Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 149/ШШ2024/00291

 

2024 оны 07 дугаар сарын 09-ны өдөр 149/ШШ2024/00291 Мандал сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: 1970 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, Улаанбаатар хотын ******* дүүргийн 7 дугаар хороо ******* *******ы 11-р байрны №74 тоотод оршин суух, /*******, Утас:*******/ ******* овогт ******* ******* гаргасан

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Цэцгээ, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Цэцгээ шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтдээ: ... Миний бие нь 1988 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс Зүүнхараа Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний комбинатад Оёдолчны дагалдангаар анх ажилд орсон. Би уг байгууллагад ажиллаж байх хугацаандаа Оёдолчин хийж байсан ба 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс ар гэрийн шалтгааны улмаас өөр байгууллага руу шилжсэн юм. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүйн улмаас ажилласан жилээ тогтоолгож чадахгүй хохирох болчхоод байна. Иймд намайг Зүүнхараа Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний комбинатад 1988 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Оёдолчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх Б.Цэцгээгийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Хүсэлт гаргагч Б.Цэцгээ нь Зүүнхараа Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний комбинатад 1988 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл оёдолчны дагалдан болон оёдолчноор ажиллаж байсан нь 1991 оны 12 дугаар сарын 04-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-ийн 6 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 2 дугаар хуудас/, Гэрч Л.Наранцэцэг, З.Сайнзаяа, Ч.Мөнхзул нарын тодорхойлолт, мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд хавтаст хэргийн материалд авагдсан бичгийн нотлох баримт, нотолгоог тал бүрээс нь бүрэн дүүрэн сайтар нягталсны үндсэнд хүсэлт гаргагч Б.Цэцгээг тухайн үеийн нэрээр Зүүнхараа Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний комбинатад 1988 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл дагалдан болон Оёдолчноор ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* Цэцгээг Зүүнхараа Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний комбинатад 1988 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл оёдолчны дагалдан болон оёдолчноор ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Б.******* Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.