| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2024/00307/И |
| Дугаар | 149/ШШ2024/00308 |
| Огноо | 2024-07-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 149/ШШ2024/00308
2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 149/ШШ2024/0030 Мандал сум
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 37-р хороо ******* ******* ******* *******, /*******, Утас:9135762/ ******* ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын дугаар баг гэх газар оршин суух, /ДГ1091611, Утас:9524753, 7723/ овогт холбогдох 2,62,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Аззаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр З.17 кг давс, 1 кг-ийг нь 1500 төгрөгөөр тооцож 2,62,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн 01 сарын хугацаатай зээлээр өгсөн боловч одоог хүртэл өгөхгүй байна. Иймд З.Одгэрэлээс 2,62,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.******* 2,62,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч З.Одгэрэл маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.******* 2,62,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч З.Одгэрэл төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,000 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 29,000 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 29,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Аззаяад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ.