| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 148/2017/0139/Э |
| Дугаар | 145 |
| Огноо | 2017-10-25 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 145
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Д.Нямдэлэг
Хохирогч Д.*******
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, **** оны **** дугаар сарын ****-нд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, **** настай, *****, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр настны тэтгэвэрт байдаг, осолгүй манлай жолооч, ял шийтгэлгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын *****баг ****** хэсэг ***** тоотод оршин суудаг, ******* овогт *******гийн ******* /РД:*****************/
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Д.******* нь 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7-р багийн нутаг дэвсгэр Сүхбаатар өртөөний хойд уулзвар дээр Мустанг 5 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин ******* ******* улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргасны улмаас Д.*******ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.*******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өөрийн Мустанг маркийн ******* улсын дугаартай мотоциклыг жолоодон эхнэр *******г хойноо суулгаад Төмөр замын вүкзалын хажуу талын Хаан банкинд мөнгө тушаагаад хөдөлсөн. Тэгээд төмөр замын хашаанаас гараад төв замд нийлэх үед өөдөөс цагаан өнгөтэй ******* ******* улсын дугаартай чиргүүлтэй Фургон маркийн автомашин ертөнцийн зүгээр хойд зүгээс урд зүг чиглэж ирээд зүүн үйлдэл хийж байгаад Фургоны урд хэсгээр *******ы баруун талын хөлөөр шүргүүлж мотоцикль жолоодлого алдаад унасан. Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөр байна. Гэм буруугийн талаар маргаан байхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг
Хохирогч Д.*******ы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр бид хоёр хүү рүүгээ мөнгө шилжүүлсэн. Манай хүү хотод оюутан юм. Тэгээд вокзал руу очиж мөнгө явуулчихаад гэртээ харих гээд төв зам руу нийлэх гэж байхад ийм асуудал үүссэн. Миний хөлний шилбэ, шагай хэсгээр хугарсан байсан. Сэлэнгэ аймагт эмчлэх боломжгүй гээд Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Хагалгаанд орох хүртэл бага зэрэг хугацаа алдсан. Бараг 21 хоногийн дараа хагалгаанд орсон. Хагалгаанаас ирээд Сэлэнгэд ирээд эмнэлэгт хэвтсэн. Хөл идээлсэн тул эргээд Улаанбаатар хот руу явсан. Урьд хийж байсан эм антибиотик нь надад тохирохгүй байсан. Одоо миний хөлний оёдол ил задгай байгаа. Хоёр оёдол эдгээгүй бусад нь эдгэчихсэн байгаа. Миний бие сайжирч байгаа. Бид хоёр гэр бүлийн хүмүүс учраас надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү..” гэх мэдүүлэг
Иргэний нэхэмжлэгч Ч.ын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас Шаамар сум руу ажлаар явахаар 10 цаг орчим Хилийн цэргийн 0243-р ангиас ертөнцийн зүгээр урд зүг рүү вокзал чиглэлтэй яваад ертөнцийн зүгээр зүүн эргэх үйлдэл хийхэд мотоцикль гэнэт вокзалын уулзвараас зүүн гар тийш эргэх үйлдэл хийж урсгал сөрөн урдуур орж ирээд машин урд гупер шүргээд мотоцикль унасан. Машинаас буухад мотоциклийн ард сууж явсан эмэгтэй хүн хөлөө бариад хөдөлж чадахгүй байсан бол жолооч эрэгтэй зүгээр биед нь ямар нэгэн гэмтэл байгаагүй. Шүргэхдээ ард нь явсан эмэгтэй нь хөлөөрөө цохиулсан бололтой хөл нь хугарсан. Манай байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/
Гэрч А.гийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Д.******* ахын охин миний багын найз байгаа юм. Багаасаа найзалж нөхөрлөсөн учраас тэдний гэрт очиж аав, ээжтэй нь мэнд устай явдаг. Садан төрлийн харилцаа холбоо байхгүй. Д.******* ах төлөв даруу, шулуун шударга зантай, үр хүүхэддээ халамжтай сайн аав гэж боддог. Гэр бүлийн амьдралын хувьд боломжийн амьдралтай. Хувьдаа цөөн тооны мал аж ахуйтай. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/,
Гэрч А.ийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай ээжийг *******гийн ******* гэдэг. Ээж аавтай 1998 онд танилцаж гэр бүл болсон. Ээж, аав 2 маань 2-лаа тэтгэвэрт байдаг. Одоогоос 2-3 жилийн өмнө ******* улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоциклийг худалдан авсан. Энэ мотоциклоороо хувийн ажил, төрлөө амжуулдаг. 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мотоцильтой осол гаргаад ээжийн хөл хугарч гэмтсэн талаар сонссон. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Гэр бүлийн таагүй уур амьсгал, дарамт байдаггүй. Аав маань төлөв даруу, шулуун шударга зантай. Архи согтууруулах ундаа тэр болгон хэрэглээд байдаггүй. Хэрэглэсэн ч ааш авир байхгүй. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 25 дугаар тал/,
Гэрч Г.ын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Мотоциклийн жолооч болон Ч. ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Замын үзэгдэх орчин чөлөөтэй, замын 2 эгнээ ямар ч хөдөлгөөн байгаагүй. Замын эвдрэл гэмтэл саад байгаагүй. Мотоцильтой хүн гарч ирэхэд ах шууд тоормоз гишгэж зогсоосон. Мотоцикль өөрөө шүргээд унасан. Мотоцикль хэр хурдтай явсан болохыг мэдэхгүй, хурд хэтрүүлээгүй. Хөдөлгөөнд оролцож байх үед ах бид 2-н биед гэмтэл учраагүй. Мотоциклийн жолоочийн биед гэмтэл байгаагүй. Харин эмэгтэйн баруун хөл гэмтсэн. Машинд эвдрэл гэмтэл байгаагүй. Ослын урд туслах толь нь газар унасан. Хагаараагүй байсан учраас буцаагаад хийсэн. Машинд учирсан хохирол мөнгө байхгүй. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 26 дугаар тал/,
Гэрч Ч.ын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Мотоциклийн жолооч болон би ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Замын үзэгдэх орчин чөлөөтэй, замын 2 эгнээ ямар ч хөдөлгөөн байгаагүй. Замын эвдрэл гэмтэл саад байгаагүй. Туслах замаас уулзвар нэвтэрч байгаа учраас 5 орчим км цагийн хурдтай байсан. Мотоцикльтой хүн гарч ирэхэд би шууд тоормоз гишгэж зогсоосон. Мотоциклийн жолоочийн биед гэмтэл байгаагүй. Харин эмэгтэйн баруун хөл гэмтсэн. Хөдөлгөөнд оролцож байх үед миний хажууд урд сууж явсан. Бид 2-н биед гэмтэл учраагүй. Машинд эвдрэл гэмтэл байгаагүй. Ослын урд туслах толь нь газар унасан. Хагаараагүй байсан учраас буцаагаад хийсэн. Машинд учирсан хохирол мөнгө байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 27 дугаар тал/,
Гэрч Д.гийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.*******гийн эхнэрийг Д.******* гэдэг. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд хүүхдүүдийн хамт амьдардаг. 2-лаа тэтгэвэрт байдаг. Одоогоос 2-3 жилийн өмнө ******* улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоциклийг худалдан авсан. Энэ мотоциклоороо хувийн ажил, төрлөө амжуулдаг. Би таньж мэдээд олон жил болж байна. Д.******* төлөв даруу, шулуун шударга зантай. Архи согтууруулах ундаа тэр болгон хэрэглээд байдаггүй. Хэрэглэсэн ч ааш авир байхгүй. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 28 дугаар тал/,
Шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн № 72 тоот : “....
1.Хариулт: “Зам тээврийн осол”-зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч, гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал. Иймд дээрх нь зам тээврийн осол мөн.
2.Хариулт: Мустанги-5 маркийн ******* улсын дугаартай мотоциклийн жолооч Д.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8. Тээврийн хэрэгсэл байрлан явах: 8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарах нөхцөл бүрдсэн гэж үзэв.
3.Хариулт: ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.ын өгсөн мэдүүлэгт би мотоцикль далбилзаж орж ирээд миний баруун талын урд хэсгийг шүргээд баруун талд унасан гэх, зорчигч Г. жолооч төв зам дагуу орж явсан чинь нөгөө мотоцикльтой хүн шууд хурд сааруулагч дээгүүр давхиад бид нарын өөдөөс баруун талаас гараад ирсэн. Тэгээд өөрөө ирж шүргээд зам дээр унасан гэж мэдүүлсэн зэргээс харахад Ч.ыг Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй гэж үзэв. Харин Мустанг-5 маркийн ******* улсын дугаартай мотоциклийн жолооч Д.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8. Тээврийн хэрэгсэл байрлан явах: 8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв.
4.Хариулт: Д.******* ******* улсын дугаартай мотоцикль болон Ч.ын жолоодож явсан ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй.
5.Хариулт: Ч. нь BCД ангиллын 030786 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна. Уг үнэмлэхний ангилал нь тээврийн хэрэгслийн ангилалтай тохирч байна. Д.******* нь АВСДЕ ангиллын 6479 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна. Уг үнэмлэхний ангилал нь тээврийн хэрэгслийн ангилалтай тохирч байна...” гэх дүгнэлт, /хх-ийн 41 дүгээр тал/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 305 тоот : “....
1.Д.*******гийн биед шаант, тахилзуур яс хөндлөн хугарсан, хавантай, цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх-ийн 43-р тал/,
2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн № 88 тоот Шинжээчийн дүгнэлт хэсэгт:
“1.2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ахмад С.Сүхбаатарын гаргасан 72 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
2.ЗХД-ийн 1,4 Энэ дүрэмд дараах нэр томъёог дор дурьдсан утгаар ойлгоно. Гарц-ойролцоох зогсоол, шатахуун түгээгүүр, албан байгууллага, хашаа хороолол зэрэг рүү орох, тэдгээрээс гарахад зориулагдан зорчих хэсэг замтай огтлолцсон бэлчир, Уулзвар-замууд нэг түвшинд огтлолцсон бэлчир
Энэ тодорхойлолтоос харахад Мустанг-5 маркийн 1459 ******* улсын дугаартай мотоциклийн жолооч Д.******* нь гарцаас замд нийлэхдээ зам тавьж өгөх үүрэгтэй байсан гэж үзэв.
3.Мустанг-5 маркийн******* улсын дугаартай мотоциклийн жолооч Д.******* нь Монгол улсын ЗХД-ийн 8,2-д Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн.
4.Мустанг-5 маркийн ************** улсын дугаартай мотоциклийн жолооч Д.******* нь Монгол улсын ЗХД-ийн 7,7-д жолооч гарцаар нийлэхдээ замаар яваа тээврийн хэрэгсэл ... д зам тавьж өгнө. 8,2-д эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад үед эсрэг урсгалд орохыг хориоглоно гэсэн заалтыг зөрчсний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэж дүгнэлт гаргав...” гэх дүгнэлт, /хх-ийн 48 дугаар тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 02-06 дугаар тал/
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 51 дүгээр тал/
Ял шийтгэгэдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 54, 55 дугаар тал/
Д.*******гийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/
Д.*******гийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд
Шүүгдэгч Д.******* нь 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7-р багийн нутаг дэвсгэр Сүхбаатар өртөөний хойд уулзвар дээр Мустанг 5 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин ******* ******* улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргасны улмаас Д.*******ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.
Үүнд; Хохирогч Д.*******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 19-20 тал/, иргэний нэхэмжлэгч, гэрч Ч.ын /хх-ийн 23, 27/, гэрч А.гийн /хх-ийн 24/, А. /хх-ийн 25/, Г.ын /хх-ийн 26/ мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн шинжээч эмчийн гэмтлийн зэрэг тогтоосон 305 тоот дүгнэлт /хх-ийн 42/, зам тээврийн ослын талаар гаргасан шинжээчийн 72, 88 тоот дүгнэлтүүд /хх-ийн 41, 47/ болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 02-06 тал/ тал зэрэг болно.
Тухайн хэрэгт гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдээр шүүгдэгч Д.******* нь “...Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д жолооч гарцаар нийлэхдээ замаар яваа тээврийн хэрэгсэл ... д зам тавьж өгнө. 8.2-д эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад үед эсрэг урсгалд орохыг хориглоно...” гэсэн заалтыг зөрчиж Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг 7 дугаар баг Төмөр замын вокзалын арын засмал замын хойд уулзвар дээр мустанг-5 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осол гаргаж хохирогч Д.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд дээрх гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдийг шүүх үнэн зөв гэж үзэв.
Шүүгдэгч Д.*******д холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.*******г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан “...авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй зэргийг харгалзан үзэж дээрх зүйл заалтанд заасан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.*******д шүүхээс оногдуулах торгуулийн ялыг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор нөхөн төлөхүүлэхээр тогтов.
Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Д.*******гийн 99006 дугаартай жолоодох эрхийн үнэмлэх, СЭ3******* дугаартай мотоциклийн гэрчилгээг буцаан олгохоор тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1-д зааснаар ******* овогт *******гийн *******г мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчих” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Д.*******г 2017 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн дотор торгуулийн мөнгийг төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шүүгдэгч Д.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Д.*******гийн 99006 дугаартай жолоодох эрхийн үнэмлэх, СЭ3******* дугаартай мотоциклийн гэрчилгээг буцаан олгосугай.
7.Ялтан Д.*******д урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ