Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 151/ШШ2024/00756

 

 

 

                 2024       08         26

        151/ШШ2024/00756

 

 

 

 

 

                            Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                              хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,

Нэхэмжлэгч: “Г” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Ж-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт нийт 5,907,215.02 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Ж нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ... банктай ... тоот дижитал зээлийн эрх нээх гэрээ байгуулан 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ... тоот зээлийн данс үүсгэн 5,920,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Б.Ж нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 169 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Б.Ж-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн хүүний төлбөрт 5,374,337.70 төгрөг, хүүний төлбөрт 523,782.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 9,094.91 төгрөг, нийт 5,907,215.02 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ж нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Б.Ж нь “Г” ХК-иас 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 5,920,000 төгрөгийг 30 сарын хугацаатай зээлж авсан нь үнэн. Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 5,907,215.02 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 734,535.8 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 734,535.8 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 734,535.8 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,469,071.6 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 734,535.8 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Маргах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Г” ХК нь хариуцагч Б.Ж-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 5,907,215.02 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Б.Ж нь “...Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 5,907,215.02 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 734,535.8 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 734,535.8 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 734,535.8 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,469,071.6 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 734,535.8 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Маргах зүйлгүй гэх хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Г” ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 5,907,215.02 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ж нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 734,535.8 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 734,535.8 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 734,535.8 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,469,071.6 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 734,535.8 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109,465 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн ... тоот данснаас 54,732.5 төгрөгийг, хариуцагч Э.Ж-аас 54,732.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Г” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

     ШҮҮГЧ                                        Д.ОТГОНЧУЛУУН