| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 148/2017/0140/Э |
| Дугаар | 147 |
| Огноо | 2017-10-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 147
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Энхтуяа
Хохирогч Э.*******
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар М.*******ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн **** оны **** дүгээр сарын ****-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, **** настай, *****, дээд боловсролтой, төмөр замын техникч, механикч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум ****** дугаар ****** айл ***** тоотод оршин суудаг, төмөр замын засварын хүлээн авагч машинист ажил эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ийн ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч М.******* нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны орой 22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7-р багийн нутаг дэвсгэрт Э.*******ын нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ
Тодорхойлох нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.*******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “....Би 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хамт ажилладаг Б.Баяртөгсийн гэрт очиж архи уугаад 19 цагийн үед гарч Войс бааранд ганцаараа 0.5 литрийн 2 пиво уусан тухайн үед нилээн муудсан миний ухаан орж гараад байсан. Тэгээд гэр лүүгээ орох гэтэл манай гадаа сааданд нэг хүн сууж байхаар нь очиж заамдаж авч маргалдаж байснаа санаж байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү..” гэх мэдүүлэг
Хохирогч Э.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 02-ны орой би сааданд тамхи татаад сууж байтал манай байрны М.******* ирж байгаа харагдсан, ирэхээр нь мэндлэхийн завдалгүй намайг цохисон, би босч чадаагүй. Ийм зүйл болсон. Хохирлоо төлүүлж авсан. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг
Гэрч Б.Баяртөгсийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М.******* нь надтай хамт ажилладаг залуу байгаа юм. Би 2017 оны 10 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө ажилд гараад өглөөний 08 цагт буугаад өдөр 12 цагийн үед хамт ажилладаг М.*******ийн хамт гэртээ очиж 0.75 литрийн ЭКС нэртэй архи хувааж уусан ингээд М.******* бид хоёр манайд ойр зуурын ажил хийж байгаад орой 19 цагийн үед байх М.******* нь явлаа гээд манай гэрээс гараад явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/
Гэрч Б.******* 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...Манайх М.*******той олон жил айл хот байж бага насандаа хамт тоглож өссөн болохоор М.******* нь хүнд их тусархуу ажилдаа их сайн хамт олны дунд нэр хүндтэй архи тамхи хэрэглэж байсныг нь би харж байгаагүй. Дунд сургуульд байхдаа онц сурдаг хүүхэд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/
Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 341 дугаартай “......
1.Э.*******ын биед уруулд язарсан шархтай, хүзүүд зулгаралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр тал/
Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг яаралтай тусламж үзүүлсэн тухай тодорхойлолт /хх-ийн 20 дугаар тал/
Яллагдагчийн ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 35 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар тал/
М.*******ийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/
М.*******ийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох
баримтуудыг дүгнэхэд:
Шүүгдэгч М.******* нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Э.*******ын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Э.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 9-10/, гэрч Б.Баяртөгс /хх-ийн 14/, Б.Бат-Эрдэнэ /хх-ийн 15-16/, мэдүүлгүүд болон шинжээчийн 341 тоот дүгнэлт /хх-ийн 19/ зэрэг болно.
Шүүх дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв.
Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Э.*******ын мэдүүлэг нь гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээч эмчийн дүгнэлтээр нотлогдож байна. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “..хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.
Иймээс шүүгдэгч М.*******ийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч М.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.*******ийг Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэв.
Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан М.*******ид оногдуулсан торгуулын ялыг 2017 оны 12 дугаар сарын 01-ний дотор төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан М.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан М.******* энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Ялтан М.*******ид урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ