Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 149/ШШ2024/00336

 

2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 49/ШШ2024/00336 Мандал сум

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг -р хэсэг № тоотод оршин суух, /*******, Утас:*******, *******/ ******* овогт ******* *******, /*******, Утас:*******, *******/ овогт нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг № тоотод оршин суух, /МЗ89060268, Утас:95259535/ Боржигон овогт д холбогдох

 

4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.*******, Ц. нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... С. нь манай эхнэрийн багын найз бөгөөд БНСУ-ын виз гаргаж өгнө гэх нэрийдлээр надаас болон гэр бүлийн хүн болох Ц. бид хоёроос 2022 оны дүгээр сарын 9-ны өдөр 4,000,000 төгрөгийг би хүнээс 20% хүүтэйгээр зээлэн авч асар их хэмжээний хүү торгуультай нь хамт бүрэн төлж барагдуулсан байдаг. С. нь манай эхнэрийн хар багын итгэлт найз байсан болохоор бид эргэлзэх зүйлгүйгээр шууд итгэн 4,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн байдаг. 2022 оны дүгээр сарын 9-ны өдрөөс хойш С. нь өнөөдрийг хүртэл эхнэр бид хоёрт виз гаргаж өгөөгүй залилан мэхэлсэн учир өөрсдийн хохирлыг бүрэн барагдуулах тал дээр шаардлага тавьсан ч өдийг хүртэл буцаан төлөлт хийгээгүй байгаа. Мөн дээрээс нь миний гадаад паспортыг буцаан гаргаж өгөөгүй байгаа болно. Иймд С.гаас миний шилжүүлж өгсөн 4,000,000 төгрөгийг гаргуулан өгч хохирлыг минь барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие Сэлэнгэ овогтой нь нэхэмжлэл гаргагч Ц.тай 0 жилийн найзууд, нөхөр Т.*******тай найзтай минь суух үед танилцсан болно. 2022 оны 09 дүгээр сарын 2-нд миний Европын виз гарсан байсан. 2 дугаар сарын сүүлээр нисэх байсан ч миний төрсөн эгч С.Анхмаагийн хуурай дүү олон жил хөрш байсан гэх Баатар овогт Халиун хүүхэн өөрийн ээж шиг эгчтэйгээ Солонгос улсын (Ханил бумен ) гэх нэртэй газраар 3 жилийн албан ёсны гэрээний ажилчид гаргадаг гэж холбоо барьснаар өөрийн Европын визээ хаяж өөрийн нөхөр, төрсөн эгч, хүргэн, төрсөн ах, бэр мөн хамаатны дүү эхнэр, нөхрүүд ойрын танилууд гээд 0 гаруй хүн маш их итгэн Элчин сайдын яамны тамга тэмдэгтэйгээ мөн Миат компани ХХК-ийн тамгатай холбогдох материалуудыг харуулж байсан тул би Халиунцэцэгийн данс руу их хэмжээний мөнгө явуулсан. Энэ үед багийн найзын нөхөр Солонгос улс руу визэнд ороод татгалзсан байсан учир хар багийн найздаа тус болох үүднээс өөрийнхөө орсон гэрээний визийг танилцуулж эхнэр, нөхөр хоёуланг нь 4 сая төгрөгөөр оруулсан. Ингээд бид хэд Улаанбаатар хот руу Халиуны Монгол дахь төлөөлөгч эгч гэх Дашдэндэвийн Уранчимэг гэх хүнтэй удаа дараа очиж уулзаж байсан. Уулзалтаа Өргөө кино театрын ар тал руу байрлах Д.Н байр Ардчилсан намд уулзалт хийхэд иргэн , ******* нар өөрсдийн биеэр Уранчимэг гэх хүнд гадаад паспортаа өгсөн болно. Би гадаад паспортыг аваагүй. Би виз гаргадаг хүн биш анхнаасаа хүнээр дамжуулж виз энд орж байгааг мэдэж байсан болохоор өөрсдөө орсон 2022 оны дүгээр сарын 9-ны 7: минутад 5679086694 данснаас над руу 4 сая төгрөг шилжүүлсэн. 2022 оны дүгээр сарын 9-ны 7:55 минутад би иргэн Халиуны 5700225795 тоот данс руу 4,000,000 төгрөгийг эгчийнхээ нэрийг бичиж бүрэн шилжүүлсэн. Гэвч эдгээр Халиун, Уранчимэг нараас холбоо тасран өдийг хүртэл холбогдох боломжгүй болсон. Би өөрийн болон ар гэр, найз нөхдийнхөө шилжүүлсэн мөнгө болон бичиг баримтуудыг мөн визээ ч авч чадаагүй ч өөрийн багын найз 20 гаруй жил найзалсан найзыгаа хохироохгүйн тулд өөрөөсөө боломжоороо сар бүр 300,000 төгрөгийг руу ээжийнх нь 569206233 гэх данс руу хийж байгаа. Надад өөрийн найзтайгаа маргалдах хүсэл үгүй тул хэдий өөрөө залилан авч идээгүй ч бид хоорондоо 2 сая төгрөгийг би найздаа өөрөөсөө төлөхөөр тохиролцсон сар бүр мөнгө явуулж байсан болно. Одоогоор миний бие нь ажилгүй дан нөхрийн цалингаар 2 банк бус, 2 банк төлж мөн өөрсдийн хэрэгцээнд хэрэглэдэг. Надад нэхэмжлэгчийн нэхсэн 4,000,000 төгрөгийг бөөн төлөх боломжгүй Харин тохиролцооны дагуу сар бүр 300,000 төгрөгийг төлөх боломжтой. Миний бие нь өөрийн эх болох Э. итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хурал болон бусад ажиллагаанд оролцуулах хүсэлтэй байна. Иймд 4,000,000 төгрөгийг маргах зүйлгүй төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.*******, Ц. нарын 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С. маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23. дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*******, Ц. нарын 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С. төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 39,475 төгрөгийг, төрийн сангийн 003040094 тоот данснаас 39,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.*******, Ц. нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ.