Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2024/03058

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 23 181/ШШ2024/03058

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

   Нэхэмжлэгч: ...... тоотод байрлах Е.. ХХК /РД:  /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:   тоотод оршин суух П.М /РД: /-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 15,879,943.28 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Е...... ХХК-ийн төлөөлөгч М.Г нь хариуцагч П.М холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,879,943.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:

...Зээлдэгч П.М нь манай Е.. ХХК-тай 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ байгуулан авто машин худалдаж авахтай холбогдуулан 15,000,000 төгрөгийг 3,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан. Гэтэл зээлдэгч П.М нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх хэсэг, Зээлийн гэрээний дагуу зээлдэгч П.Маас үндсэн зээл 15,000,000 төгрөгөөс 1,176,641.15 төгрөг төлж, үлдэгдэл 13,823,358.85 төгрөгийг, 2023 оны 03 дугаар сарын 15-наас 2024 оны 06 дугаар сарын 19-нийг хүртэл 462 хоногийн үндсэн хүү 6,844,702.56 төгрөгөөс 4,815,160.92 төгрөгийг төлж, үлдэгдэл 2,029,541.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85,940.72 төгрөгөөс 58,897.93 төгрөгийг төлж, үлдэгдэл 27,042.79 төгрөгийг нийт зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 15,879,943.28 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:

Миний бие П.М нь Е...... ХХК-ийн нэхэмжилсэн 15,879,943.28 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тус ББСБ-тай зөвшилцөж нэхэмжилж буй төлбөрийг 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр болтол сар бүрийн 20-нд 1,323,328.6 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Е.. ХХК нь хариуцагч П.М холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 15,897,943.28 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 15,897,943.28 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 1,323,328.6 төгрөгөөр тус, тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба үүнийг нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н  дэмжсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,350 төгрөгийн тал хувь болох 118,675 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 118,675 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Е.. ХХК нь хариуцагч П.М холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 15,897,943.28 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 1,323,328.6 төгрөгөөр тус, тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийн баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,350 төгрөгийн тал хувь болох 118,675 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 118,675 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Ж.БАТМӨНХ