Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 146

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Улсын яллагч                              А.*******

 Шүүгдэгчийн өмгөөлөгч            Г.Амартүвшин        

 Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *******  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Хушаат суманд ***** оны **** дугаар сарын ****-нд төрсөн, **** настай, ****, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Сэлэнгэ аймгийн *****т сум ***** баг *****хэсэг **** тоотод оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 119-а шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 03 жилийн хорих ялаар шийтгүүлж, 02 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй******* овогт *******ы ******* /РД: ******/

       Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Э.******* нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг дэвсгэр Ар тойлбо гэх газраас бусдын 7 тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “....2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө айлын 7 тооны адууг хулгайлсан. Дархан-Уул аймаг орж 3 адууг зарж үлдэгдлийг нь буцааж өгсөн гэв. Хоёр тооны адууг зарахад 600.000 төгрөг болсон болохоор нь үнэд хүрэхгүй юм байна гээд 04 тооны адууг нь буцааж хөөсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү..” гэх мэдүүлэг

Хохирогч Г.*******н 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би Сэлэнгэ аймгийн Хушаат сум 2 дугаар баг Ар тойлбо гэх газарт мал маллаж амьдардаг юм. 2012 оны 02 дугаар сарын 21-ний шөнө миний 2 тооны адуу хулгайд алдагдсан юм. Манай ойролцоо зусдаг *******, *******, *******, ******* нарын адуунууд манай морь алдагддаг шөнө мөн алдагдсан цуг аваад явсан байсан. 2017 оны 07 дугаар сарын 21-ний орой би өөрийн 2 тооны морийг харахад гэрийн ойролцоо бэлчиж харагдсан ба өглөө босоод ирэхэд алга болсон байсан. Мөн *******гийн аргамжаатай байсан халтар морь алдагдсан байсан юм. Ингээд олдохгүй байсан ба өнөөдөр цагдаагаас залгаж биднийг дуудсан юм. Малаа алдсан хүмүүс бүгд Дарханд ирсэн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-20 дүгээр тал/

 Хохирогч Г.*******гийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хувийн ажлаар сумын төв рүү явсан. Би 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 21 цагийн үед гэртээ ирсэн. Ингээд өглөө босч ирэхэд манай дүү *******гийн халтар хээр морь гэрийнхээ хойд талд аргамжаатай байж байгаад алга болсон талаар мэдсэн. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн байгууллагаас алдсан морьд байна гэж мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/

Хохирогч Г.*******гийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манайх Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2-р баг Ар тойлбо гэх газарт 2 гэрээрээ зусч байгаа юм. Ингээд байж байтал 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн орчим манай хотод хээр зүсмийн морьтой 35-40 орчим настай шар өнгийн цамцтай, гэдэсний даруулга хийчихсэн залуу ирсэн юм. Би энэ үед үхрийн хашааныхаа тэнд манай гэр бүлийн хүн болох Ариунаа, манай хажуу айлийн хүн болох   бид нар байж байсан. Ингээд би тэр залуугаас хаа хүрч яваа юм бэ? Хэн гэдэг хүн бэ гэж асуухад тэр морьтой залуу адуу харж явна гэж хэлсэн. Тэгэхээр нь би одоо адуу мод руу орсон байхаа гэж хэлсэн чинь тэр залуу тийм байна гэж хариу хэлээд л явсан.  Маргааш буюу 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 11 цагийн үед нөгөө залуу дахин манай доод зүгээс ирж явахыг нь харсан. Ингээд гэртээ ороод буцаж гарч ирэхэд яваад өгсөн байсан. Ингээд 2017 оны оны 07 дугаар сарын 21-ны өдрөөс 22-нд шилжих шөнө манай халтар хээр морь аргамжаанаас алдагдсан байсан. Би 2017 оны оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 22 цагийн үед мал гаргаж Дархан-Уул аймаг руу явсан юм. Тэгээд маргааш өглөө нь махаа өгөөд Дархан-Уул аймагт байж байтал өдрийн 13 цагийн үед халтар хээр морь алга болсон талаар манай хажуу айлийн залуу Гансэлэм утсаар хэлсэн. Ингээд 2017 оны оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 21 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд алга болсон халтар хээр морийг ойр орчим болон Баруунбүрэн сумын Амарбаяслан хийд рүү явж хайсан боловч сураг гараагүй. 2017 оны 07 дугаар сарын 23-ны  өглөө 06 цагийн үед би доошоо буюу шугуйт руу явж айлаар орж сураг тавьсан чинь тариан талбайны манаач Ганболд 2017 оны оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 03-04 цагийн үед байх бараан морьтой хүн танай чиглэл рүү явсан гэж хэлсэн. Тэгээд байж байтал манай тэндээс *******, *******, *******, ******* гэх хүмүүсийн адуу алга болсон талаар мэдсэн. Ингээд манайд зусч байгаа Ар тойлбо гэх газраас нийт 5 хүний 7 тооны адуу 2017 оны оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө хулгайд алдагдсан гэдгийг мэдсэн. Тэгээд 2017 оны оны 07 дугаар сарын 27-ны өдөр манай алдсан адуунууд Дархан-Уул аймагт байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдсэн. Тэгээд очиход манай зусч байсан Ар тойлбо гэх газраас алдагдсан 7 тооны адуунаас 4 адууг амьд олж авсан. Харин 3 тооны адуу алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/

Хохирогч С.*******ийн 2017 оны 08 дугаар сарын 13-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манайх Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2-р баг буюу Ар тойлбо гэх газраас манай тэнд байдаг  айлуудын нийт 7 тооны адуу алдагдсан. Би энэ үед Баян-Өлгий аймгийн Буянт суманд хувийн ажлаар явж байгаад адуу алга болсон талаар саяхан мэдэж ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 дугаар тал/

Хохирогч О.*******гийн 2017 оны 08 дугаар сарын 13-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “..Ар тойлбо гэх газраас алдагдсан 7 тооны адуун дотор миний дэлтэй бор зүсмийн морь алдагдсан. Хүзүүндээ таван өнгийн хадагтай явсан. Нэхэмжлэх зүйлгүй. Яагаад гэвэл би морио амьдаар нь олж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 тал/

Гэрч Г.гийн 2017 оны 08-р сарын 22-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байсан шиг санагдаж байна. Миний танил дүү болох , хүү 15 настай Мягмарсүрэнд хээр зүсмийн морийг хашаандаа байлгаж бай гэж хэлээд явуулсан байсан. Манай хүүхэд “номхон морь байгаа юм. Хэд хоногоос хүнд өгөх гэж байгаа юм ойр зуурдаа унаад байлгаж бай, аавдаа ингэж хэлээрэй” гэж хэлээд морь өгч явуулсан байсан. хүнээс мал худалдаж авч зарж борлуулдаг. Ийм учир хүнээс авсан л морь юм байх гэж бодоод лавлаж асуугаагүй. Хулгайн морь гэдгийг нь мэдээгүй. байлгаж бай гээд л өгч явуулсан байсан. Надад бол мэдэх зүйл алга байна. тай утсаар яриагүй. Ямар учиртай морь болох талаар асуугаагүй, тавьсан морь одоо манай хашаанд байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр тал/

Гэрч Г.гийн 2017 оны 08-р сарын 27-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Дархан-Уул аймгийн Октябарийн гудамж буюу Хараа голын ойролцоо мал маллаж амьдардаг юм. 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шиг санагдаж байна. Өдрийн 14 цагийн үед манай урд байх голын урагшаа 2 хүн адуу тууж явсан харагдсан ба би хэд хоногийн өмнө хээр гүүгээ алдсан. Ингээд гүүгээ гэрээсээ дурандаад ойр хавийнхаа зүйлийг харж байхад 2 хүн адуу тууж яваа харагдсан. Ингээд би ямар адуунууд явж байгаа юм бол гэж бодоод шарга морь унаад очиход шарга морь унасан цэнхэр өнгийн нимгэн дээлтэй хууз сахалтай 20 гаран насны залуу байсан. 2 дахь залуу нь халзан морь унасан дорсгой шүдтэй, шар өнгийн үстэй, шар залуу байсан. Халзан морь унасан шар залуу нь олон тооны хазаар ганзгалсан байсан. Харин шарга морь унасан залуу нь аргамжаа /цагаан мяндсан/ ардаа ганзагласан явсан ба хаашаа явж байгаа хүмүүс вэ гэж асуухад хэдэн адуугаа алдаад Орхон голын орчимоос олж аваад туугаад явж байна гэж хэлэхээр нь хэд хоногийн өмнө улаан хээр гүүгээ алдсан замд чинь ийм зүсний гүү тааралдав уу гэж асуухад харагдаагүй гэж хэлсэн. Ингээд тэр 2 залуу Бурхантай уулын нүхэн гүүрээр гарсан гэж хэлээд адуугаа туугаад гарсан юм. Ингээд салсан ба өчигдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр би адуугаа хайгаад хойшоо хар зам гараад явж байтал 3 тооны адуу явж харагдсан. 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр надтай таарсан 2 залуугийн тууж явсан адуунууд мөн шиг харагдахаар нь хулгайн адуу юм байна гэсэн санаа гэнэт төрөөд өөрийн хашаандаа тууж оруулаад өөрийн таньдаг Тэгшжаргал руу залгаж ийм учиртай адуу байна гэж болсон зүйлийг хэлтэл наад адуунуудаа байлгаж бай би хүмүүс явуулъя, гэж хэлсэн юм. Ингээд өнөөдөр та нар манай ирж байна. Би иргэний үүргээ биелүүлж мэдээлэл өгсөн юм. Уг адуунууд хулгайнх гэдгийг мэдээд шууд цагдаад мэдэгдсэн ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар тал/

Гэрч Х.гийн 2017 оны 07-р сарын 27-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манайх Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2-р баг буюу Ар тойлбо буюу Бумбын зэв гэх газарт зусч байгаа юм. Ингээд 2017 оны 07 лугаар сарын 21-ний шөнө бэлчээрээс намайг хүргэн ах ******* гэдэг хүний 2 тооны адуу алга болсон юм. Тэгээд сураг тавьсан чинь манай ойр орчим зусч байгаа айлуудын адуу нийлээд нийт 7 тооны адуу алдсан юм. Тэгээд байж байтал Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас мэдэгдсэн тул ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар тал/

            Гэрч Ж.гийн 2017 оны 08-р сарын 01-ний өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум Ширээ нууранд оршин суудаг Дэлдэн гэх нөхөр хуучин Дарханд таарч та 2 тооны адуу худалдан аваад өгөхгүй юу миний таньдаг залуу зарах гэж байгаа юм гэхээр нь би мах үнэтэй байгаа бичиг баримт нь байгаа юмуу гэсэн чинь байгаа байхаа гэж хэлсэн. Ингээд маргааш өглөө 07 цагийн үед  дахин ярьж танайд аваад очих уу гэсэн юм. Ингэж байтал нэг нөхөр 2 тооны адуу хөтөлж ирсэн.  Ингээд тэр залуу манай хашаанд орж ирээд ах танайд оч гэсэн гэхээр нь би өөрөө ирээд болно биз гэж хэлсэн. Тэгтэл ганцаараа машинтай манайд ирсэн. Ингээд таньд ярьсан адуу энэ байна гэж хэлссэн. Тэр 2 адуугаа 800.000 төгрөгөөр зарна гэхээр нь би үнэтэй байна авахгүй гэсэн. Тэгээд буцааж авч явахаар болсон. Ингээд тэр 2 хоорондоо ярьж байгаад 2 тооны адуугаа надад 600.000 төгрөгөөр өгсөн.

            Би болон ******* тэр хоёроос 2 адууны гарал үүслийн гэрчилгээ авчирч өгнө шүү гэж хэлсэн. Би мөн хээр зүсмийн үрээг нь алж зарахгүй жижигхэн биетэй туранхай байна би үүнийг мал болгож авна гэж хэлсэн. Ингээд манай хашааний зүүн урд буланд тэр хөх буурал морийг нь тэр ******* гэх залуу өөрөө гаргаж янзалсан. Тэр ******* гэх залуу адууны гарал үүсэл өгнө гээд хүнтэй утсаар яриад байсан. Ингээд тэр залуу ******* хөх буурал адууг манай хашаанд янзалж өгөөд мах, гэдсийг нь үүдний амбаарт оруулж өгөөд харин ******* машин дуудаж хөх буурал адууны толгой, арьсыг аваад бичиг авч ирнэ гээд явсан. Би тэр залууд бэлэн 200.000 төгрөг өгсөн. Тэгээд нөгөө нөхөр ирээгүй. 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сум “Гольд” гэдэг нэртэй буудалд *******ыг байхаар нь очиж 400.000 төгрөг өгсөн. Би *******аас 2 тооны адууг нийтдээ 600.000 төгрөгөөр худалдан авсан. Ингээд би тэр адууны махыг Улаанбаатар хотод цайны газаруудад зарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар тал/

            Гэрч Х.гийн 2017 оны 08-р сарын 25-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Дархан-Уул аймгийн Дархан сумын Буян зах дээр манай гэр бүлийн хүн наймаа хийдэг юм. Тэгээд 05 дугаар сарын үер л байх би гэр бүлийнхээ хүний лангуун дээр зогсож байхад энэ залуу ирж надаас өмд цамц зээлж авсан юм тэр зээлээр авсан өмд цамц нь 40.000 төгрөг болсон юм. Тэгээд байж байгаад 2017 оны 07 дугаар сард байх надад 40.000 төгрөг авч өгч зээл авсан өмд цамцны мөнгө гэж өгсөн. Түүнээс хойш дахин уулзсан явдалгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр тал/

            Гэрч Н.ийн 2017 оны 08-р сарын 25-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би 2017 оны 07 дугаар сарын 26-ны өглөө 08 цагийн үед байх ажил дээрээ ирэхэд өөрийн чинь ярьж байгаа тэр 30 гаруй насны залуу чинь манай буудлын 304 тоот өрөөнд байрлаж байгаа гээд гарч орж байхыг нь би харсан. Гэхдээ энэ залуу чинь надад хамаагүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар тал/

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-6 дугаар тал/

Морь хураан авч хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 6-10 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын цэцэрлэгийн тодорхойлолт /хх-ийн 67 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 68 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 69 дүгээр тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87 дугаар тал/

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 119А дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 91-92 дугаар тал/

Хушаат сумын үнэлгээ тогтоох хорооны үнэлгээ /хх-ийн 94 дүгээр тал/

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Үнэлгээ тогтоох комиссын акт /хх-ийн 97-101 дүгээр тал/

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 102 дугаар тал/

Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2016 оны тооллого /хх-ийн 109-121 дүгээр тал/

Хохирлын баримт /хх-ийн 125-126 дугаар тал/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 146-148 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 151 дүгээр тал/

Хохирогч нарын хохирлын тооцоо /хх-ийн 152 дугаар тал/

Зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 155-158 дугаар тал/

Э.*******ыг 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 74 дүгээр тал/

Э.*******ыг 2017 оны 07 дугаар сарын 28-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэлүүд /хх-ийн 75-85 дугаар тал/ зэрэг болно.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох

баримтуудыг дүгнэхэд:

          Шүүгдэгч Э.******* нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг дэвсгэр Ар тойлбо гэх газраас бусдын 7 тооны адууг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хохирогч Г.*******н /хх-ийн 17-20/, Г.*******гийн /хх-ийн 22-24/, Г.*******гийн /хх-ийн 27-28/, С.*******ийн /хх-ийн 29-32/, О.*******гийн /хх-ийн 35-37/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн, гэрч Г.гийн /хх38-39/, Г.гийн /хх40-42/, Х.гийн /хх-ийн 43-44/, Ж.гийн /хх-ийн 46-47/ мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг болно.               

Шүүх дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв.

Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Г.*******, Г.*******, Г.*******, С.*******, О.******* нарын мэдүүлэг нь гэрчүүдийн мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна.

            Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.*******т 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан “мал хулгайлах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.  

           Иймээс шүүгдэгч Э.*******ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан “...мал хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

           Шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.

           Шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэв.

    Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тогоо, ишгүй шанага, шуудай 2 ширхэг, хулдаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмлгц устгах нь зүйтэй.

    Эрүүгийн хуулийн ерөнхийи ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.*******ын энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 20 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.

    Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч******* овогт *******ы *******ыг мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан “Мал хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч******* овогт *******ы *******т 06 сарын хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан Э.*******т оногдуулсан 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхийи ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.*******ын энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 20 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.  

5.Ялтан Э.******* бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тогоо, ишгүй шанага, шуудай 2 ширхэг, хулдаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Ялтан Э.*******т урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 ДАРГАЛАГЧ                                 Б.ЭРДЭНЭХИШИГ