Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 151/ШШ2024/00684

 

 

 

                2024       08         13

            151/ШШ2024/00684

 

 

 

 

                                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,

Нэхэмжлэгч: “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Б-д холбогдох,

Гэрээний үүрэгт нийт 139,654.91 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ж.Б нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр манай компанитай ... тоот "Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ" байгуулан ... дараа төлбөрт дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2022 оны 06, 07 дугаар сарын ярианы төлбөр 93,103.27 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 8.8-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 46,551.64 төгрөг, нийт 139,654.91 төгрөгийн төлбөрийг Ж.Б-гөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Ж.Б нь “Ж” ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр дараа төлбөр үйлчилгээний гэрээ байгуулан ... дугаарыг ашиглаж эхэлсэн. Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 139,654.91 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дотор төлж барагдуулна. Маргах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ж” ХХК нь Ж.Б-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 139,654.91 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Ж.Б нь “... Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 139,654.91 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дотор төлж барагдуулна. Маргах зүйлгүй гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн гэрээний үүрэгт нийт 139,654.91 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,839.35 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 2,419.7 төгрөгийг, хариуцагч Ж.Б-гөөс 2,419.7 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

    ШҮҮГЧ                                         Д.ОТГОНЧУЛУУН