| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 151/2024/00859/И |
| Дугаар | 151/ШШ2024/00748 |
| Огноо | 2024-08-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 151/ШШ2024/00748
| 2024 08 19 | 151/ШШ2024/00748 | |
|
|
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,
Нэхэмжлэгч: “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Ж-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 418,500 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “О” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Э.Ж нь "О" ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ... тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 300,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй ... тоот зээлийг ... банк дахь ... тоот дансанд зээлдэгч Э.Ж нь шилжүүлэн авсан. Хариуцагч Э.Ж нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Иймд хариуцагчаас Э.Ж-аас үндсэн зээл 300,000 төгрөг, хүү 115,500 төгрөг, шимтгэл 3,000 төгрөг, нийт дүн 418,500 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Ж нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Э.Ж нь “О” ХХК-иас 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 300,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 418,500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна. Маргах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “О” ХХК нь Э.Ж-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 418,500 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Э.Ж нь “... Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 418,500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна. Маргах зүйлгүй” гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “О” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 418,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Ж нь 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,205 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 6,602.5 төгрөгийг, хариуцагч Э.Ж-аас 6,602.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “О” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН