| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 151/2024/00762/И |
| Дугаар | 151/ШШ2024/00676 |
| Огноо | 2024-08-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 151/ШШ2024/00676
| 2024 08 12 | 151/ШШ2024/00676 | |
|
|
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,
Нэхэмжлэгч: “Х” ХК /РД:2578697/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П.Э,
Хариуцагч: Ж.А нарт холбогдох,
Гэрээний үүрэгт нийт 4,857,592.19 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ж.А, П.Э нар нь Х-тай 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ... дугаартай Зээлийн гэрээ байгуулан 3,800,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 634,588.89 төгрөг, зээлийн хүүд 221,963.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 895.80 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1880021548 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн төлөлгүй, 940 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөр 3,165,411.11 төгрөг, хүү 1,513,264.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 178,916.53 төгрөг, нийт 4,857,592.19 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.А, П.Э нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Ж.А, П.Э нар нь “Х” ХК-иас 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 3,800,000 төгрөгийг зээл авсан нь үнэн. Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 4,857,592.19 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,357,592.19 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Маргах зүйгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХК нь Ж.А, П.Э нарт холбогдуулан гэрээний үүрэгт нийт 4,857,592.19 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Ж.А, П.Э нар нь “... Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 4,857,592.19 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,357,592.19 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Маргах зүйгүй” гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Х” ХК-ийн гэрээний үүрэгт нийт 4,857,592.19 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.А, П.Э нар нь 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,357,592.19 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92,671.47 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 46,335.7 төгрөгийг, хариуцагч Ж.А, П.Э нараас 46,335.7 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Х” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН