| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 151/2024/00750/И |
| Дугаар | 151/ШШ2024/00651 |
| Огноо | 2024-07-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 151/ШШ2024/00651
| 2024 07 22 | 151/ШШ2024/00651 | |
|
|
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,
Нэхэмжлэгч: “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Ө-т холбогдох,
Гэрээний үүрэгт нийт 2,146,606.49 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Э.Ө нь "К" ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 03 тоот зээлийн гэрээ байгуулан 1,099,900 төгрөгийг жилийн 36.0 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээл авсан болно. Хариуцагч нь зээл авсан өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ гэрээний нөхцөлд зааснаар биелүүлэхгүй ноцтой зөрчил гаргасан тул нэхэмжлэл гаргаж байгаа өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,099,900 төгрөг, төлөх ёстой хүү 899,325.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 142,380.97 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 2,146,606.49 төгрөгний үлдэгдэлтэй байна. Иймд зээлийн гэрээний төлбөрт 2,146,606.49 төгрөгийг Э.Ө-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Ө нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Э.Ө нь “К” ХХК-иас зээлийн гэрээ байгуулан 1,099,900 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлж авсан нь үнэн. Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 2,146,606.49 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 715,535.5 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 715,535.5 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 715,535.5 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Маргах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “К” ХХК нь Э.Ө-т холбогдуулан гэрээний үүрэгт нийт 2,146,606.49 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Э.Ө нь “... Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 2,146,606.49 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 715,535.5 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 715,535.5 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 715,535.5 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Маргах зүйлгүй” гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “К” ХХК-ийн гэрээний үүрэгт нийт 2,146,606.49 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Ө нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 715,535.5 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 715,535.5 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 715,535.5 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,296 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 24,648 төгрөгийг, хариуцагч Э.Ө-аас 24,648 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН