| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2024/00305/И |
| Дугаар | 149/ШШ2024/00284 |
| Огноо | 2024-07-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 149/ШШ2024/00284
*******0*******4 оны 07 сарын 0*******-ны өдөр 149/ШШ*******0*******4/00*******84 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* дугаар баг *******-р байрны №******* тоотод оршин суух, /*******, Утас:*******/ Хайлааст мижид овогт ******* ******* хүсэлттэй
Банди овогтой Долгорсүрэнг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Түвшинбат /Цахим/, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Түвшинбат шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие нь *******0*******4 оны 01 дүгээр сарын **************-ний өдөр Бандийн Долгорсүрэнгээс 40,000,000 төгрөгт бодож явуулын автобус худалдаж авахаар тохирч урьдчилгаанд *******0,000,000 төгрөг өгсөн. Гэтэл Б.Долгорсүрэн нь ******* сарын дараа уг автобусыг надад мэдэгдэлгүйгээр өөрийн эзэмшилд аваад явсан. Өөртэй нь утсаар холбогдож урьдчилгаанд өгсөн *******0,000,000 төгрөгөө авъя гэтэл Чи шүүх, цагдаагаараа яв гэж хэлээд утсаа салгаад алга болсон. Мөн Б.Долгорсүрэн нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Орон нутгийн таван толгойн ам гэх газар оршин сууж байгаа гэх албан бус мэдээлэлтэй байгаа болно. Иймд Б.Долгорсүрэнг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож энэ хүнийг олж өгч тусална уу гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Түвшинбат нь Банди овогтой Долгорсүрэнгийн оршин суух хаягийг нь тогтоолгохоор эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.
Иргэн Б.Долгорсүрэн нь Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд мөн байх тул иргэн Б.Долгорсүрэнгийн оршин суух хаягийг тогтоолгохоор эрэн сурвалжлуулах тухай Б.******* хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Б.Түвшинбатаас гаргасан хүсэлтийн дагуу иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Долгорсүрэнгийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, хүсэлт гаргагчийн зүгээс Б.Долгорсүрэнгийн оршин суугаа газрыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Орон нутгийн таван толгойн ам гэх газар гэдгээс өөрөөр мэдэх боломжгүй нөхцөл байдал бий болсон. Мөн хаана ажиллаж, амьдарч байгаа нь тодорхойгүй байх тул Б.Долгорсүрэнг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж, түүнийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70*******00 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.*******.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 1************** дугаар зүйлийн 1**************.3 дахь хэсэг, 1**************.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Банди овогтой Долгорсүрэнг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.******* дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.******* Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70*******00 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.*******, *******.4, *******.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн *******.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.АЛТА