| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 151/2024/00797/И |
| Дугаар | 151/ШШ2024/00764 |
| Огноо | 2024-08-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 151/ШШ2024/00764
| 2024 08 29 | 151/ШШ2024/00764 | |
|
|
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,
Нэхэмжлэгч: Х газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Г-т холбогдох,
Гэрээний үүрэгт 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б.Г нь 2019 онд ... сангийн Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж төсөл нь шалгарч 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гэрээгээр 3 жилийн хугацаатай 2,000,000 төгрөгийн санхүүжилт авсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний дагуу 1,800,000 төгрөгийг төлөөгүй тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Г нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Б.Г нь 2019 онд ... сангаас 2,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Тус газрын нэхэмжлэлийн шаардлага 1,800,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 300,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Маргах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х газар нь Б.Г-т холбогдуулан гэрээний үүрэгт 1,800,000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Б.Г нь “Тус газрын нэхэмжлэлийн шаардлага 1,800,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 300,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Маргах зүйлгүй” гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х газрын гэрээний үүрэгт 1,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Г нь 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 300,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Г-өөс улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь 21,875 төгрөгийг гаргуулан төрийн сангийн ... тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН