Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2024/03059

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 23 181/ШШ2024/03059

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

   Нэхэмжлэгч:  байрлахС... /РД:  /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:   тоотод оршин суух Б.Э /РД:  /-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 2,041,517 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. НэхэмжлэгчС...-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нь хариуцагч Б.Э холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,041,517 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:

Б.Э  нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дараа төлбөрт Postpaid Mongoldoo 40 (6.0) үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлтээ гарган гэрээг байгуулж 91103322 дугаарын эзэмшигч болсон. Мөн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Samsung galaxy A54 маркийн гар утас 12 сарын хугацаатай лизингийн нөхцөлөөр авсан. Б.Э нь гар утас зээлээр худалдан авах гэрээний үүргээ үл биелүүлж 91103322 дугаарын төлбөр 2024 оны 02 дугаар сарын байдлаар төлбөр 684,017 төгрөг, мөн 2024 оны 3 дугаар сараас 2024 оны 10 дугаар сар хүртэлх гар утасны лизинг болон ярианы төлбөрийн үлдэгдэл 1,352,000 төгрөг. Нийт 2,036,017 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.19д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулсан мэдэгдлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна.

Иймд Б.Э аас төлбөрийн үлдэгдэл болох 2,036,017 төгрөг үүнээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.5, 6.9, 6.11, 6.1.7 дэх хэсэгт заасны дагуу барьцаа 0 төгрөгийг хасаад 2,036,017 төгрөг, нотариатын зардал 5,500 төгрөг нийт 2,041,517 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:

Б  овогтой Э  миний бие Скайтел компаниас нэхэмжилсэн нийт 2,041,517 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 4 сарын хугацаанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг сар бүрийн 30-ны өдөр 510,379 төгрөгөөр төлж барагдуулах болно. гэжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

НэхэмжлэгчС... нь хариуцагч Б.Э холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 2,041,517 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 2,014,517 төгрөгийг хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 4 сарын хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 510,378 төгрөгөөр төлөхөөр зөвшөөрсөн ба үүнийг нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б дэмжсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,615 төгрөгийн тал хувь болох 23,808 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 23,808 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. С  ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Э холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 2,014,517 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг төлбөрийг 4 сарын хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 510,378 төгрөгөөр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,615 төгрөгийн тал хувь болох 23,808 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 23,808 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Ж.БАТМӨНХ