| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2024/00364/И |
| Дугаар | 149/ШШ2024/00360 |
| Огноо | 2024-09-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 149/ШШ2024/00360
2024 оны 09 сарын 11-ний өдөр 149/ШШ2024/00360 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч:******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******/рд:*******/-ээс ирүүлсэн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ж.*******, нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие нь 1963 онд Сэлэнгэ аймгийн андал суманд төрсөн. Одоо өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Би 1985 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүнхараа сангийн аж ахуйн барилгын бригадад шаварчнаар тасралтгүй ажиллаж байсан ба энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрийн овог нэр зөрүүтэй учир ажилласан жил орохгүй хохироод хүрээд байна. Иймд дээрх хугацаанд Зүүнхараа сангийн аж ахуйн барилгын бригадад шаварчин хийж байсан. ******* овогтой ******* нарын тодорхойлолт аймгийн архивын лавлагаа хөдөлмөрийн хөлс авч байсан цалингийн жагсаалт болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Зүүнхараа сангийн аж ахуйд 1985 оны 09 дүгээр сарын 03-аас 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд шаварчнаар ажиллаж байсан мөн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие нь Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хот Мандал сумын сангийн аж ахуйн барилгын бригадад 1985 оны 9 дүгээр сарын 03-нд анх ажид орсон. Ажилд орохдоо ******* нэрээр ажилд орж байсан боловч 1987 оны 12 дугаар сарын 15-ны өдөр олгосон №217173 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт *******ын *******сүрэн гэж буруу бичсэн байна. Мөн 1991 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №113 дугаартай, 1989 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №257 дугаартай, 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №17 дугаартай тушаалуудын эзэмшигч мөн болохыг, 1985 оны 09 дүгээр сарын 3-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сангийн аж ахуйн барилгын бригадад шаварчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ж.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд эрх зүйн маргаангүй үйл явдлыг буюу ажиллаж байсан байдал болон бичиг баримтын эзэмшигч тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Ж.******* нь Сангийн аж ахуйн яамны харьяа Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн сангийн аж ахуйн барилгын бригадад 1985 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл шаварчнаар ажиллаж байсан, 1987 оны 12 дугаар сарын 15-ны өдөр олгосон №217173 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь
- Сангийн аж ахуйн яамны харьяа Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь сангийн аж ахуйн даргын 1985 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №267 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар
- Сангийн аж ахуйн яамны харьяа Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь сангийн аж ахуйн даргын 1991 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №113 дугаартай Барилгын зарим ажилчдад сул зогсолтын цалин олгох тухай тушаалын хуулбар
- Сангийн аж ахуйн яамны харьяа Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь сангийн аж ахуйн даргын 1989 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №257 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар
- Сэлэнгэ аймгийн Зүүнхараа Сангийн аж ахуйн даргын 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №17 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцалж шилжүүлэх тухай тушаал-ын хуулбар
-Хүсэлт гаргагч Ж.*******ын оршин суугаа газрын бүртгэлийн лавлагаа
-Хүсэлт гаргагч Ж.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар
-Хүсэлт гаргагч Ж.*******ын төрсний гэрчилгээний хуулбар
-Хүсэлт гаргагч Ж.*******ын Цэргийн батлахын хуулбар
-Хүсэлт гаргагч Ж.*******тай хамт ажиллаж байсан иргэн Ш.*******, нарын шүүхэд бичгээр гаргаж ирүүлсэн тодорхойлолт
-Гэрч мэдүүлэхдээ: ...Миний бие нь 1986 оноос 1993 он хүртэл барилга дээр ажиллаж байсан. 2019 оноос одоог хүртэл группэд байгаа. Барилгад 1986-1993 он хүртэл цуг ажиллаж байсан. ...1993 онд компани дампуурахад бүгд гарсан. ...Ж.******* нь шаварчин хийдэг байсан. Гэхдээ манай компани дагнадаггүй байсан мужаан хийх үедээ хийгээд шаварчин хийх үедээ хийгээд явчихдаг байсан. ...гэх мэдүүлэг,
-Гэрч Ш.******* мэдүүлэхдээ: ...Миний бие 1983-1993 онд Хэрх барилгын техникч хийж байсан. 2001-2008 онд олон улсын энэрлийн байгууллагад ажиллаж байсан. 2008 оноос одоог хүртэл Ачлалд худалдааны зөвлөх хийж байгаа. ...1986 оноос манай барилгын бригадад шаварчин хийж байхад нь анх танилцаж байсан. ...Хэрх барилгад 1986-1993 он хүртэл цуг ажиллаж байсан. ...Сайн мэдэхгүй байна. Намайг 1983 оноос ажиллаж байхад 1986 онд шаварчин будагчин гэдэг тушаалаар шинээр орж ирж байсан. ...Шаварчин өрлөгчин мужааны ажил хийдэг байсан. ...гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Тиймээс хүсэлт гаргагч Ж.*******ыг Сангийн аж ахуйн яамны харьяа Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн сангийн аж ахуйн барилгын бригадад 1985 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл шаварчнаар ажиллаж байсан, 1987 оны 12 дугаар сарын 15-ны өдөр олгосон №217173 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна үзэв.
Хүсэлт гаргагч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* овогт *******ын *******ыг Сангийн аж ахуйн яамны харьяа Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн сангийн аж ахуйн барилгын бригадад 1985 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл шаварчнаар ажиллаж байсныг,
Сангийн аж ахуйн яамны харьяа Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сангийн аж ахуйгаас 1987 оны 12 дугаар сарын 15-ны өдөр олгосон №217173 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох тус тус тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ