансанд хийсэн. ... Анх ер нь надтай Отгонжаргал биш Зулцэцэг гэдэг хүн ирж уулзсан нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрнө гэж маргана.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд: ХХ-23, ХХ-, ХХ-105-110, ХХ-100 дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг хянахад Нэхэмжлэгчээс Түрээсийн гэрээ /ХХ-/ нотлох баримтаар өгсөн ... 2023 оны 05 дугаар сарын 8-нд Жаргалант хотхоны 3 орцны 66 тоотыг түрээслэхээр болов. Сарын түрээс 00,000 төгрөг сар бүрийн 08-нд төлөхөөр тохиролцов гэжээ.

Үүнээс үзэхэд Зохигчдын хооронд орон сууц хөлслөхөөр тохирсон гэж үзэхээр байна.

Хариуцагч Д.Зулцэцэгээс гаргасан Тун Жөү *******-д баталгаа гаргах нь /ХХ-23/ 2021.12.30-нд Мандал сумын р багт байрлах Жаргалан хотхоны 3 орцны 5 давхрын 66 тоот 5,78 мкв 2 өрөө орон сууцыг 1 мкв үнэ 1,100,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 50358000 төгрөгийн урьдчилгаа 20000000 төгрөгийг Тун Жөү компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Мөнхтуулын ХААН банкны 500159792 дансанд шилжүүлж, байраа хүлээн авахаар тохиров.

Байрны засварыг бүрэн хариуцуулж хийлгэж авна. Байрны үлдэгдэл мөнгийг 01 жилийн хугацаанд төлж барагдуулах гэрчилгээг өөрийн нэр дээр авна. Дэлгэр овогтой Зулцэцэг миний бие гэрчилгээг авна. МИ890611 миний бие гэрчилгээг авна гэх баримт ... 20 сая төгрөгийг Р.Мөнхтуулын дансанд шилжүүлсэн /2021.12.30/ банкны хуулга зэрэг баримтыг ирүүлсэн.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Лю Лян Хау .... гэрээ байгуулах хүсэлтийг хүлээж аваагүй Р.Мөнхтуул манай компанийг төлөөлөх эрхгүй этгээд мөнгийг өөрийнхөө дансаар авсан энэ асуудлыг мэдээд сүүлд 2023 оны 05 сард цагдаагийн байгууллагад хандахад Д.Зулцэцэг байрнаас гарах боломжгүй байдлаа тооцоод түрээсийн гэрээг хийсэн. /ХХ-103/ талд эрүүгийн тоот хэргээс хохирогч С.Отгонжаргалын /хариуцагчийн дүү/ мэдүүлгийг нотлох баримтаар өгсөн бөгөөд 2022 оны 08 дугаар сарын эхээр манай хаалгыг хүн хүчтэй цохихоор нь онгойлгосон чинь Лю Лян Хау гэх настай хүн өөрийгөө ... байрны эзэн байна. ... танайх түрээсийн айл хугацаа дууссан гэхээр нь манайх түрээс биш худалдан авсан гэж хэлтэл хэнтэй мөнгө төгрөгийн тооцоогоо хийсэн гэж асуухаар нь Мөнхтуул гэх хүнтэй нотариатчаар баталгаажуулж мөнгөө хийсэн гэтэл Лю Лян Хау миний данс руу ямар ч мөнгө цаас ороогүй. ... Танайхыг түрээсийн айл гэж хэлсэн байраа суллаж авмаар байна гэтэл Лю Лян Хау та нар Мөнхтуулд залилуулчихсан байна гэж хэлсэн. ХХ-105-110/ талд Яллагдагчаар татах Прокурорын тогтоолд ... 223200209 дугаартай эрүүгийн хэрэгт ... Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр багын нутаг дэвсгэрт байх Тун Жеү ХХК-ны өмчлөл, эзэмшлийн Төмөр замын өртөө 13 дугаар гудамжны 1302 дугаартай орон сууцны 66 тоот байрыг Р.Мөнхтуул гэгч нь Тун Жеү ХХК-д мэдэгдэлгүйгээр будад зарж иргэн С.Отгонжаргалыг залилсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Р.Мөнхтуул нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багын нутаг дэвсгэрт байх ХХК-ны өмчлөл, эзэмшлийн Төмөр замын өртөө 13 дугаар гудамжны 1302 дугаартай орон сууцны 66 тоот байрыг Тун Жеү ХХК-д мэдэгдэлгүйгээр, иргэн С.Отгонжаргалыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүнийг залилан 20,000,000 төгрөгөөр зарж С.Отгонжаргалын 20,000,000 төгрөгийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг тус тус үйлдэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна гэх баримтуудаас дүгнэлт хийхэд: Хариуцагч Д.Зулцэцэг нь уг байрны хууль ёсны эзэмшигчийн зөвшөөрөлгүй, төлөөлөх эрхгүй Р.Мөнхтуултай харилцан тохирч өөрийн төрсөн дүү С.Отгонжаргалын гэр бүлийг оруулж, түүний дансанд 20,0 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Хариуцагч Д.Зулцэцэгээс гаргасан Тун Жөү ХХК-д баталгаа гаргах нь /ХХ-23 талд/ ... авагдсан гэрээ хийсэн гэх 2021оны 12 дугаар сарын 30-ны өдөр нотариатчаар гэрчлэгдсэн баримт нь зөвхөн гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн баримт байна.

Уг нотариатчаар гарын үсгийн үнэн зөвийг гэрчлүүлснээ Тун Жеү компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнхзултай орон сууц худалдан авах гэрээ байгуулсан гэж тайлбар мэдүүлэг гаргаж байгаа үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Тун Жеү ХХК нь хүсэлтийг хүлээн аваагүй төдийгүй уг үйлдлийг үл зөвшөөрч хуулийн байгууллагад хандсан болох нь тогтоогдож байна. Иймд зохигчдын хооронд Орон сууц Худалдах, Худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсан тооцох боломжгүй байна.

2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулсан нь түрээсийн гэрээ хүсэл зоригоо илэрхийлсэн гэрээний гол нөхцөл сарын түрээсийн хэмжээ, төлөх хугацаа зэргээ тохиролцсон 2 тал гарын үсэг зурсан нь нотлогдож байгаа бөгөөд уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч Д.Зулцэцэгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч Д.Зулцэцэгээс уг орон сууцанд оршин суудаггүй, уг хаягт амьдардаггүй гэх тайлбар, гаргаж дүү С.Отгонжаргалын гэр бүл амьдардаг би хариуцагч биш гэж тайлбар мэдүүлж, Мандал сумын 1,6 дугаар багийн засаг даргаас гаргасан тодорхойлолт ирүүлсэн хэдий ч 2023 оны 05 дугаар сарын 08-нд Жаргалант хотхоны 3 орцны 66 тоотыг түрээслэхээр хийсэн гэрээг үгүйсгэдэггүй, гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрдөг, хөлслөгч өөрийн эзэмшлийн байранд дүүгийнхээ гэр бүлийг амьдруулж байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар мэдүүлгээр нотлогддог тул/ хариуцагч биш гэж/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна. Харин Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн д зааснаар Зохигчдын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан /ХХ-/ гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Тун Жеү компани хариуцагч Д. Р.Мөнхзул компанийг төлөөлөх эрхгүй этгээд байж, орон сууц худалдах гэрээ хийсэн мэтээр итгэл төрүүлж Д.Зулцэцэгээс 20,000,000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авч, компанид мэдэгдэлгүйгээр захиран зарцуулсан талаар Мандал сумын Цагдаагийн байгууллагад гомдол гарган эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа талаар баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно.

Шүүх ******* ГХОХХ компаний гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэл бүхий тул Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд Хариуцагч Д.Зулцэцэгээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын р баг Жаргалан хотхоны 66 тоот 2 өрөө орон сууцыг чөлөөлж ******* *******-д олгож, хариуцагч Д.Зулцэцэгээс ******* ******* болон Р.Мөнхтуул нараас байрны гэрчилгээ гаргуулах болон 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 307 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар овогт Зулцэцэгээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын р баг Жаргалан хотхоны 66 тоот 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлж ******* *******-д /РД:*******/ олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д зааснаар Д.Зулцэцэгээс ******* ******* болон Р.Мөнхтуул нараас байрны гэрчилгээ гаргуулах болон 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Нэхэмжлэгч ******* *******-иас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Зулцэцэгээс Улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* *******-д буцаан олгож, хариуцагч Д.Зулцэцэгээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,00 төгрөгийг Улсын орлогод үлдээсүгэй.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 1 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.