| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 148/2017/0132/Э |
| Дугаар | 144 |
| Огноо | 2017-10-20 |
| Зүйл хэсэг | 203.2., |
| Улсын яллагч | А.Ариунзаяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 144
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Ариунзаяа
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Амартүвшин
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2-д зааснаар Б.*******, А.******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, **** оны *** дугаар сарын ****-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 39 настай, *****, дээд боловсролтой, усан хангамж ариутгалын инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн **** сумын ***** баг ****** тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, Монгол улсын *******мастер , ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх ******* овогт *******ын ******* /РД:*********/
Монгол улсын иргэн, ***** оны **** дүгээр сарын ****-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, *******, 41 настай, дээд боловсролтой, усны барилга байгууламжийн инженжер мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр 3 хүүхэд хадам эхийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******баг *****хэсэг ***** тоотод оршин суудаг, “*******” компанид инженерийн ажил эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх **** ******* овогт *******ийн ******* /РД:*****/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2017 оны 06 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт нэн ховор амьтан болох Хандгайг А.*******ын дэмжлэгтэйгээр галт зэвсгээр буудан агнасан гэмт хэргийг гардан үйлдэж, бүлэглэн гүйцэтгэсэн,
Шүүгдэгч А.******* нь 2017 оны 06 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт нэн ховор амьтан болох Хандгайг агнасан гэмт хэргийг Б.******* гардан үйлдэхэд гэрэл тусган өгч дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцон бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “....2017 оны 06 дугаар сарын 03-нд өдөр Сэлэнгэ аймгаас манай найзууд загасанд явцгаая гээд ирсэн. Тэгээд бид хэд Ерөө гол руу очсон чинь гол нь булингартай загас байхгүй шинжтэй байхаар нь Хүдэр сум явцгаасан юм. Хүдэр сум явахад орой болж байхаар нь ******* гэдэг залууг зам заалгах гээд аваад цуг явсан. Замд нэг туулай таарахаар нь би “тооз 8” буугаар буудсан. Цаашаа өгсөж явж байтал машины гэрэлд амьтны нүд харагдахаар нь гөрөөс юм уу чоно байна гэж бодоод буудсан чинь хандгай буудсан байсан. Бут ихтэй модон дотор байсан учраас би андуурсан байсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хандгай гэж мэдсэн бол би буудахгүй байх байсан. Бүх хохирлоо төлж барагдуулсан. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү....” гэх мэдүүлэг
Шүүгдэгч А.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 03-нд Сэлэнгэд ахтай загасанд явъя гэж ярилцаад ыг хамт явах уу гээд явцгаасан юм. Бид хэд Ерөө сум руу Б.*******х руу очсон. Б. авчихаад Хүдэр гол руу явсан. Замаараа тэр айл руу очиж ******* гэх залууг авсан. Холбоо нуур руу явцгаая гээд явж байсан чинь “Анжийн гол” гэдэг газарт явж байхад туулай таараад Б.******* буудсан. Цаашаа өгсөж явж байсан чинь Б.******* цонхоор гэрэл тусгаж байснаа намайг гэрэл тусгаад өгчих гээд би тусгаж өгсөн. Би гэрлээ тусгаж чадахгүй байсан чинь хаалгаа онгойлгож байгаад дээгүүр нь тусга гэж хэлээд буудсан чинь ард унтаж байсан 2 маань сэрээд юу болж байна вэ гэхээр нь Б.*******д машины гэрэлд амьтны нүд харагдсан гэнэ гэж хэлсэн. Б.******* 4 удаа буудаад очоод хартал хандгай байсан байна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд байж байтал цагдаа, байгаль хамгаалагч нар ирсэн. Хийсэн хэргтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг
Хохирогч Д.ийн 2017 оны 06 дугаар сарын 30-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би мэргэжлийн хяналтын газрийн шинжээчийн дүгнэлтийг уншин танилцсан. Дүгнэлтэнд хандгай гэх амьтаныг нэн ховор амьтан гэж тодорхойлсон байсан ба экологи эдийн засгийн үнэлгээ нь 20,000,000 төгрөг гэж гарсан байсан юм. Надад нэмж ярих зүйл алга. Харин хохирол болох хандгайн 20,000,000 төгрөгийг бүрэн барагдуулж өгвөл ямар нэгэн гомдол санал алга...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар тал/
Гэрч Ж.*******ын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Холбоо нуур руу явах замд жолоочийн арын суудал дээр хэсэг унтаж байтал гэнэт буун дуу гарч сэртэл жолоочийн талын урд суудал дээр ******* ах буу барьчихсан байсан ба намайг сэрснээс хойш ******* ах 3 удаа буудсан. ...******* өөрийнхөө буудсан амьтныг харах гэж яваад буцаж ирэхдээ хандгай буудаж шархтуулсанм байна гээд сандарсан байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/
Гэрч Э.ын 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Намайг 2017 оны 06 дугаар сарын 3-ны өглөөний 10 цагийн үед гэртээ хариад байхад , ******* 2 Ерөө сум руу загсан явах гэж байна гэхээр нь тэр 2-ыг дагаад явсан ба Ерөө сумын төв орж , ******* нарын таньдаг айлын хашаанд орж , ******* 2 машинаас буугаад айл руу орсон. Харин би машиндаа сууж байгаад удаагүй , ******* 2 том биетэй, махлаг гэмээр гэрийн эзэнтэй /*******/ хамт гарч ирээд машин дотор байсан загас барих хэрэгсэл болон авч яваа эд зүйлээ нөгөө айлын хашаанд байсан улсын дугаартай хар өнгийн машинд зөөж хийсэн. Энэ үед ******* жолоочийн эсрэг урд талын суудал дээр, харин нөгөө махлаг гэмээр ах жолоочийн суудал дээр ах бид 2 арын суудал дээр суугаад айлын хашаанаас Ерөө гол руу очиж загас барих хэрэгсэл гаргаж ирээд загас барих гээд дэгээгээ шидсэн. Гол их булингартай байсан болохоор Хүдэр сум явахаар болцгоосон. Орой 22 цагт Хүдэр сумын төв орж жолооч ахын /*******/ таньдаг хүнтэй нь гудамжинд таараад машиндаа суулгаад Хүдэр сумаас гарсан. Амж гэдэг газар очиж загас барих талаар ярилцаад явж байсан. Гадаа их бүрэнхий байсан болохоор яг хаашаа аль зүгт явж байгааг мэдээгүй. Харин тэд нарын ярьж байгаагаар Хүдэр сумын Цөх гэдэг газарт очиж загас барина гэж ярилцаад байсан ба орой байсан болохоор миний нойр хүрээд ахын мөрийг дэрлэж хэсэг зүйрмэглэх үед буун дуу тас гээд явсан. Энэ үед би гайхаад цочиж сэртэл машин жолоодож явсан Б.******* ах буу бариад ямар нэгэн ан амьтан буудсан. Энэ үед жолооч ах машинаас буугаад буудсан амьтаныг машиндаа оруулж ирэх үед би туулай буудсан талаар мэдсэн. Тэгээд А.******* болон жолооч ах 2 хоорондоо Холбоо нууранд загас их байгаа талаар хоорондоо ярилцаад байсан. Хэсэг унтах үед дахин буу тас хийтэл сонсогдоход цочиж сэртэл Б.******* ах намайг сэрсэнээс хойш дахиж 3 удаа буудсан. Харин хажууд нь А.******* гэрэл тусгаад жолоочийн хажууд байсан. Энэ үед , ******* 2 миний хажууд унтаж байгаад сэрцгээсэн. ах Б.******* ахаас ямар амьтан буудаад байгаа талаар асуухад эр гөрөөс буудсан гэж хэлээд машинтайгаа буудсан амьтан руугаа дөхөж очих гэж байгаад намганд машинтайгаа суучихсан юм. Харин удаагүй машины гэрэл гараад Б.******* ах ямар амьтан буудсан талаар очих үедээ хандгай буудсан байна гэж хэлээд сандарсан. Энэ үед Б.******* ах намайг болон А.******* бид 2-ыг машин гаргах мод аваад ир гээд сандраад байсан. Уул руу яваад ирэхэд манай машин дээр цагдаа нар ирээд машиныг шалгаад буу гаргаж ирээд хандгай буудсан талаар мэдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр тал/
Гэрч Ц.ын 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хамт ажилладаг , ******* нартай өдрийн 14-15 цагийн орчмийн үед Сэлэнгэ аймгийнтөвөөс Ерөө сум руу загас барих зорилгоор өөрийн хувийн эзэмшилийн маншинаа ******* хашаанд орхиод ******* эзэмшилийн улсын дугаартай Ланд-105 маркийн тээврийн хэрэгсэлтэй Ерөө голруу загас барих гээд Ерөө гол дээр очсон. Тэгтэл Ерөө гол загас барих боломжгүй их бохирдсон байсан болохоор бид нар хоорондоо ярилцаж байгаад ******* нь хуучин Хүдэр сумын цаана байдаг уурхайн ойролцоо загас ихтэй нэг гол байгаа тэнд очиж загас баръя гэхээр нь бид хоорондоо яриалцаж байгаад тийшээ явахаар болцгоосон. Ингээд бид шууд Хүдэр сумруу яваад 21 цагийн үед байх Хүдэр сумын төв рүү ортол ******* танил ******* гэдэг залуутай таараад ******* *******ыг машиндаа суулгаад Хүдэр сумаас гарсан. Би орой байсан болохоор аль зүг рүү гарч байгаа талаар мэдээгүй. Харин ******* яриагаар бол Цөх гол руу явна гэж яриад байсан. Өдөржин машинтай явж байгаа болохоор машины арын суудал дээр , ******* нарын хамтаар арын суудал дээр хэсэг унтчихсан байсан. Гэтэл гэнэт буу дууны чимээ сонсоод сэртэл жолоочийн эсрэг талын суудал дээр ******* нь гэрэл бариад ямар нэгэн юм гэрэлтүүлчихсэн харин ******* буу бариад цонхоороо буугаа шагаж байгаа харагдсан. Би ******* ямар амьтан буудсан талаар асуухад сая нэг туулай байсан тэрийг буудчихлаа гээд ******* бид хоёрт хэлсэн. Энэ үед ******* хоёр бас унтаж байгаад сэрцгээсэн. ******* машинаас бууж өөрийн буудсан туулайг аваад машины арын ачааны хэсэгт тавиад цааш хөдлөх үед ******* гэрэл бариад дахиад гэрэлтүүлээд байсан. Урьд шөнө ажилтай байсан болоод ч тэр үү миний нойр их хүрээд байсан болохоор ядраад буцаад хэсэг унтчихсан байсан. Тэгтэл хэр удаан явсан мэдэхгүй гэнэт буун дуу дахин чанга сонсогдсон. *******, бид 3 сэрээд хартал ******* жолоочийн суудал дээр цонхоор буу шагаагаад ямар нэгэн ан амьтан буудаж байсан. Тэгтэл хажууд ******* гэрэл бариад машины цонхоор гадагш гэрэлтүүлэн сууж байсан ба ******* *******ыг “наад гэрлээ олигтойхон бариач” гэж хэлж байсан. Тэгтэл дахиад 2-3 удаа ******* буудсан. Ингээд арын суудал дээр сууж явсан Ж.*******, бид 3 *******ас ямар ан амьтан буудаад байгаа талаар асуухад гэрэлд нүд орж ирэхээр нь буудчихлаа гээд машинтайгаа буудуулсан амьтны чиглэлд дөхөж байгаад намагт суучихсан. Энэ үед *******, ******* нар ямар ан амьтан буудсан талаар үзэх гээд явсан. Харин *******, 2 машинаас буугаад машины ойролцоо байсан. Би машинаас огт буугаагүй машины арын суудал дээр сууж байсан. Удаагүй *******, ******* 2 хандгай буудаж шархтуулсан байна гэж хэлээд машинаа шавраас гаргах гээд ноцолдож байтал цаанаас машины гэрэл гарч хүмүүс буугаад ирсэн. Энэ үед Хүдэр сум хэсгийн төлөөлөгч гээд нэг цагдаа залуу бид нарыг юу хийж яваа талаар асуугаад машиныг шалгаж байгаад бид нарыг хандгай буудсан талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр тал/
Шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №3330 дугаартай: “.......
1.Шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ.
2.Шинжилгээнд сангийн анги РР1454 дугаартай, засаг 454 дугаартай ОХУ-ын цжргийн үйлдвэрт ан агнуурын зориулттай үйлдвэрлэгдсэн 7,62х39 мм калибертай ВЕПРЬ загварын карабин бууг илрүүлсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн буунд эвдрэл гэмтэл байхгүй. Уг буугаар буудлага үйлдэж болно.
3.Шинжилгээнд ирүүлсэн сангийн анги РР1454 дугаартай, замаг 454 дугаартай галт зэвсэгт шинжилгээнд ирүүлсэн 7,62х39 мм калибертай 3 ширхэг сумыг ашиглан туршилтын буудлага хийж үзэхэд буудлага үйлдэж байна.
4.Шинжилгээнд 1988 онд ОХУ-ын Тулагийн зэвсгийн үйлдвэрт байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 7,62х39 мм калибартай 3 ширхэг сум ирүүлсэн байна.
5.Шинжилгээнд ирүүлсэн сангийн анги РР1454 дугаартай, замаг 454 дугаартай галт зэвсэгт шинжилгээнд ирүүлсэн 7,62х39 мм калибертай 3 ширхэг сумыг ашиглан туршилтын буудлага хийж үзэхэд буудлага үйлдэж байна
6.Шинжилгээнд ирүүлсэн сангийн анги РР1454 дугаартай, замаг 454 дугаартай галт зэвсэг нь ШШҮХ-ийн хонгио хошууны адилтгалын Арсенал систем болон Сэлэнгэ аймгийн хонгио хошууны мэдээллийн санд бүртгэлгүй байна.
7.Шинжилгээнд ирүүлсэн сангийн анги РР1454 дугаартай, замаг 454 дугаартай галт зэвсэгээр буудаж загвар болгон авсан хонгио, хошуу нь галт зэвсэгээр үйлдэгдсэн нь илрээгүй хэрэгт авагдсан сумын хонгио, хошуунуудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирохгүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55 дугаар тал/
Шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №13 дугаартай:
“......Б.******* нарын агнасан хандгай нь Хөхтөний ангийн салаа туурайтны төрлийн Бугынхан овгийн амьтан бөгөөд Амьтаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу “нэн ховор” ангилалд хамаардаг байна.
Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “... нэн ховор амьтаныг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болно...”, 7.3 дахь хэсэгт “... энэ хуулийн 7.2-т зааснаас бусад зориулалтаар нэн ховор амьтаныг агнаж бэлтгэсэн арьс, яс, бусад түүхий эдийн худалдах, худалдан авахыг хориглоно...” гэж тус тус заасан. Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 23 дугаар тушаалаар батлагдсан Амьтаны экологи-эдийн засгийн үнэлгээгээр эр Хандгайн үнэлгээг 10,000,000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2 дахь заалт, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “...амьтаны аймагт учирсан хохиролын хэмжээг 2 дахин өсгөж тооцно...” гэж заасныг үндэслэн тооцоход дээрх иргэдийн агнасан хандгайн экологи-эдийн засгийн үнэлгээ нь 20.000.000 төгрөг болж байна.
Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болно...” гэж заасан бөгөөд иргэн, хуулийн этгээд хандгай агнах, барих эрх авахын тулд энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар Улсын Их Хурлаас тогтоосон агнуурын нөөц ашигласны төлбөрийн дээд, доод хувь хэмжээг баримтлан, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 болон “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуул”-ийн 17 дугаар зүйлийн 17.1.2-ыг үндэслэн Засгийн Газрын 2011 оны 23 тоот тогтоолоор батлагдсан “ Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агна, барих зөвшөөрлийн хураамжийн хувь хэмжээ”-г баримтлан зөвхөн эрдэм шинжилгээний ажлын зориулалтаар нэг толгой хандгай бол 2,000,000, эм хандгай бол 2,400,000 тус тус төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд урьдчилан тушаасан байхаар зохицуулсан байх бөгөөд иргэн Б.******* нар нь дээр зөвшөөрөл авсан эсэх нь тодорхойгүй байх тул зөвшөөрөлгүй агнасан гэж үзэх нь үндэслэлтэй.
Монгол улсад бүх төрлийн хандгайг агнахыг 1953 оноос хуулиар хориглож дархлан “Улаан ном”-д оруулан Амьтаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу “нэн ховор” ангилалд хамааруулсан байх бөгөөд дээрх иргэдээр хохиролыг нөхөн төлүүлэх нь зүйтэй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-63 дугаар тал/
Гэрч Я.ийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би эрүүгийн хэргийн ******* дугаартай хэрэгт шалгагдаж буй яллагдагч Б.******* гэдэг хүнийг огт танихгүй, мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 123 дугаар тал/
Гэрч Б.гийн 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б. ******* нь зан байдлын хувьд хүнд тусархаг, төлөв даруу өгсөн үүргээ биелүүлдэг. Ажилдаа хариуцлагатай хамт олны дунд эвсэг нийтэч яриа хөөрөөтэй, шулуун шудрага зантай. Албан машинтай ан гөрөөнд явж байгаагүй. Хувиараа ан гөрөөнд явж байсан эсэхийг мэдэхгүй. Хувьдаа ямар төрлийн галт зэвсэгтэй, галт зэвсэгээ өөрөө хэрхэн ашигладаг талаар би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 127 дугаар тал/
Гэрч Р.ийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Б.******* нь ажил үүргийг хэвийн гүйцэтгэнэ. Сахилга ёс зүйн зөрчил дутагдал гаргаж ажил тасалж, эрхэлсэн ажилдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй. Төлөв даруу шулуун шудрага зантай хүн. Би ан гөрөө хйиж байсан талаар мэдэхгүй. Хувьдаа ямар төрлийн галт зэвсэг ашигладаг, эзэмшидэг талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 128 дугаар тал/
Гэрч Н.ын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... би 2017 оны 06 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн үед Хүдэр сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Энхтүвшингийн хамт “Аягын мараа, цувраа мараа” гэх газарт эргүүлийн үүрэг гүйцэтгэж хяналт шалгалт хийж байхад “Аягын маргаа” гэх газарт автомашины гэрэл гараад байхаар нь бид нар очиж шалгахаар очсон. Тэгтэл УБЦ улсын дугаартай Ланд 105 маркийн хар өнгийн машин дотроос 5 залуу бууж ирсэн. Ингээд машины бичиг баримтыг шалгаж байхад машин лотор Тоз-8, Вепрь маркийн буунууд байхаар нь бууны бичиг баримтыг мөн адил шалгаж үзсэн. Тээврийн хэрэгсэлийн ойролцоо ямар нэгэн амьтны нүд гэрэлд харагдаад байхаар нь ямар амьтан харагдаад байгаа талаар асуухад Б. ******* нь би энэ буугаар буудсан гээд Вепрь маркийн буугаа заасан. Надад ******* нь би бор гөрөөс байна гээд буудсан тэгтэл хандгай буудчихлаа гээд сандарсан байдалтай байхаар нь буу болон машины бичиг баримтыг нь хураан авч аймгийн төв рүү мэдэгдэж дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 129 дүгээр тал/
Гэрч Д. 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... *******ын ******* нь 1979 онд Дархан-Уул аймагт *******ын ууган хүү болж төрсөн. Бага насандаа эцэг эхийн хүмүүжилд өссөн. 1988 онд Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд орж 1997 онд бүрэн дунд боловсролтой төгссөн. 1997 онд Техникийн их сургуульд Сантехникийн мэргэжлээр суралцаж байгаад 2002 онд дээд боловсролтой, 2001 онд гадаад улсад суралцаж байгаад 2002 оноос 2006 он хүртэл Сэлэнгэ аймгийн УСУГ-т дсепетчер болон боловсон хүчин зэрэг ажил хийж байсан. 2007-2008 онд Дархан-Уул аймгийн УСУГ-т мөн ажиллаж байгаад 2009-2015 оныг хүртэл “Болд Төмөр” ХХК-д аж ахуйн дарга, 2017 оны 02 дугаар сард Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг даргын жолоочоор тус тус ажиллаж байна. Манай нөхөр хамт олны дундаа нэр хүндтэй, олон найз нөхөдтэй, эхнэр хүүхдүүддээ их халамжтай сайн нөхөр байгаа юм. Загас их барих дуртай хүн байгаа хүн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 134 дүгээр тал/
Гэрч А.Амаржаргалын 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би 2002 онд *******ийн *******тай танилцаж гэр бүл болж байсан. Бид 2 А. Дөлгөөн эмэгтэй 13 настай, А. Авид эрэгтэй 7 настай, А. Пүрэв-Очир эрэгтэй 2 нас 7 сартай хүүхдүүдтэй юм. Манай нөхөр ******* нь Сэлэнгэ аймгийн “Урсгал-Ус” ХХК-д бохирын инженерийн ажилтай, урьд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Олны дунд биеэ зөв авч явдаг. Олон найз нөхөдтэй, нийтэч, тусархуу их сайн нөхөр байгаа юм. Гэр бүлдээ анхаарал халамжтай. Ямар нэгэн муу зуршил байхгүй. Ажлын хамт олондоо нэр хүндтэй хүн байгаа юм.Манай нөхрийн нэр дээр ямар нэгэн галт зэвсэг байхгүй....” гэх мэдүүлэг
Гэрч Л.ын 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Манай найз ******* бид хоёр 30 гаран жил найзалж байгаа. Манай найз хүнд их тусархуу архи тамхи хэрэглэж байгаагүй. Урьд өмнө нь Цагдаагийн газарт шалгуулж байсан асуудал огт байхгүй. Олны дунд нэр хүндтэй их сайн залуу байгаа юм. А.******* нь “***** ***” ХХК-д 2005 онд бохир усны техникч ажилтай, олон жил хөдөлмөрийн аварга болж байсан ажил хөдөлмөрч залуу байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 136 дугаар тал/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7 дугаар тал/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9 дүгээр тал/
Устгал хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 25-28 дугаар тал/
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 82 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87 дугаар тал/
2001 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 90-92 дугаар тал/
Б.******* нь хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 94-95 дугаар тал/
Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 104 дүгээр тал/
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 107 дугаар тал/
Сэлэнгэ аймгийн нийтийн аж ахуйн Урсгал ус ХХК-ний тодорхойлолт /хх-ийн 109-110 дугаар тал/
А.*******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 146 дугаар тал/
Б. 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 140-141 дүгээр тал/
А.*******ыг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 145 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд:
Шүүгдэгч Б.******* нь 2017 оны 06 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт нэн ховор амьтан болох Хандгайг А.*******ын дэмжлэгтэйгээр галт зэвсгээр буудан агнасан гэмт хэргийг гардан үйлдэж, бүлэглэн гүйцэтгэсэн,
Шүүгдэгч А.******* нь 2017 оны 06 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт нэн ховор амьтан болох Хандгайг агнасан гэмт хэргийг Б.******* гардан үйлдэхэд гэрэл тусган өгч дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцон бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Хохирогч Д.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 37/, гэрч Ж.*******ын /хх39-40/, Э.ын /хх41/, Ц.ын /хх-ийн 43-44/, Н.ын /хх-ийн 129/ мэдүүлгүүд болон шинжээчийн 3330, 13 тоот дүгнэлтүүд /хх55, 62-63/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7 дугаар тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9 дүгээр тал/, устгал хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 25-28 дугаар тал/ зэрэг болно.
Шүүх дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв.
Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.ийн мэдүүлэг нь тухайн үед цуг байсан гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүдээр болон бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2-д заасан “...нэн ховор амьтан хандгайг агнах гэмт хэргийг хамжигчийн тусламжтайгаар гардан гүйцэтгэсэн гэх гэмт хэрэгт, шүүгдэгч А.*******ыг мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2-д заасан “... нэн ховор амьтан хандгайг агнахад хамжигчийн үүргээр гэрэл тусган өгч оролцсон” гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...А.******* нь уг гэмт хэрэгт хамжигчийн үүргээр оролцоогүй, гэрэл тусган өгөхдөө уг гэмт хэргийг үйлдүүлэхээр урдчилан амласан зүйл байхгүй тул түүний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь шүүгдэгч А.******* машины урд суудал дээр зорчин явах үедээ шүүгдэгч Б.*******ас “..нүд харагдлаа гэрэл тусгаж өг” гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч гэрэл тусгаж өгч буй идэвхитэй үйлдэл нь түүнийг нэн ховор амьтныг агнахад үйлдлээрээ нэгдсэн гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч А.******* нь Б.******* гэрэл тусгаж өгөх хүсэлтэнд татгалзах боломжтой байсан бөгөөд энэ гэмт хэрэгт урдьчилан үгсэн тохиролцох шаардлагагүй бөгөөд А.******* гэрэл тусгаж өгөөгүй бол уг гэмт хэргийн гүйцэтгэл бүрэн үйлдэгдэж төгсөх эсэх нь эргэлзээтэй юм.
Иймээс шүүгдэгч Б.*******, А.******* нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д заасан “...нэн ховор амьтан агнаж, ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчих...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.*******, А.******* нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэм буруугийн талаар маргаангүй зэргийг харгалзан үзэж хуулинд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хандгайн арьс 1 ширхэг, шйир 4 ширхэг, толгой 1 ширхэгийг хохирогч байгууллага буюу Хүдэр сумын засаг даргаас “....сумын үзвэр музейн зориулалтаар чихмэл хийж ард иргэдэд үзүүлэх шаардлага хэрэгцээ байгаа учраас тус сумын мэдэлд олгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч Хүдэр сумын ЗДТГазрын мэдэлд олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар энэ гэмт хэргийг үйлдэхэд ашигласан РР1454 дугаар бүхий 454 замагны дугаартай Вепрь загварын бууг гэрчилгээний хамт, 3 ширхэг сумыг улсын орлого болгуулахаар Цагдаагийн газарт хүргүүлж, гар чийдэн буюу гэрлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.
Шүүгдэгч Б.*******, А.******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгч Б.******* нэн ховор амьтан хандгайн экологи эдийн засгийн хохирол болох 20.000.000 төгрөгийг Төрийн сангийн 100131300952 тоот дансанд төлж барагдуулсан хавтаст хэргийн 94 дэх талд авагдсан хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтанд тулгуурлан шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******ын 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2-д заасан “...нэн ховор амьтан хандгайг агнах гэмт хэргийг хамжигчийн тусламжтайгаар гардан гүйцэтгэсэн” гэмт хэрэгт, шүүгдэгч **** тугтан овогт *******ийн *******ыг мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2-д заасан “... нэн ховор амьтан хандгайг агнахад хамжигчийн үүргээр гэрэл тусган өгч оролцсон” гэмт хэрэгт гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******д 03 жил 10 сарын хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2-д зааснаар шүүгдэгч Их тугтан овогт *******ийн *******д 03 жил 01 сарын хорих ял тус тус шийтгэсүгэй.
3.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан Б.*******д оногдуулсан 03 жил 10 сарын, А.*******д оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Ялтан Б.*******, А.******* нар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар энэ гэмт хэргийг үйлдэхэд ашигласан РР1454 дугаар бүхий 454 замагны дугаартай Вепрь загварын бууг гэрчилгээний хамт, 3 ширхэг сумыг улсын орлого болгуулахаар Цагдаагийн газарт хүргүүлж, гар чийдэн буюу гэрлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ялтан Б.*******д оногдуулсан 03 жил 10 сарын хорих биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 02 жилийн хугацаагаар, ялтан А.*******д оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 01 жил 01 сарын хугацаагаар хянан харгалзаж, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
7.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.*******, А.******* нар нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
9.Ялтан Б.*******, А.******* нарт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ