Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 140/ШШ2024/00374

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ....... хотын ........... оршин суух ..........ХХК /РД:.............../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн .сумын .......багт оршин суух ............ холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 888,616 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ........ /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г........ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ............ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .......... нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

.......... нь "......... ББСБ"-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр .......... тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. ....... нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр сарын 3,4% хүүтэй 150,000 төгрөг, 150,000 төгрөг, 290,000 төгрөгийг 3.3% хүүтэй тус тус зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Ц...........ээс зээлийн гэрээний үүрэгт 888,616 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Ц........... нь 2024 оны 08 дугаар сарын 28-нд шүүхэд гаргасан хариу тайлбартаа .......... ББСБ-аас зээл авсан нь үнэн. Миний зээл авсан .............. дугаарын үйлчилгээг хаагаад зах зээлд гаргасан байсан. ......... ББСБ нэхэмжлэл гаргахдаа зээл, зээлийн гэрээний хүү, үндсэн зээлийн нэмэгдүүлсэн хүү 888,616 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагчийн ......... дугаарын үйлчилгээг хаасан асуудал нь ......... ББСБ-тай холбоотой биш, ...........-той холбоотой асуудал учраас энэ асуудлаа ........д хандан шийдвэрлүүлэх боломжтой гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч ........ ББСБ-ийн нэхэмжлэгчийн шаардсан төгрөгийг авсан нь үнэн, хугацаа хэтэрсэн нь үнэн тухай төгрөгийг төлөх гэсэн 2023 оны 04-р сард тухайн зээлд барьцаалсан ......... дугаарын үйлчилгээг 2023.03-р сард хааж 2023.04-р сард ашиглалтад байхгүй болгож зах зээлд гаргасан байна. Нэхэмжлэгч байгууллага удаа дараа худал хэлсэн гэж гүтгэсэн байна.

Миний дугаарыг яагаад устгаж үйлчилгээнд гаргасан бэ гэж хэлэхэд мэдэхгүй гэсэн тайлбар утсаар хэлсэн би тухайн үед шүүхэд хандана гэж тайлбар хэлсэн, гэрийн хаягаар шаардах бичиг ирсэн авсан зээлээ төлнө үү гэсэн утгатай танилцаад шүүхэд хандахыг хүлээж байлаа.

Барьцаалсан .... дугаараа би 10 жил барьсан дугаар эзэмшигчид нь ямар нэгэн байдлаар танилцуулахгүй, ядаж түр хадгалах үйлчилгээг ч үзүүлээгүйд харамсалтай байна гэжээ.

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, зээл, зээлийн эрх нээх гэрээ, зээл, зээлийн эрх нээлгэх өргөдөл, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.

Хариуцагч талаас: хариу тайлбарыг ирүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэгч ............ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв. 

Нэхэмжлэгч ......... ББСБ ХХК нь хариуцагч ......... холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 888,616 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал тухайн төгрөгийг төлөх гэсэн 2023 оны 04-р сард тухайн зээлд барьцаалсан .......... дугаарын үйлчилгээг 2023.03-р сард хааж 2023.04-р сард ашиглалтад байхгүй болгож зах зээлд гаргасанд гомдолтой байна гэж маргаж байна.

Хариуцагч ....... нь .ББСБ ХХК-и.........йн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ........... ХХК-ний .......... дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган .............. тоот гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдэж, уг гэрээний үндсэн дээр 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 150,000 төгрөгийг сарын 3,4% хүүтэй, мөн 150,000 төгрөгийг сарын 3,4% хүүтэй, мөн 290,000 төгрөгийг сарын 3.3% хүүтэй тус тус зээл авсан болох нь 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн ............ дугаартай зээл, зээлийн эрх нээх тухай гэрээ, зээл, зээлийн эрх нээлгэх өргөдлийн маягт, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогджээ.

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байна.

Дээрх гэрээгээр талуудын хооронд Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний зүйл нь мөнгөн дүн байна гэж заасан.

Хариуцагч .......... нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр сарын 3,4% хүүтэй 150,000 төгрөгийг, мөн 150,000 төгрөгийг, мөн өдөр 290,000 төгрөгийг 3.3% хүүтэй тус тус зээлээр авсан ба хугацаанд нь зээлээ төлж барагдуулаагүй байх тул ..........ээс зээлийн гэрээний үүрэгт 888,616 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн хариуцагч талаас нэхэмжлэгч .ББСБ ХХК-тай з..........ээлийн гэрээ байгуулсан талаар маргаагүй ба уг зээлийн гэрээний дагуу 3,4% хүүтэй 150,000 төгрөг, мөн 150,000 төгрөгийг, мөн 290,000 төгрөгийг 3.3% хүүтэй зээл авсан талаараа тайлбарлаж, маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ..........дугаартай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамжаар 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 14 цаг 30 минутад шүүх хуралдааныг товлож, шүүх хуралдааныг товыг мэдэгдэх хуудсаар хариуцагч ........ 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр албан ёсоор өөрт нь мэдэгдсэн байна.

Гэвч хариуцагч ......... шүүх хуралдаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........ нь шүүх хуралдаанд :...хариуцагчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байна...гэснийг дурдах нь зүйтэй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч байгууллагын төлөөлөгч ..........г шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн урьдчилан төлсөн 25,877 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 25,877 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 452.2, 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...........гээс зээлийн гэрээний үүрэгт 888,616 /найман зуун наян найман мянга зургаан зуун арван зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ....... ББСБ ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,877 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 25,877 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ........... ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ