Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 152

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Б.Алтанцэцэг, шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх  хуралдаанд

         Иргэдийн төлөөлөгч Ч.Батбаяр

               Нарийн бичгийн дарга Б.Намуунзул

  Улсын яллагч Л.Энхтайван

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг нарыг оролцуулан Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 12.1 дүгээр  зүйлийн 4-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Отгоны Ганзоригт холбогдох эрүүгийн 201718000024 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                                        

Шүүгдэгчийн биеийн байцаалт

    Монгол улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ  аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, Гэмт хэрэгт холбогдох үедээ Шаамар суманд үйл ажиллагаа явуулдаг Ундрагч ХХК-д малчин ажилтай байсан, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 7 дугаар баг баамын ногоон байранд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Отгоны Ганзориг РД:МЮ82022710

 

Холбогдсон хэргийн талаар

  Шүүгдэгч О.Ганзориг нь Сэлэнгэ аймгийн Шаамар суманд байх гэртээ 2016 оны 08 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд бага насны буюу 8 настай Б.Гантүлхүүртэй байнга хүчээр бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

         Шүүгдэгч О.Ганзоригийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлээд миний бие Х.Ганцэцэгтэй хамт амьдарч эхэлсэн. Х.Ганцэцэг охин Б.Гантүлхүүрийн хамт ирсэн. Б.Гантүлхүүр манайд ирсэн цагаасаа л намайг өөрийн эцэг шигээ санадаг байсан. Би ч гэсэн Б.Гантүлхүүрийг өөрийн охин шигээ хайралдаг байсан. Б.Гантүлхүүрийг хүчиндсэн зүйл байхгүй. 2016 оны 10 дугаар сарын сүүлээр үеэр манай эгч зээ охинтойгоо хамт манайд ирсэн. Тэр үеэр би гадуур ажилтай явж байсан. Тэгээд намайг яваад ирхэд Б.Гантүлхүүр болон манай эгчийн ач охин нар дэвтэр булаацалдаад хэрэлдсэнээс болоод Х.Ганцэцэг болон манай эгч нар хэрэлдсэн байсан. Би эгчдээ та яагаад ингэж байгаа юм бэ гэж хэлж байсан. Х.Ганцэцэг надад хандан “намайг уучлаарай ахиж ийм үйлдэл гаргахгүй” гэж хэлж байсан. Манайг эгч Х.Ганцэцэг нар хэрэлдсэн цагаас хойш хэн хэнийхээ талыг үзэхээ больсон, мөн Х.Ганцэцэг явсны дараа малын ажилд туслалцуулахаар Энхцэцэг гэдэг эмэгтэй манайд байсныг Х.Ганцэцэг мэдчихээд намайг хардаж хэрүүл ам хийдэг байсан...” гэх мэдүүлэг

         Насанд хүрээгүй хохирогч Б.Гантүлхүүрийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Архи уучихаад надын амруу үстэй муухай юмаа хийгээд хөх гээд олон удаа хөдөлсөн, тэгээд дараа нь тэр үстэй муухай юм аа надын шээдэг рүү хийгээд хөдлөөд байсан тэгэж хөдөлж байгаад тэр муухай үстэй юмаараа миний шээдэг рүү шээгээд байсан.Тэгээд намайг ээждээ хэлэх юм бол чамайг ална шүү гэж хэлсэн. Тэгээд ээж орж ирээд орон дээр надаас юм гараад даавуу муухай болчихсон байсныг харсан. Тэгсэн Ганзориг аав ундаа асгасан гээд байсан. Ганзориг аав ургацын баяр болж байхад согтуу ирээд унтаж байгаад өглөө муухай юмаа миний амруу хийгээд, бас шээдэг рүү хийгээд хөдлөөд байсан. Тэр үстэй муухай юм нь Ганзориг аавын шээдэг юм байсан. ...Тэрнээс хойш л надын шээдэг рүү бас ам руу өөрийнхөө үстэй шээдэг юмыг дандаа хийдэг болсон. Хамгийн эхлээд ургацын баярын дараа эхэлж миний шээдэг рүү Ганзориг аав өөрийнхөө шээдэг үстэй юмыг олон удаа хийдэг байсан. ...Манай ээж өглөө 07 цаг гээд үхрэндээ гараад явчихдаг. Тэр үед би Ганзориг аавтай хамт үлддэг, олон удаа миний амруу тэгээд бас шээдэг хэсэг рүү үстэй шээдэг муухай юмаа хийсэн. Ганзориг аав биеэ сэгсчээд байсан. Ээждээ хэлвэл ална шүү гэж хэлээд байдаг байсан. Ганзориг аав үстэй шээдэг юм аа хийгээд хөдлөхөд миний шээдэг юм өвддөг байсан. Өвдөөд уйлахаар миний амыг гараараа дараад, дуугай бай гэж загнадаг байсан. Нэг удаа ...ээж орны хамгийн цаана нь унтаад Ганзориг аав наад талд нь би болохоор голд нь унтаж байхад миний бандаажийг Ганзориг аав тайлаад намайг татаад байсан. Тэгээд муухай юм аа ам руу дахин дахин хийгээд байсан. Заримдаа би айгаад ээжийн цаад талд унтчихдаг байсан. ...Заримдаа Ээждээ хэлвэл ээжийг чинь ална шүү гэж айлгадаг байсан. Тэгэхээр нь би айгаад ээждээ хэлдэггүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/

           Гэрч Х.Ганцэцэгийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ганзориг нь 2016 оны 10 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө үүрээр гэртээ согтуу орж ирээд хүүхдийн хажуугаар ороод унтаад өгсөн. Би өглөө 07 цагийн үед сэрээд үхрээ саах гээд гараад явсан. Гэрт миний охин Гантүлхүүр Ганзориг нар унтаад үлдсэн. Би үхрээ сааж дуусчихаад үхрээ өглөө 08 цагт гэртээ орж ирэхэд Ганзориг босчихсон явж байсан. Охин Гантүлхүүр нь унтаж байсан. Би гэрийн ойр зуурын ажтл хийж дуусчихаад орон дээр очоод сууж байхад орны дэвсгэр даавуун дээр цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсан. Би Ганзоригоос даавууны хэсэг юу болчихсон юм бэ гэж асуухад юу ч болоогүй юм шиг ундаа асгасан юм гэж хэлсэн. Би тухайн үед янз бүрийн юм бодоогүй ундаа асгасан юм байх гэж бодсон юм. Би Гантүлхүүрээс өдөр аав нь чамайг яасан юм зүгээр биз гэж асуухад охин зүгээр гэж хэлж байсан. Ер нь би өглөө 07 цаг гээд үхрээ сааж дуусчихаад гэрт орж ирэхэд охин Гантүлхүүр нь сэрчихсэн нэг бол уйлчихсан байдалтай байж байдаг байсан. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 10 цагийн үед шиг санаж байна охин маань ээж 2-лаа хотруугаа явъя гээд уйлаад байхаар нь би охиноосоо яасан миний охин юу болсон юм гэсэн чинь учиргүй уйлаад л муухай аав би хотруугаа явмаар байна аав үстэй шээдэг юмаа миний амруу миний шээдэг рүү хийгээд намайг аймар өвтгөөд байдаг гэж хэлж ярьсан. Тэгэхээр нь би миний охин үнэн юм уу худлаа яриагүй биз гэсэн чинь үнэн гээд уйлаад байсан. Тэгээд би тухайн үед Ганзоригт өөрт нь хэлж чадахгүй хөдөө хээр ойр айл амьтан байхгүй болохоор Ганзоригийг бид хоёрыг яаж ч магадгүй юм гэж бодсон юм. Тэгээд тухайн үед өөрийн захирал, захирлын эхнэрт эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байна гэж хэлж яриад Сэлэнгэ аймагт хувийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Эмнэлэгт үзүүлсэн чинь эмч нь олигтой юм хэлж ярихгүй байсан. Уг нь тухайн үед манай онины бэлэг эрхтэн нь аймар улайчихсан зарим газраа нөжтэй болчихсон байдалтай харагдаж байсан. Тэгэхээр нь ер нь явъя нүүе гэж бодоод гэр орноо аваад Улаанбаатар хотруу нүүсэн...”  гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/

           Гэрч Х.Ганцэцэгийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байсан шиг санаж байна. Сэлэнгэ аймагт хувийн эмнэлэгт үзүүлсэн. Буруу харсан Г үсэг шиг нэг давхар эмнэлэгт 50 нилээд гарсан настай эмчид үзүүлсэн. Нэрийг нь мэдэхгүй байна. Үүний дараа Улаанбаатар хотод 11 дүгээр сарын 18-ны өдөр хувийн эмнэлэгт үзүүлсэн. Үүний дараа эх нялхасын эмнэлэгт үзүүлсэн. Сэлэнгэ аймгийн хувийн эмнэлэгийн эмч ямар ч зүйл яриагүй. Улайлттай аймар байхад зүгээр байна гээд яриад байсан. Улаанбаатар хотын хувийн эмнэлэг улаалттай байна нарийн мэргэжлийн эмчид үзүүл гэсэн. Эх нялхасын эмч болохоор шинэ хүн юм шиг байгаан сайн мэдэхгүй байх шиг байсан. Тэгсэн өөр нэг эмч дуудаад тэр 108 дугаарт мэдэгдээд намайг нарийн мэргэжлийн эмчид үзүүлээд шинжээч эмчид яаралтай үзүүл гэсэн. Би завгүй байсан болохоор үзүүлж чадахгүй байсан. Тэгээд Сэлэнгэ аймагт цагдаад дуудагдан очоод шинжээч эмч болон нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн юм...” /хх-ийн 20-21/

          Гэрч Т.Өнөрхүүгийн 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 11 дүгээр сарын 18-нд Гантүлхүүр гэх 8 настай охин манай эмнэлэгт ирж үзүүлсэн. Ээж нь гэх хүүхэн манайх хөдөө байдаг юм.. Малд явсан хойгуур манай охиныг таньдаг хүн оролдсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би үзлэг хийж үзэхэд бэлэг эрхтний уруул улайлт үүсэж үрэвсэж үрэвслийн шингэн зүйлтэй охин хальсыг үзэхэд онгорхой урагдлын сорвитой байсан. Тэгэхээр нь би шүүх эмнэлэг болон эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн охидын эмчид үзүүл гэж зөвлөгөө өгөөд охинд үрэвслийн эм бичиж өгсөн. Надад Гантүлхүүр нь хэлэхдээ миний дээр гараад үстэй шээдэг юмаа гаргаад миний шээдэг юмны дээр гаргаж тавиад оролдоод байсан гэж хэлсэн өөр ямар нэгэн зүйл яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/

            Гэрч Б.Энхцэцэгийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн : “...2016 оны 11 дүгээр сарын дундуур би очсон ба очсон өдрөө Нямаагийнд найзтайгаа юм ярьж хоносон. Тэрнээс хойш О.Ганзоригтой хамт нэг байшинд байдаг байсан. Ганзоригийнд очоод 7 хонож байхад Ганзоригийг хонио хариулаад явчихсан байх үед нь Ганзоригийн гар утас руу 99632274 гэсэн дугаараас байн байн залгаад байхаар нь би аваад ярьсан чинь нэг эмэгтэй намайг хэн бэ наад утасны чинь эзэнтэй ярих хэрэгтэй байна гэхээр нь би Ганаа хониндоо явчихсан байна, ирэхээр нь хэлье би саальчин нь байна гэж хэлээд утсаа салгасан. Тэгсэн 10 орчим минутын дараа дахин залгаад Ганаа ирээгүй байна гэсэн чинь чи юу нь юм гэхээр нь би саальчин нь байна гэж хэлээ биздээ гэсэн чинь чи 250.000 төгрөгөөр явдаг хүүхэн нь мөн үү гэж намайг доромжилсон тэгэхээр нь би чи юу яриад байгаа юм бэ гээд бид хоёр хэсэг маргалдсан. Тэгээд тэр эмэгтэй чи охинтой юу охинтой бол охиноо Ганзоригоос хол байлгаарай наадах чинь манай охиныг оролдсон хүн шүү гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар тал/

Гэрч Н.Эрдэнэчимэгийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн бйацаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажил дээрээ байж байхад өсвөр үеийн эмч Ууганбаяр над руу залгаад хүчирхийлэлд өртсөн хүүхэд ирсэн байна. Ээж нь хаана хандахаа мэдэхгүй байна. Ирж зөвлөгөө өгөөч гэсний дагуу очиж уулзахад Х.Ганцэцэг гэж эмэгтэй 8 настай Б.Гантүлхүүр гэх охины хамт байж байсан. Х.Ганцэцэг гэж эмэгтэй надад ярихдаа хамт айлын мал маллаж байсан залуу болох О.Ганзориг гэж залуу миний охин Б.Гантүлхүүрийг оролдоод байна гэсэн тэгэхээр нь би яаж оролдоод байдаг талаар асуухад хуруугаа хийж аманд нь бэлэг эрхтнээ хийсэн гэж охин нь ээждээ ярьсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар тал/

Гэрч А.Ууганбаярын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед Б.Гантүлхүүр гэж охин ээж Х.Ганцэцэгийн хамт ирж үзүүлсэн. Охины ээж Х.Ганцэцэг нь Сэлэнгэ аймагт хамт амьдардаг байсан хүн нь охин Б.Гантүлхүүрийг оролдсон, хүчирхийлсэн байна гэж хэлж ярьж үзүүлсэн. Охин өөрөө ээждээ, эндээс хоёулаа явъя тэр хамт амьдардаг байсан хүнийг өөрийг нь оролдоод байна гэж хэлсэн гэсэн. Охин Б.Гантүлхүүрийн хувьд сэргэлэн цовоо ил тод хэлж ярьж чаддаг асуултыг маш сайн ойлгож хариулж байсан. Эргэлзэж тээнэгэлзэх зүйлгүй ярьж хэлж байсан. Хэн нэгэн өгүүлбэр зааж өгсөн байдал анзаарагдаагүй, тийм байдал байгаагүй. Ээжийг нь байхгүйд ярилцахад энэ талаар надад хэлж ярьсан.  Б.Гантүлхүүрийн хувьд бэлгийн харьцаанд орсон үгүйг нь миний хувьд тодорхойлох боломжгүй байсан тул нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар тал/

Гэрч Г.Даваажаргалын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Гэмтэл согогийн үндэсний төвийн сэтгэл зүйч Эрдэнэчимэг надтай 89003974 гэх дугаараас манай 108 утасруу залгасан. Тэгээд 2016 оны 10 сард Б.Гантүлхүүр нь айлын мал малладаг гэх Ганзориг 35 настай эрэгтэй Б.Гантүлхүүрийг хүчирхийлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 04-нд хүүхдийг дахин хүчирхийлсэн байхад нь мэдэж Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт айлын эзэгтэй гэх Пүүжээгийн хамт үзүүлсэн ч ямар ч арга хэмжээ аваагүй явуулсан байна. Тухайн үед хүүхдийн бэлэг эрхтнээс цус гарсан бэлгийн уруул нь улайж хавдсан байдалтай байсан. Б.Гантүлхүүрийн ээж Х.Ганцэцэг нь охины хамт 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод ирж шүүх эмнэлэгт үзүүлэх гэсэн боловч хүлээж аваагүй гаргасан, тиймээс ээж охин 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн өсвөр үе клиникт хандсан. Хүүхэд Б.Гантүлхүүр нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ирэхдээ бэлгийн уруул нь улайсан хорссон байдалтай зовиуртай байсан учраас нэмэлт шинжилгээ авсан гэж надад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/

Гэрч Ч.Энхчимэгийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сурагч Б.Гахнтүлхүүр нь 2015 оноос 2016 оны хичээлийн жилд манай сургуульд миний хариуцсан анги буву 1 дүгээр ангийн 5-р бүлэгт 1-р ангид элсэн суралцаж байгаад 2016 оны хавраас хойш 1-р анга төгсөөгүй байхдаа өөр сургуульд шилжинэ гэж яваад дахин ирээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр тал/

Гэрч М.Оюун-Эрдэнийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Гантүлхүүр нь нийслэлийн 54-р сургуулиас 2016 оны 05 дугаар сарын дундуур шилжиж ирж манай ангид хуваарилагдсан. Б.Гантүлхүүр нь 2-3 долоо хоног сураад 06 дугаар сарын 05, 06-ны үед хичээл хаагдахад 1-р ангиа төгсөж яваад 2-р ангид элсэн суралцаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар тал/

Гэрч Б.Бүрэнжаргалын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...О.Ганзориг ах урьд нь Төв аймгийн Батсүмбэр суманд эхнэр Эрдэнэчимэг болон охин, хүү хоёрын хамт амьдардаг байсан. 2013 онд эхнэр хүүхдээсээ салсан. Тэгээд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд амьдарч байгаад 2015 онд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд Ундрагч” ХХК-д ажилд орсон юм. Тэгээд 2016 оны 08 дугаар сар шиг санаж байна О.Ганзориг ах Х.Ганцэцэг гэж хүнтэй хамтран амьдарч байсан. Би 3 удаа тэднийд очиж байсан. Намайг очиход тэдний гэр бүл эвтэй найртай байгаа харагддаг байсан. О.Ганзориг ахын хувьд үг дуу цөөтэй ажилд сайн, хүнд тусархуу, шударга зантай хүн байгаа юм. Би бодохдоо ахыгаа ийм хэрэг хийх хүн биш гэдэгт итгэлтэй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар тал/

Гэрч Д.Пүрэвсүрэнгийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би О.Ганзориг гэх хүнтэй хамт 2016 оныг дуустал Шаамар сумын Ундрагч ХХК бригад дээр ажиллаж байсан. О.Ганзориг нь бригад дээр туслах ажилтан хийж байхдаа мал маллана гээд 2016 оны 08 дугаар сарын сүүлээр мал аваад мал дээр эхнэрийн хамт гарсан. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний орой Улаанбаатар хотоос Шаамар суманд гэртээ ирсэн. О.Ганзоригийн эхнэр Х.Ганцэцэг утасдаад та манай гэрт хүрээд ирээч гэж хэлэхээр нь маргааш өдөр нь очсон. Х.Ганцэцэг нь манай охин нэг л биш байна, манай охиныг бузарласан юм шиг байна гэхээр нь Х.Ганцэцэгийг юу яриад байгаа юм бэ эмнэлэг орж охиныг чинь үзүүлье гэж хэлсэн. Тэгээд Х.Ганцэцэг, охин Ганаа нарийн хамт тухайн өдөртөө аймаг орж Сараа эмч дээр очоод Х.Ганцэцэг би охин бид гурав Сараа эмчийн үзлэгийн өрөөнд нь ороод охиныг үзүүлсэн. Сараа эмч охиныг үзээд зүгээр байна хүүхэд ямар нэгэн юм болоогүй байна, онгон хальс нь бүтэн байна гэж хэлсэн. Тэгээд бид гурав эмнэлэгээс гарахад Х.Ганцэцэг нь би одоо Шаамар суманд энд амьдрахгүй би эндээс явна гэж хэлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Х.Ганцэцэг нь охин бид хоёр явна нүүнэ гэж хэлээд аймаг орж гэрээ нүүлгэх унаа олж ирнэ гэж хэлээд тухайн өдөртөө явсан. Би охиныг нь тухайн өдөртөө бригад дээр байлгахгүй гээд Шаамар суманд дүүгийндээ тухайн шөнө охиныг нь хонуулсан. Х.Ганцэцэг нь 2016 оны 11 дүгээр сарын 05-06-ны аль нэг өдөр нь нүүсэн санагдаж байна. Тэрнээс хойш дахиж уулзаагүй над руу Улаанбаатар хотод ирчихлээ гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр тал/

Гэрч С.Сарантуяагийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 онд Д.Пүрэвсүрэн нь бага насны эмэгтэй хүүхэд дагуулж ирж үзүүлсэн. Тэгээд үзлэгээр онцын зүйл илрээгүй учир тэр охиныг дагуулж ирсэн ээж нь гэх эмэгтэй, Пүрэвсүрэн нарт өөрийн мэргэжлийн эмчид үзүүл, шаардлагатай бол шүүх эмнэлэгт ханд гэж хэлж яриад явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр тал/

Гэрч Т.Насанжаргалын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 8 настай буюу насанд хүрээгүй хохирогч Б.Гантүлхүүрийн биед Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгийн эмэгтэйчүүдийн их эмч, сувилагч, Б.Гантүлхүүрийн ээж Х.Ганцэцэг нарыг оролцуулан үзлэг хийж, мазок буюу бэлгийн замын халдварт өвчин илрэх эсэх, эр бэлгийн эс илрэх эсэх, зэргийг тогтоох зорилгоор шинжилгээнд дээж авсан. Уг үзлэгээр хохирогчийн биед гэмтэл тогтоогдоогүй ба эр бэлгийн эс, бэлгийн замын халдварт өвчин илрээгүй. Харин Б.Гантүлхүүрийн биед хийсэн эмэгтэйчүдийн үзлэгээр гадна бэлэг эрхтэн бага зэрэг улайсан, охин хальс 5 цагийн байрлалд хуучин урагдалтай, эмгэг ялгадас үгүй байсан. Тухайн хэрэг үйлдсэн гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр тал/

Шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №29 дугаартай “......

1.Б.Гантүлхүүрийн биед гэмтэл тогтоогдсонгүй

2.Б.Гантүлхүүрийн охин хальс 5 цагийн байрлалд хуучин урагдалтай байна. Тухайн хэрэг үйлдэгдсэн гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Б.Гантүлхүүр нь бэлгийн бойжилт олоогүй байна.

4.Б.Гантүлхүүр нь ямар нэгэн бэлгийн замын халдварт өвчингүй байна....” гэх дүгнэлт /хх-ийн 59 тал/

Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа №26/17 тоотод “.......

1,2.Отгон овогтой Ганзориг нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд эрүүл, өөрийн үйлдлээ хянах чадвартай байсан болно.

3, Отгон овогтой Ганзориг нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд эрүүл учир түүнд албадан эмчилгээ шаардлагагүй.

4. Отгон овогтой Ганзориг нь сэтгэцийн хувьд эрүүл учир хэрэг хариуцах чадвартай болно...” гэх дүгнэлт /хх-ийн 66 дугаар тал/

Түүхчилэн байцаасан тухай тэмдэглэл /хх-ийн 93-95 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 96 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97 дугаар тал/

Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 99-101 дүгээр тал/

Захиргааны шийтгэл хүлээсэн болон эрүүлжүүлэгдсэн лавлагаа /хх-ийн 102-104 дүгээр тал/

О.Ганзоригийн ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 105 дугаар тал/

Баянгол дүүргийн Эрдмийн Ундраа цогцолбор сургуулийн лавлагаа /хх-ийн 106 дугаар тал/

Шилжиж явсан суралцагчийн бүртгэл /хх-ийн 112-120 дугаар тал/

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 114-р бүрэн дунд сургуулийн тодорхойлолт /хх-ийн 121 дүгээр тал/

Хүчирхийллийн хохирогч үйлчлүүлэгчийн ерөнхий мэдээллийн маягт /хх-ийн 122-126 дугаар тал/

Насанд хүрээгүй хохирогч Б.Гантүлхүүрийг 2017  оны 09 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...Би одоо мартсан байна яг хэдэн удаа оролдож байсныг нь санахгүй байна. Хамгийн сүүлд ноднин жил байхаа гадаа жаахан цас орж байсан цас өмнө нь ороод хайлаад ус болсон байхад дахин цас орж байсан. Гадаа өвөл болж хүйтэн болж байх үед намайг оролдож байсан. Намайг хамгийн анх оролдох үеэр Ургацын баяр болж байсан. Ээжийг байхгүй хоёулаа байх үед оролддог байсан. 2-3 хоноод л оролддог байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 176-177 дугаар тал/

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт №810 тоот “......

1.Б.Гантүлхүүр нь одоо DS /F43,1/ Гэмтлийн дараах дарамтат эмгэгтэй байна. Б.Гантүлхүүр нь болсон явдлыг зөв тусган авч үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай байна.

2.Хохирогч Б.Гантүлхүүр сэтгэцийн хувьд удамшлын өвчтэй байсан баримт мэдээлэл үгүй байна.

3.Хохирогч Б.Гантүлхүүр нь гэмт хэрэг болсноос хойш DS Гэмтлийн дараах дарамтат эмгэгтэй болсон байна...” гэх дүгнэлт /хх-ийн 185 дугаар тал/

О.Ганзоригийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 86-89 дүгээр тал/

О.Ганзоригийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 91-92 дугаар тал/

О.Ганзоригийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 193-194 дүгээр тал/

Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 195-196 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын лавлагаа /хх-ийн 197 дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн байдал болон хэргийн зүйлчлэл, оногдуулах

ял шийтгэлийн талаар дүгнэхэд:

 

              Шүүгдэгч О.Ганзориг нь Сэлэнгэ аймгийн Шаамар суманд байх гэртээ 2016 оны 08 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд бага насны буюу 08 настай Б.Гантүлхүүртэй байнга хүчээр бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

      Үүнд; бага насны хохирогч Б.Гантүлхүүрийн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 16-17/, гэрч Х.Ганцэцэгийн /хх-ийн 18-21/, Т.Өнөрхүүгийн /хх-ийн22-23/, Н.Эрдэнэчимэгийн /хх-ийн 24-27/, А.Ууганбаярын /хх-ийн 28-30/, Г.Даваажаргалын /хх-ийн 31-32/, гэрч Д.Пүрэвсүрэнгийн /хх-ийн 40-42/, Б.Энхцэцэгийн /хх-ийн 49-50/, С.Сарантуяагийн /хх-ийн 51-53/ нарын  мөрдөн байцаалтын шатанд хууль сануулж өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлэгийн 29 тоот дүгнэлт /хх-ийн 59/, шүүгдэгч О.Ганзоригийш хэрэг хариуцах чадвартай болохыг нотолсон 26/17 тоот шинжээчдийн дүгнэлт /хх-ийн 66/, бага насны хохирогч Б.Гантүлхүүрийн сэтгэцийн талаарх 810 тоот дүгнэлт /хх-ийн 183-185 тал/  зэрэг  болно.

           Шүүх энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон 08 настай Б.Гантүлхүүрийн болон  гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв.

      Учир нь: Бага насны хохирогч Б.Гантүлхүүр, гэрч Х.Ганцэцэг болон бусад гэрчүүдийн мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан хуульд заасан шаардлагыг хангасан байна.  

           Тухайн хэрэгт ажил үүргийн хүрээнд хууль сануулж гаргасан шинжээч эмч нарын дүгнэлт, бага насны хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг шүүх үнэн зөв гэж үнэлж байгаа бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтээр 08 настай Б.Гантүлхүүрийн онгон хальс хуучин урагдалтай байх ба тухайн болсон гэмт үйлдлийн талаар өөрийн ээж Х.Ганцэцэгт энэ талаар хэлснээр уг хэрэг илэрсэн байна.

            Гэвч тухайн үед бага насны хохирогч Б.Гантүлхүүрийн эх Х.Ганцэцэг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт хандаагүй байх ба улмаар Улаанбаатар хот руу нүүж, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өсвөр үеийн клиникт хандснаар уг төвийн эмч холбогдох газруудад гэмт хэргийн шинжтэй мэдээллийг өгснөөр хуулийн байгууллагад мэдээлэл хүрсэн байна.

          Шүүгдэгч О.Ганзориг нь 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 04-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт байрлах гэртээ өөрийн хамтран амьдрагч Х.Ганцэцэгийн охин 08 настай Б.Гантүлхүүрийн эсрэг хүч хэрэглэж, айлган сүрдүүлж бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.         

         Шүүгдэгч О.Ганзоригт холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д заасан “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, энэ зүйл хэсэгт заасны дагуу түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.       

         Шүүгдэгч О.Ганзориг болон түүний өмгөөлөгчийн зүгээс “...энэ гэмт хэргийг үйлдээгүй, гэм буруугүй” гэж маргаантай байх боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байх төдийгүй дээрх баримтуудаар няцаагдаж байна.

         Бага насны хохирогч Б.Гантүлхүүрт түүний эх Х.Ганцэцэг өөрийн хамтран амьдарч байсан О.Ганзоригийг “чадах” зорилгоор үг зааж өгч гэмт хэрэгт гүтгүүлж байгаа байдал нотлогдоогүй, ийм үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна.

         Шүүгдэгч О.Ганзоригийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.                   

         Шүүгдэгч О.Ганзоригийн үйлдсэн гэмт хэргийн хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов. 

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Ганзоригийн энэ гэмт хэргийн улмаас 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 27-ны өдрийн хүртэл цагдан хоригдсон 59 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохоор тогтов.

         Бага насны хохирогч Б.Гантүлхүүрийн хууль ёсны төлөөлөгч Х.Ганцэцэгээс сэтгэл санааны хохирол 1.200.000 төгрөг нэхэмжилснийг ханган шийдвэрлэх  үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

         Учир нь энэ гэмт хэргийн улмаас бага насны буюу 08 нас 05 сартай байсан хохирогч Б.Гантүлхүүрийн эрүүл мэнд, бие цогцос, сэтгэл санааны хувьд хохирол амссан бөгөөд үүний улмаас “...гэмтлийн дараах дарамтат эмгэг” –тэй болсон байна.

        Дээрх гэмтлийн дараах дарамтат эмгэг ямар хугацаанд илааршиж эдгэх эсэх нь тодорхойгүй бөгөөд энэ байдлаа үнэлж хууль ёсны төлөөлөгчийн зүгээс нэхэмжилсэн 1.200.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь зүйтэй.

        Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүгдэгч тал үгүйсгэж, ямар нэгэн байдлаар мэтгэлцээгүй болно.    

        Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг дурьдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Отгоны Ганзоригийг мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д заасан “..Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Отгоны Ганзоригт 13 /арван гурав/ жилийн хорих ял шийтгэсүгэй.           

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Боржигон овогт Отгоны Ганзоригийн эдлэх 13 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ялтан О.Ганзоригийн энэ гэмт хэргийн улмаас 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 59 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5.Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар ялтан О.Ганзоригоос 1.200.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Жа овогт Хандын Ганцэцэгт /ВБ73090902/ олгосугай.

7.Ялтан О.Ганзоригт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.   

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

Даргалагч шүүгч                                               Б.Эрдэнэхишиг