Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2024/03087

 

 

 

 

 

 

 

 

2024 08 23 181/ШШ2024/03078

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

   Нэхэмжлэгч:   Л /РД:  /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,   Д.Н  /РД:  /-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,611,890 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л...г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э  нь хариуцагч Д.Н  холбогдуулан түрээсийн гэрээний төлбөрт 1,611,890 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Иргэн Д  овогтой Н  /РД:  / нь Л  ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 22-186 дугаартай түрээсийн гэрээ байгуулан Glgxy G53 5G маркийн гар утсыг түрээслэхээр гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний үндсэн төлбөр нь 1,699,900 төгрөг бөгөөд талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 1.4 дэх хэсэгт Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг түрээсийн хүүгийн хамт гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлөх, 3.2 дахь хэсэгт Түрээсийн хүү нь 30 хоног 3.50 хувийн хүүтэй байхаар талууд тус тус тохиролцсон. Түрээслэгч Д  овогтой Н  нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй түрээсийн төлбөр хүүгээ төлөөгүй улмаас түрээсийн гэрээний үндсэн төлбөр 1,331,205 төгрөг, зээлийн хүү 275,477 төгрөг, алданги 5,208 төгрөг, нийт 1,611,890 төгрөгийг төлөөгүй байна. Гэрээнд заасан төлбөрөө төлөх талаар түрээслэгч талд манай компанийн зүгээс удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Д.Н  түрээсийн гэрээний төлбөр гэрээний үндсэн төлбөр 1,331,205 төгрөг, зээлийн хүү 275,477 төгрөг, алданги 5,208 төгрөг нийт 1,611,890 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч, дараах бичгийн тайлбарыг гаргасан. Үүнд:

...Миний бие Д  овогтой Н  нь нэхэмжлэгч Л  ХХК-д 1,611,890 төгрөг төлөх байсныг хүлээн зөвшөөрч байна. Иймд тус мөнгийг 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 320,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 320,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 320,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны 320,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3331,890 төгрөгөөр цаг хугацаандаа төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л  нь хариуцагч Д.Н  холбогдуулан тзүрээсийн гэрээний төлбөрийн үүрэгт 1,611,890 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 10,635,774.74 төгрөгөөс 1,525,000 төгрөгийг төлсөн гэх бөгөөд үлдэх 1,611,890 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 320,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 320,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 320,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны 320,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3331,890 төгрөгөөр төлөх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,740 төгрөгийн тал хувь болох 20,370 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 20,370 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Л  нь хариуцагч Д.Н  холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 1,611,890 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 320,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 320,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 320,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны 320,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3331,890 төгрөгөөр төлөх хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,740 төгрөгийн тал хувь болох 20,370 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 20,370 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Ж.БАТМӨНХ