| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2024/00341/И |
| Дугаар | 149/ШШ2024/00325 |
| Огноо | 2024-08-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 149/ШШ2024/00325
2024 оны 08 сарын 13-ны өдөр Дугаар 149/ШШ2024/00325 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг 45 дугаар байр 19 тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******/рд:******* утас:*******/-ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.*******, нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие нь 1992 оны 03 дугаар сарын 02-нд Сэлэнгэ аймгийн Мандад сумын Нэгдсэн эмнэлгийн харьяа 18 дугаар ясльд тогоочоор анх ажилд орсон, тасралтгүй ажиллаж байгаад 1997 оны 08 дугаар сарын 06-нд өөрийн хүсэлтээр халагдсан. Ингээд ажилд орсон тушаал олдохгүй өнөөг хүрч тэтгэврээ тогтоолгож чадахгүй хохирч явна. Иймээс 1992 оны 03 дугаар сарын 02-оос 1997 оны 08 дугаар сарын 06-ыг хүртэл 05 жил 05 сар 04 хоногийн ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие нь 1992 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Мандал сумын нэгдсэн эмнэлгийг харьяа 18 дугаар ясльд тогоочоор анх ажилд орж байсан. Ингээд 1997 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан юм. Одоо миний бие нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох болоход миний ажилд орсон нарсан тушаал олдохгүй байгаа юм. Тиймээс миний ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг бүхий, эрх зүйн маргаангүй үйл явдлыг буюу ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Н.******* нь Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын Нэгдсэн эмнэлгийн харьяа 18 дугаар Ясльд тогоочоор 1992 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан болох нь:
1.Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын Нэгдсэн эмнэлгийн даргын 1993 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн №27 дугаартай Засгийн газрын 69 дүгээр тогтоолын дагуу эмнэлэг яслийн ажилчдын цалинг шинэчлэн тогтоох тухай тушаалын хуулбар, хавсралт
2. Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын Нэгдсэн эмнэлгийн даргын 1993 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №28 дугаартай Ээлжийн амралт ба ажилд түр авах тухай тушаалын хуулбар
3.Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын Нэгдсэн эмнэлгийн даргын 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №65 дугаартай Арцатын байгаль эмчилгээг нээн ажиллуулах, амралтад амраах тухай тушаалын хуулбар
4. Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын Нэгдсэн эмнэлгийн даргын 1994 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №108 дугаартай Тэтгэмжтэй чөлөө ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар
5.Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нийгмийн эрүүл мэндийн төвийн захирлын 1997 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №115 дугаартай Түр хугацаатай ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар
6.Иргэн *******, *******, П.Пэлжээ нарын шүүхэд гаргасан тодорхойлолт
7.Хүсэлт гаргагч Н.*******ын 1993 онд Зүүнхараа хотын Нэгдсэн эмнэлгээс шагнаж байсан баярын бичиг,
8.Гэрчээр *******, ******* нарыг асуусан тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад үйл баримтаар тогтоогдож байх тул дээрх баримтыг шийдвэрийн үндэслэл болгов.
Харин хүсэлт гаргагч Н.*******ын 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 0 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн харьяа 18 дугаар Ясльд тогоочоор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдож байгаа боловч 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол Улсын хэмжээнд хөдөлмөрийн дэвтрийг халж нийгмийн даатгалын шимтгэл төлөх хэлбэрт шилсэн, шүүх онцгой ажиллагааны журмаар хүний ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэхдээ зөвхөн 1994 оныг дуустал хугацааны ажилласан жилийг сэргээн тогтоож шийдвэрлэхээр зохицуулсан байх тул хүсэлт гаргагч Н.*******ын 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 0 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн харьяа 18 дугаар Ясльд тогоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Тиймээс хүсэлт гаргагч Н.*******ын Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын Нэгдсэн эмнэлгийн харьяа 18 дугаар Ясльд тогоочоор 1992 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135.2.6 дах хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* овогт *******гийн *******ыг Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын Нэгдсэн эмнэлгийн харьяа 18 дугаар Ясльд 1992 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тогоочоор ажиллаж байсныг тогтоож, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 0 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн харьяа 18 дугаар Ясльд тогоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ.