| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 148/2016/0069/Э |
| Дугаар | 153 |
| Огноо | 2017-11-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 153
аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Я.Туул, Б.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
Иргэдийн төлөөлөгч Д.*******
Улсын яллагч Д.Нямдэлэг
Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан “Догшин авирлаж танхайрах” гэмт хэрэгт холбогдуулан ******* ******* овогт *******ы *******д, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Зэвсэг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах” гэмт хэрэгт Боржигон ******* овогт *******ийн *******д тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201718000008 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, аймгийн суманд оны 08 дугаар сарын 24-нд төрсөн, эрэгтэй, 21 настай, дээд боловсролтой, машинч мэргэжилтэй, ам бүл 4, ээж, аав, ахын хамт, аймаг сум, 7 дугаар баг, Ган зам 2 дугаар хэсэг, 2 дугаар байр, тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй ******* ******* овогт *******ы ******* /РД:/
2.Монгол улсын иргэн, аймгийн суманд 1996 оны 06 дугаар сарын 01-нд төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, аймаг сум, 3 дугаар баг, Салхит, 1 дүгээр хэсэг, тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Боржигон овогт *******ийн ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.******* нь 2016 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө аймгийн сумын 3-р баг 1-р хэсэг 46 тоотод болон тус суманд үйл ажиллагаа явуулдаг Эс эс барны гадаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин танхайрч иргэн А.г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан,
Шүүгдэгч Б.******* нь 2016 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө аймгийн сумын 3-р баг 1-р хэсэг 46 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг зөрчин, зэвсгийн чанартай зүйл болох сандал, хайч, төмөр зэргийг хэрэглэж иргэн А.г зодож танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ө.Дашзэвгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “…Б.*******н гэрт нь баарнаас гараад очиход А. ******* нар байсан. Би тэнд жоохон байж байгаад Алтанбулаг руу найзыгаа суулгаж өгөх гээд явсан. А. надтай цуг явсан. А. амйгийн бааранд орж үзье гэхээр нь дагуулаад бааранд орсон. А. бааранд байсан хүмүүс рүү үсчиж дайраад байсан. Тооцоо хийх гээд түрүйвчээ хайтал байгаагүй тэгээд А.гаас түрийвчээ асуухад уурлаад миний шанаа руу нэг цохисон би зөрүүлж нэг цохисон. Тэгтэл миний түрийвч энхсамбууд байсан, гэрийн түлхүүр бас олдоогүй болохоор асуусан чинь бас л уурласан. Тэгээд гэрийн түлхүүр олдохгүй байсан болохоор Б.*******н гэр рүү явсан. Дараа нь харин А.гийн халаасанд манай гэрийн түлхүүр байсан. А.г зодож биед нь гэмтэл учруулсандаа гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.*******н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр А. нарыг гэртээ хоол идүүлэх гэж гэртээ авчирсан байсан. А. өмнөх өдөр нь архи уусан байсан. Манайд хоол идэж байхдаа 2.5 литертэй пиво уусан. Дараа нь надад гэрт чинь эмэгтэй хүн дуудаж уулзъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ айлд ирчихээд ингэж болохгүй гэж хэлсэн. Манай ээж бурхан болоод удаагүй байхад манай гэрт нус, шүлсээ, цэрээ хаяж доромжилсон. Тэгээд миний уур хүрээд хамт ирсэн ад найзыгаа аваад одоо яв гэж хэлсэн. Бид хоёр оройны вагоноор явна А.г танайд жоохон унтуулчихъя гэхээр нь юм хэлээгүй. Манайд тамхи татаж, айлд байгаа гэж огт бодохгүй доромжлоод байхаар нь миний уур их хүрч тийм зүйл болсон гэв. А.г зодож биед нь гэмтэл учруулсандаа гэмшиж байна, гэхдээ би сандал, хайч зэрэг зэвсэг хэрэглэсэн зүйл байхгүй....” гэх мэдүүлэг,
Хохирогч А.гийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”...Би 2016 оны 12 сарын 24-ний өдрийн 14 цагийн орчим Улаанбаатар хотоос аймгийн суманд өөрийн найз ын хамт найзуудтайгаа уулзах гэж ирсэн. Ирээд бид хоёр “Дэлгэрэх” нэртэй зочид буудалд байрлаад тэндээ 2 сав 2.5 литрийн шар айраг ууж байсан бөгөөд би тухайн үед замдаа их ядарсан байсан учраас би унтаад өгсөн юм. Намайг унтсан хойно ын найз нар ирсэн гэсэн. Маргааш өглөө унтаж байх үед ******* гэх залуу ганцаараа ирсэн. Тэр залуутай би танилцаад удалгүй тэр буудлаас гараад *******н гэр рүү бид 3 явсан. Тэдний гэрт очоод цай хоол идэх зуураа 1 сав 2.5 литрийн шар айраг хувааж ууцгаасны дараа *******н найз Азаа түүний дараа тэрний дараа ******* гэх найзууд нь орж ирсэн. Дашзэвгийг би өмнө нь таньдаг байсан. Тэд нар ирээд 1 шил 0.75 литрийн “Улаанбаатар” гэх архи аваад хувааж ууцгаасан. Хэсэг ууж байгаад би арын өрөөнд ороод унтаж байх үед ******* намайг дуудаж сэрээгээд мөнгө асуухаар нь өөрт байсан 7000 төгрөгөө өгсөн. Тэгээд дахин унтаж байх үед намайг дахин сэрээсэн бөгөөд сэрээд харахад 0.75 литрийн нэг шил архи байсан. Тэр архинаас тодорхой хэмжээгээр уутал би нилээн согтоод ирсэн. Гэхдээ өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан. Хэсэг байж байгаад оройны 22 цагийн орчимд ******* бид хоёр бааранд орохоор явсан. Бид хоёр “SS” гэх нэртэй бааранд ороод удаагүй байх үед ******* ирсэн. Бааранд орохоос өмнө ******* надад хэтэвчээ түр хадгалуулсан бөгөөд бааранд хэсэг байж байгаад гарахын өмнө ******* “Би хэтэвчээ яалаа” гэж асуухад нь би “чи түрүүн надад өгсөн шүү дээ” гэж хэлээд өгсөн. ******* тооцоогоо хийчихээд ******* бид 3 баарнаас гарсан. Тэгээд бид 3 *******н гэр рүү явж байх үед ******* намайг хэтэвч хулгайлсан гэж хэлээд миний хамар хэсэг рүү цохиход би газар унасан. Намайг газар унасан хойно ******* миний толгой болон биеийн хэсэг рүү олон удаа өшиглөсөн. Тухайн үед миний ухаан санаа балартаад нэг сэргэтэл *******н гэрт ирээд орон дээр нь хэвтэж байсан. Намайг хэвтэж байх үед ******* намайг татаж босгоод нүүр болон биеийн бусад хэсэг рүү олон удаа цохьсон. Тэр үед ******* Дашзэвгийг болиулаад “би наадахтай чинь учраа олно” гэж хэлээд намайг гал тогооны өрөө рүү дагуулаад орсон. Тэр өрөөнд ороод “чи муу их том юм билээ, пизда” гэх мэтээр доромжилж байгаад намайг хэд хэдэн удаа алгадаад унагаасан. Унасан хойно толгой болон биеийн хэсэг рүү олон удаа цохьсон. Мөн том модон сандлаар миний нуруу, толгой, ташаа хэсэг рүү хэд хэдэн удаа цохьсон. Яг хэдэн удаа цохьсон талаар мэдэхгүй байна. Тэр үед ******* унтаад өгсөн. Би хэсэг зодуулж байгаад том өрөө рүү нь зугатаад ортол ******* том шар хайч барьчихаад “чи муу яагаад зугатаагаад байна, зүгээр зогсож байгаад зодуулах уу, аль эсвэл би энүүгээр чам руу зоох уу гээд хайчаа над руу чичлээд байхаар нь гараараа хамгаалтал гарын алганы хэсэг рүү зүсэгдээд орчихсон. Зүсэгдсэн хэсгээс цус гараад шалан дээр дустал ******* “наад цусаараа битгий гэр орон бузарлаад бай” гэж хэлээд толгой болон биеийн бусад хэсэг рүү цохиод байсан. Би “хайчаа тавьчихаа би зүгээр зогсож байгаад зодуулъя” гэж хэлэхэд ******* хоёр гарынхаа алгаар миний хоёр чих рүү алгадаад, аймхай хэсэг рүү цохиж газар унагаад байсан. Удалгүй ******* жижиг хайрцаг ухаж байгаад нэг урт нарийн төмөр гаргаж ирээд “чамайг зүгээр зогсож чадахгүй бол хатгана” гэж хэлээд айлгаж, сүрдүүлээд маш олон удаагийн давтамжтай зодсон. Мөн газар хэвтүүлээд суниалгаад байсан. Миний дотоожноос бусад хувцасыг тайлуулаад “чамайг би бандидана” гэх мэтээр доромжлоод дотоожтой хэвээр гэрээс түлээний модонд гаргасан. Тэгж үргэлжилж байгаад 08 цагийн орчимд Бат- Ирээдүй цаад өрөө рүүгээ ороод унтаад өгсөн. Тэр хойгуур нь би хувцасаа өмсөөд Шүдэнзний ард байх өвөөгийнхөө гэрт очсон. Удалгүй өөрийн биеэр Цагдаагийн байгууллагад хандсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/
Хохирогч А.гийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”...Би 2016 оны 12 сарын 26-ны өдөр маш их цочирдож балмагдсан байсан. Тийм учраас андуу ташаа ярьсан байж магадгүй. Баарнаас гарахын өмнө Дашзэвгийн хэтэвчийг би өгсөн юм. Тэгээд бид гурав баарнаас гараад явж байх үед ******* над руу уурлаад цохиж зодсон. Уг нь Дашзэдгэ бааранд орохын өмнө хэтэвч болон гэрийн түлхүүрээ надад хадгалуулсан юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/
Гэрч Б.гийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ий өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”....Би 2016 оны 12 сарын 25-ны өдөр 16 цагийн орчимд ажил дээрээ ажил үүргээ гүйцэтгэсэн. Оройн 21 цаг өнгөрч байхад манай бааранд *******, нар согтуу орж ирсэн. Тэгээд тэр хоёр 0.5 литрийн шар айраг нэг нэгийг аваад ширээндээ суусан. Тэр хоёр сууж байхад гэнэт босч ирээд “би өнөөдөр хүн зодмоор байна” гээд орилж байгаад баарны тек рүү ирсэн. Тэр үед ******* ирээд гийн нүүр рүү нэг удаа цохиод “чи одоо боль яах гээд байгаа юм” гэж хэлсний дараа хэсэг чимээгүй байж байгаад мөн л хүн өдөөд яваад байсан, гэхдээ хүн цохиж зодсон зүйл гаргаагүй. Тухайн үед ******* бааранд хүрч ирээд удалгүй , ******* хоёр гадуур хувцасаа өмсөөд баарнаас гарч харагдсан. Харин *******г гарсан эсэх талаар бол хараагүй. Би ажлаа тараад 00 цаг өнгөрч байх үед Бат –Ирээдүйн гэрт очиход тэдний гэрт , *******, *******, миний найз охин Азаа нар байсан. хойд талын орон дээр, ******* жижиг өрөөндөө унтаж байсан. Харин *******, , Азаа гурав унтаагүй 1 шил 0.5 литрийн архи болон 2.5 литрийн шар айраг ууж байсан. Тэгээд байж байх үед Дэшзэвгэ “наад лалар чинь зэвүүн пизда, миний гэрийн түлхүүрийг хулгайлсан байна лээ” гэж хэлээд г босгож ирээд нүүр рүү нь хэд хэдэн удаа гараараа биеийн бусад хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөөд толгой дээр нь дэвсээд зодоод байхаар нь Дашзэвгийг салгаад “одоо болио” гэхэд зодох гээд дайраад байсан. Тэгээд би *******г сэрээх гээд очих үед цаашаа хараад унтаж байхаар нь нуруу хэсэг рүү нь зөөлөн өшиглөөд сэрээтэл ******* “өө муу лаларуудаа гэр оронд яагаад байнаа” гэж орилж босч ирэх үед ******* “наад муу лалар чинь миний гэрийн түлхүүр, түрийвч хулгайлсан байсан шүү дээ” гэж хэлээд орилоод байх үед Бат –Ирээдүй Дашзэвгийг хоёр удаа тонгорч унагасан. Тэр үед гийн хамарнаас цус гарч байсан бөгөөд тоосны алчуураар хамрын цусаа дараад байж байхад нь ******* руу очоод “чи муу манай гэрийн алчуураар хамрынхаа цусыг арчдаг хэн бэ” гэж хэлээд гийн нүүр хэсэг рүү 4-5 удаа алгадаад, нүүрээ хаагаад суусан байх үед нь нуруу хэсэг рүү нь жижиг модон сандлаар хоёр удаа цохьсон. Тэгээд зодоод байхаар нь салгатал тэдний гэрээс хөл нүцгэн гүйгээд гарсан. Би араас нь гүйгээд гэр рүү дагуулж оруулж ирсэн. Тэр үед ******* г “наанаа яг одоо суу” гэж хэлээд занаад дайраад ганц нэг цохиод байсан. Би хэсэг хориод ядраад байхаар нь хорихоо болиод унтахаар хэвтсэн. Би хэвтээд сонсож байх үед ******* г “чам шиг лаларыг би зүгээр байлгахгүй “ гэсэн утгатай зүйл яриад байсан. Би хэсэг сонсож хэвтэж байгаад унтаад өгсөн байсан. Маргааш өглөө босох үед алга байсан. Тэд нарын хэлснээр ******* гийн гарыг “хайчаар зүссэн байна лээ” гэж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/
Гэрч П.гийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”....Би 2016 оны 12 сарын 25-ны өдрийн 16 цагийн орчимд өөрийн найз *******н гэрт очиход тэдний гэрт , , гэж охин 4-лээ дундаа нэг шил 0.75 литрийн архи тавьчихсан уугаад сууж байсан. Тэгээд би *******н найзуудтай танилцаад сууж байх үед гаднаас орж ирээд удаагүй байх үед гэх залуу найз охин болох той маргалдаад гэртээ харилаа гээд гараад явсан. Мөн ажилдаа явсан. Түүний дараа ******* найз охин Дулмаатайгаа тэдний гэрт орж ирсэн. ******* орж ирээд удалгүй гадагш гарч 0.75 литрийн архи авч ирээд тэр архийг Дулмаа бид хоёроос бусад нь уусан. Тухайн архиа дуусах үед 22 цаг болж байсан. Дулмааг Алтанбулаг сум руу унаанд суулгачихаад г Сэлэнгийн бааранд оруулж үзүүлнэ гэж ******* нар гараад явсан. , ******* бид гурав үлдсэн. Тэд нар гарснаас хойш хэсэг хугацааны дараа *******, ******* рүү утасдаад гэх залууг хүнтэй маргаад байна гэж хэлсэн юм шиг байна лээ. ******* тэд нарын араас гараад явсан. Шөнийн 00 цаг өнгөрч байх үед *******, *******, нар орж ирсэн бөгөөд тэд нарыг орж ирснээс хойш 15 минутын дараа нүүр нь хавдсан байдалтай орж ирээд шууд хойд талын өрөө рүү ороод унтаад өгсөн. *******, хоёр гадагшаа гараад 0.75 литрийн архи, нэг сав 2.5 литрийн шар айраг авч орж ирээд тэрийгээ хувааж ууж байх үед ******* тамхи асаагуур хүмүүсийн гадуур хувцасны халаасанд үзэж байгаад гийн халааснаас шар өнгийн оосортой түлхүүр гаргаж ирээд “ энэ танай гэрийн түлхүүр биш” үү гэж хэлэх үед ******* “өө мөн байна шүү дээ” гэж хэлээд түлхүүрээ авсан. Тэгээд байж байх үед ******* унтаад өгсөн. Тэгээд сууж байх үед 02 цагийн орчим ирсэн. Тэр үед *******, хоёр гадагшаа тамхи татах гэж гарсан бөгөөд эргэж орж ирээд ******* унтаж байгаа г босгоод том өрөөнд оруулаад ирсэн. Газар унагаад нүүр хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөх үед салгасан. *******эс зугатаагаад *******н орон дээр нь гарсан. Тэр үед гийн хамарнаас цус гарсан байсан. Тэр үед ******* босчихсон “сая намайг хэн өшиглөсөн бэ” гээд уурлаад зогсож байсан. Тэгээд ******* г зодохыг болиулах гэж ******* Дашзэвгийг унагасан. ******* “за одоо больцгоо, хэлээрээ учраа олъё“ гэж хэлэх үед ******* “за за тэгвэл та хоёр учраа ол” гээд хэвтсэн санагдаж байна. ******* хоёр гал тогооны өрөө рүү орсон бөгөөд ******* гийн гэдэс рүү гараараа, нуруу хэсэг рүү нь сандлаар хоёр удаа цохих шиг харагдахаар нь “болиоч” гэж хэлтэл ******* өдрөөс хойш томроод ээжтэйгээ хэрүүл хийгээд байсан гэж хэлэхэд нь би хойд талын өрөө рүү ороод хэсэг хэвтэж байгаад унтсан. Гал тогооны өрөөнд тэд нарын дуу гараад байсан. Юуны талаар ярьсан болохыг сонсоогүй. Маргааш өглөө босоход явчихсан байсан. *******н хэлж байгаагаар шөнөжингөө дэгэлж, гэрээ цэвэрлүүлсэн гэж байсан. Маргааш өглөө нь тэдний аяга тавгийг угаагаад цэвэрлэсэн байсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/
Гэрч П.гийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”... Би тухайн үед *******н гал тогооны өрөөнд хоол хийж байгаад Дашзэвгийн чангаар дуугарах чимээ гарах үед нь би том өрөө рүү орох үед ******* г унагаагаад нүүр хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Би эргээд гал тогооны өрөө рүү орж хоолоо хутгаж байх үед *******н дуу гарсан бөгөөд би эргээд том өрөө рүү ортол ******* босоод зогчихсон “хэн намайг өшиглөсөн” гээд байж байсан. Тэр зуур ******* руу дайрах үед ******* Дашзэвгийг 2 удаа тонгорч унагасан. Тэр үед гийн хамарнаас цус гарч байсан бөгөөд би алчуур аваад өгсөн. Тэгээд ******* “за одоо больцгоо, ам хэлээрээ учраа олъё“ гэж хэлсний дараа ******* унтахаар хэвсэн. *******, , нар гал тогооны өрөө рүү ороод хоорондоо юм ярьж байгаад бөгөөд ******* г ганц хоёр удаа алгадаж, цээж хэсэг рүү нь гараараа цохьсон. Тухайн үед сандал дээр сууж байсан. ******* гийн нуруу хэсэг рүү нь модон сандлаар хоёр удаа цохих шиг харагдахаар нь би “болиоч” гэж хэлтэл тэд нар бүгдээрээ найзууд учраа олж байна чамд хамаагүй гэж хэлээд байсан. Тэгээд хойд талын өрөө рүү ороод унтахаар хэвтсэн....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/
Гэрч Т.гийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Би 2016 оны 12 сарын 25-ны өдөр аймгийн Залуучуудын холбооны шинэ жилийн арга хэмжээнд оролцсон. Үйл ажиллагаа тарсны дараа бид нар аймгийн сумын 6 дугаар багт байрлах “SS” гэх нэртэй бааранд орж хэсэг бүжиглэж байгаад 21 цаг өнгөрч байх үед гарч би өөрийн гэртээ хариад хаалгаа онгойлгох гэтэл гэрийн түлхүүр алга болсон байсан. Тэгээд би гэрийн түлхүүрээ хайхаар “SS” баар руу очих үед миний эрэгтэй найз ******* нэг залуутай сууж байсан. Тэгээд би ширээнд нь суугаад юу хийж байгаа талаар ярилцаад гэрийн түлхүүрээ гээсэн талаараа хэлээд тэр орчмоор гэрийн түлхүүрээ хайсан боловч олдоогүй. *******тэй хамт явж байсан залууг Самбуу гэж байсан. Тухайн үед ******* мөн түлхүүрээ алга болгочихсон байсан. Бид хоёр хамт гэрийн түлхүүрүүдээ хайж байх үед Самбуу гэх залуу бааран дотор хүмүүс рүү орилоод хашгираад байхаар нь би “чи жаахан чимээгүй байгаад өгөөч” гэж хэлтэл тэр над руу хандаж “гичий, нохой, янхан” гэх мэтээр хараагаад байсан. Харин ******* Самбуу гэх залуу руу хандаж “чи муу яах гэж миний найзыг доромжлоод байгаа юм” гэж уурлах үед би болиулсан. Тэгээд удалгүй ******* халаасандаа өөрийн хэтэвчийг үзээд “алга болсон байна харсан уу” гэж Самбуу гэх залууд хэлэхэд Самбуу “энэ мөн үү“ гэж хэлээд гаргаад ирсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаад байсан. Бид нар бааранд байх үед ******* гэх найз нь хүрээд ирсэн байсан. Хэсэг байж байгаад *******, Самбуу гэх залуу нар гадагш гарах үед ******* бид хоёр дагаад гарсан чинь тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад гийн нүүр хэсэг рүү 2-3 цохих шиг харагдсан. Тэр үед Самбуу гэх залуу газар унахад нь хэд хэд өшиглөсөн. Яг хаашаа өшиглөснийг бол хараагүй. ******* бид хоёр тэр хоёрыг салгаад тэр 3 такси барих гэж явсан. Би тэндээсээ шууд гэртээ харьсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/
Гэрч Д.ын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Тэр өдөр би найз тай “Баясах” нэртэй буудал орж нэг том пиво хувааж ууж байтал найз Ирээдүй хоёр найзын хамт ирсэн. Ирээдүйтэй хамт ирсэн хоёр найзаа Алтанбагана, Давхараа гэж дуудаж байсан. Тэгээд бид 5 архи пиво хувааж уугаад шөнө 01 цагийн үед салцгаасан. Тэр үед бид хоёр будалдаа унтаад үлдсэн. Маргааш өглөө нь Ирээдүй шартсан байдалтай гэрээсээ ирлээ гэж хэлээд орж ирсэн. Тэгээд бид хоёрыг дагуулаад гэртээ очиж хоол, унд хийж өгсөн. Тухайн үед Ирээдүйг хоол хийж байх үед архи уумаар байна гэж хэлээд том савтай пиво авч бид 3 хувааж уусан.Тэр үед гаднаас Даашка ганцаараа ороод ирсэн. Тэр үед , Ирээдүй бид 3-ын ууж байсан пиво дуусчихсан байсан болохоор Даашка гараад 0.75 литрийн “Улаанбаатар” нэртэй архи аваад ирсэн. Тэгээд авчирсан архийг нь бид 4 хуваагаад ууж байтал гаднаас гэх залуу ганцаараа орж ирсэн. г орж ирэхэд бид нарын ууж байсан архи бараг дуусч байсан тул Ирээдүй дэлгүүр орж архи авахаар явсан. Удалгүй 0.5 литрийн “Сархад” нэртэй архи аваад орж ирсэн. Тэр архийг ууж байх үед би нилээн согтоод нойр хүрээд орон дээр хэвтсэн тэр үед , Ирээдүй, Даашка 4 бааранд оръё гэж ярихаар нь тухайн үед би “унтаад үлдлээ та хэд яв” гэж хэлээд үлдсэн. Тэгээд байж байтал шөнө 00 цаг өнгөрч байх үед гаднаас Ирээдүй, Даашка, нар орж ирээд намайг дуудаж сэрээгээд “архи ууя чамд мөнгө байна уу” гэж асуусан. Тэр үед би надад зардлын мөнгө байгаа гэхэд Даашка маргааш олоод өгье өгчих гэхээр нь 30.000 төгрөг өгсөн. Тэгээд Даашка хамт дэлгүүр оръё гээд 0.75 литрийн архи, том савтай нэг пиво нэг ундаа аваад буцаж ирсэн. Энэ үед би нөгөө 3-аас “ хаачсан бэ” гэж асуухад Даашка надад хандан миний гэрийн түлхүүр, түрийвчийг хулгай хийсэн учраас би баарны гадна зодчихсон. Харин зугатаагаад явчихсан гэсэн. Тэгэхээр нь би утас руу нь залгатал холбогдох боломжгүй байсан. Тэгээд бид 4 авчирсан архи пивоо ууж байтал гаднаас нүүр ам нь хавдчихсан байдалтай орж ирээд орон дээр шууд хэвтээд өгсөн. Энэ үед би г өмөөрч Ирээдүй болон Даашка хоёртой муудалцаад “та хоёр ингэж болохгүй найз нөхөд байж гэж хэлтэл Даашка надад хандаж “ бааран дотор хүний халаас ухаад байсан” гэж хэлсэн. Энэ үед Даашка гэнэт уурлаад орон дээр хэвтэж байсан г ална гээд чирч босгоод “хоёулаа зодолдъё” гээд нүүр рүү нь өшиглөсөн. Тэр үед Ирээдүй бид хоёр салгаад байж байтал хажуу талаас гэнэт Ирээдүй уурлаад руу дайраад гараараа алгадсан. Тэгэхээр нь дундуур нь орж болиулсан. Тэгтэл Ирээдүй д хандаж “цэрэгт яваагүй хүүхдүүдэд юм сургана” гэж хэлээд тай маргалдаад байсан. Тэр үед миний нойр хүрээд байсан болохоор би унтчихсан.....Маргааш өглөө сэртэл байхгүй байсан. Тэгэхээр нь “ хаачсан бэ” гэж асуухад Ирээдүй надад хандаж “би шөнөжингөө г дэглэж хоносон өглөөгүүр аяга угааж байхад нь би унтчихсан байна тэр хооронд зугатаасан байна” гэж хэлж байсан.....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас /
Гэрч Д.ын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”...2016 оны 12 сарын 25-ны өдөр аймгийн суманд байсан юм. Өдөр 15 цагийн орчим манай сургуулийн дээд дамжааны оюутан над руу утасдаад “хаана байна би *******н гэрт байна энд хүрээд ирээч” гэхээр нь би *******н гэрт очсон. Тэдний гэрт Ирээдүй, , гэх залуучууд байсан. Би тэд нараас г л таньдаг байсан. Тэд нар хоорондоо юм яриад сууж байсан. Удалгүй *******, , гэх хүмүүс ирсэн. Би тэдний гэрийн хойд талын өрөөнд гийн хамт юм яриад сууж байхад тэд нар нэг 0.75 литрийн архи ууж байсан. Тэр архинаас нь уугаагүй. Би тэнд хэсэг сууж байгаад 18 цаг болох гэж байх үед тэдний гэрээс гарч хамаатныхаа ахынх руу явсан. Би гэртээ харих гэсэн чинь явуулахгүй гээд над руу бага зэрэг уурласан бөгөөд би ямар нэг хэрүүл маргаан хийлгүй тэдний гэрээс гараад явсан.....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/
Гэрч Д.ийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”...Манай бага хүү ******* 1-р сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд Тээврийн дээд сургуулийг төгсөөд 2016 оны Дархан-Ул аймгийн Төмөр замын депод ажиллаж байх үед энэ хэрэгт холбогдоод ажлаасаа түр чөлөө авсан байгаа....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/
Гэрч Б.гийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”....Тэр орой 22 цагийн орчим манай бааранд миний найз ******* нэг өндөр залуутай орж ирсэн. Тэр хоёр хүн нэг нэг шил 0.5 литрийн шар айраг захиалж ширээнд суусан. Тэр хоёр орж ирээд удаагүй байх үед нөгөө өндөр залуу нь бааранд үйлчлүүлж байсан хүмүүстэй маргалдаад баарны текний хажууд байсан гэх охиныг “гичий, янхан” зэрэг үг хэлээр доромжлоод байсан. Манай баар хаах дөхөж байх үед тэр залуу ямар ч хамаагүй хүмүүсийг хэл амаар доромжлоод маргаад баарнаас гарахгүй байсан. Тэгээд удалгүй ******* гэх миний танил залуу ирж тэр өндөр залууг аваад гарсан. Тэр залуу бааранд хэн нэгнийг зодож цохисон зүйл байхгүй. Харин маргаад хэл амаар доромжлоод байсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/
Гэрч А.ийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн өдрийн 22 цагийн орчимд манай бааранд Даашка гэх зүс таних залуу түүний найз гэж туранхай өндөр залуу орж ирсэн. Тэр хоёр хүний нэг нэг шил 0.5 литрийн шар айраг уусан байх. Даашкатай явсан туранхай өндөр залуу бааранд үйлчлүүлж байсан хүмүүсийг өдөж хоргоогоод байсан. Даакша тэр хоёр ирээд хэсэг сууж байх үед ******* гэх залуу тэр хоёр дээр нэмэгдэж ирсэн. Манай баар арай хаагаагүй байх үед тэр залууг гаргах гэхээр гарахгүй байхаар нь би “чи одоо яах гээд байгаа юм одоо гарч үз” гэж хэлтэл тэр залуу миний зүүн шанаа хэсэгт нэг удаа цохьсон юм. Тэр залуу болон Даашка, Ирээдүй нар манай баарнаас гарснаас хойш дахин орж ирээгүй....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/
Гэрч П.ын 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”....Би тухайн өдөр гэртээ байж байх үед найз *******, ******* нар манай гэрт ирж намайг дагуулаад төмөр замын 30 айлд байх Дашзэвгийн найзын гэрт очсон бөгөөд ******* харих гэж явсан. Тэдний гэрт бид хоёр байж байгаад 17 цагийн орчимд тэр айлаасаа гарч *******н гэр рүү явсан. Тэдний гэрт орох үед *******, , гэх хүмүүс байсан. Тэр үед тэднийх хоол хийж байсан бөгөөд хоолноос нь идсэн. Тухайн архинаас бид хоёроос бусад нь уусан. Тухайн архинаас уухаас өмнө *******, нар бага зэргийн согтолттой харин нилээн согтуу байсан. гэх залуу тухайн үед уйлаад гэрийнхэн рүүгээ утасдаад уурлаад байсан. Тэгж байх үед гэдэг охин гэнэт уурлаад гэртээ харилаа гээд гараад явсан. Ямар шатгааны улмаас уурласан талаар би мэдээгүй. Азаагийн араас ******* гарч яваад хэсэг байж байгаад дагуулаад ороод ирсэн. Бид нар хэсэг сууж байгаад орой болсон хойно би Алтанбулаг сум руу явна гээд гарах гэтэл ******* намайг авто машины зогсоол хүргэж өгнө гээд гарах гэтэл хамт хүргэж өгье гээд бид гурав тэдний гэрээс вокзалын тэнд очоод тэр хоёр бааранд орно гэж хэлээд явсан. Харин би Алтанбулаг сум руу унаанд суугаад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/
Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №13 тоот:
“1.А.гийн биед зүүн чихний омогны дээд хэсэг шарх, тархи доргилт хамрын таславчийн хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, толгойн орой болон дагз, зүүн чих баруун зүүн хацар шанаа, зүүн бугалганд зөөлөн эдийн няцрал, баруун чихний ар хэсэгт цус хуралт, нурууны гол хэсэг, зүүн шуу сарвуунд зулгаралт, баруун ташаанд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/
Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №63 тоот “…1. А.гийн биед зүүн чихний омогны дээд хэсгийн шарх, хамрын таславчийн хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн чих баруун зүүн хацар шанаа, баруун чихний ар хэсэгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
2.А.гийн биед үүссэн зүүн бугалганд зуулан эдийн няцрал, нурууны гол хэсэг, зүүн шуу сарвуунд зулгаралт, баруун ташаанд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
3. 1 дүгээр асуултанд асуусан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2 дугаар асуултанд асуусан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй
4.2017.01.02-ны өдөр гаргасан №13 дугаартай дүгнэлтэнд гаргасан гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/.
Шүүгдэгч Ө.Дашзэвгийн 2017 оны 01 дүгээр сарын 03-нд сэжигтнээр өгсөн ”....Би 2016 оны 12 сарын 25-ны өдөр 12 цагийн орчимд өөрийн найз Нямдоржийн гэрт ахыгаа хүлээгээд сууж байхад миний шинэхэн танил охин “хаана байгаа юм бэ” гэхээр нь би найзынхаа гэрт байна” гэж хэлэхэд тэр охин “би гэх найз залуутайгаа болон танай найз ******* нартай байна, чи найз нь юм бол ирэхгүй юм уу” гэж хэлэхээр нь “за за би жаахан байж байгаад яваад очъё” гэж хэлээд найзынхаасаа гараад “Дельфин” зочид буудал руу алхаж явах замдаа той утсаар холбогдоод ямар өрөөнд байгаа талаар нь асуухад “бид нар гараад явсан айлд байна” гэж хэлээд утасаа салгахаар нь би ******* рүү утсаар холбогдоод хаана байгаа талаар асуухад “бид нар манай гэрт байна” гэж хэлэхээр нь би *******н гэрт такси аваад очиход *******, , , нар 0.5 литрийн архи уугаад сууж байсан. найз нь ирчихлээ шүү дээ гээд архи аваад өг гэх утгатай юм ярихаар нь би 0.75 литрийн архи авсан. Тэр архийг хувааж ууж дуусгалгүй талаас арай дээгүүр үлдээгээд ******* бид хоёр миний найз охин руу Буурын гол руу явсан. Тэгээд манай найз охин болон ******* бид гурав Нямдорж гэх найзынх руу Төмөр замын байр руу явсан. Тэнд байж байгаад ******* “би гэртээ харилаа та хоёр араас ирээрэй гээд явсан. Оройн 17 цагийн үед найз охиноо дагуулаад *******н гэрт очсон бөгөөд тэнд , , ******* нар юм яриад сууж байсан. Тэгээд 21 цаг өнгөрөөгөөд манай найз охин бид 3 гараад би найз охиноо Алтанбулаг сум руу унаанд суулгаж явуулсан. Харин “ аймгийн бааранд орж үзмээр байна” гэхээр нь г “SS” гэх нэртэй баар руу дагуулж ороод ширээнд суугаад нэг нэг 0.5 литрийн пиво захиалж уусан. Тухайн бааранд сууж байх үед над руу ирээд “найз нь хүнд зодуулчихлаа” гэж хэлээд нэг залууг заахаар нь би тай уулзаад ” чи найзаа яагаад хүний халаас ухаад найзынхаа нэр төрийг гутаагаад байгаа юм бэ” гэж хэлэх үед намайг заамдаж аваад “чи найзыгаа өмөөрч чадахгүй арчаагүй муу банди” гэж хэлээд байхаар нь Энхсамбугийн гарыг барьж байгаад түлхсэн чинь шалан дээр уначихсан. Тэгээд би ******* рүү холбогдоод “ энд хүнд зодуулаад, хүний халаас ухаад байна, энэ нөхрийг ирж ав” гэж хэлээд руу очоод “найзынхаа түрийвчийг харсан уу” гэж хэлэхэд миний хэтэвчийг гаргаж ирээд өгөхөөр нь текэн дээр очоод тооцоогоо хийсэн. Тухайн үед би өөрийнхөө гэрийн түлхүүрийг халаасандаа үзтэл байхгүй байхаар нь гаас түлхүүрээ асуухад “би мэдэхгүй пизда минь, чи намайг хулгайд хардах гээ юу” гээд уурлаад байсан. Тухайн үед миний эмэгтэй найз таараад “найз нь гэрийн түлхүүрээ бааранд алга болгочихлоо” гэж хэлэхээр нь би найздаа хандаж” би ч гэсэн өөрийн гэрийн түлхүүрээ хаячихсан байна, хоёулаа баар хаахаар хамт түлхүүрээ хайя” гэж хэлээд баарны ая зогссон хойно тэр орчмоор хайсан боловч олоогүй. Тэр үед ******* ирсэн байсан. Тухайн үед миний найз г “гичий, нохой, гэх мэтээр хараагаад байхаар нь би өмөөрөөд руу “чи уусан юмаа шингээж чадахгүй, арчаагүй муу пизда” гэж хэлтэл намайг заамдаад авахаар нь зөрүүлж заамдаад зодох гэтэл баарны ажилчид бид хоёрыг салгасан. Тэр баарнаас гараад хүнгүй газар очоод г нэг удаа нүүр хэсэг рүү нь цохих үед хажуу тийшээ унах үед ******* боль гэж хэлээд бид хоёрыг салгах үед нь би *******д хандаж “наадахаа хая хоёулаа явъя” гэж хэлэхэд ******* “үгүй ээ гадаа хүйтэн байгаа юм чинь хөлдөөд үхчихнэ” гэж хэлээд г дагуулаад такси бариад явсан. Такси дотор явж байх үед *******д найзынхаа гэрийн түлхүүрийг харсан уу, түрүүн миний хэтэвчийг авсан байсан” гэхэд ”мэдэхгүй ээ ямар түлхүүр байсан талаар би хараагүй” гэж хэлсэн. Тэгээд бид 3 *******нд ирэхэд тэнд , , Азаа гэх охин байсан. Тухайн үед гадуур хувцасаа тайлаад орон дээр хэвтээд өгөхөөр нь би бааранд болсон явдлын талаар тэд нарт ярьж байхад хэн нэг нь гал асуусан бөгөөд ******* гийн куртикний халааснаас гал хайх гэж ухах үедээ “энэ хэний түлхүүр вэ” гэж хэлээд шар өнгийн оосортой манай гэрийн түлхүүрийг гаргаад ирсэн. Тэгэхээр нь би г үсдэж босгоод “чи ямар их хүний юм авдаг юм бэ” гэж хэлээд хоёр удаа алгадтал “би мэдэхгүй мэдэхгүй” гээд байсан. Тэр үед ******* намайг болиулаад “за за би наад асуудлыг чинь шийдчихье” гэж хэлээд г номхон зогсоогоод алгадаад байж харагдсан. Харин би тэгээд унтаж амарсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Маргааш өдөр нь буюу 2016 оны 12 сарын 26-ны өдөр 13 цагийн орчим сэрэх үед байхгүй байсан. Харин , , Азаа нар байсан. Тэд нар ******* өглөө болтол г зодоод гэж байсан. *******гээс хаана байгаа талаар асуухад “өглөө зугатаад алга болсон, найз нь өглөө болтол зодсон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас/
Шүүгдэгч Ө.Дашзэвгийн 2017 оны 02 дугаар сарын 07-нд сэжигтнээр дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас/
Шүүгдэгч Ө.Дашзэвгийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 76 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.*******н 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр сэжигтнээр өгсөн ”... 2016 оны 12 сарын 25-ны өдрийн 12 цагийн орчим “Дэлгэрэх” зочид буудал руу очоод , түүний найз хоёрыг аваад гэртээ очиж цай, хоол хийж өгөөд нэг сав 2.5 литрийн шар айраг авч бид 3 хувааж ууж байх үед гэх охин манай гэрт ирсэн. Тэгээд бид хоёр дэлгүүр орж нэг шил 0.5 литрийн Улаанбаатар архи авч уг архийг гэх охиноос бусад нь ууж байх үед ******* гэх миний найз над руу утасдаад “хаана байна” гэхээр нь би “гэртээ байна нартай байна” гэж хэлээд утасаа салгаад удаагүй ******* манай гэрт ганцаараа ирсэн. ******* нэг шил 0.75 литрийн архи авч ирсэн. Тэр архийг мөн адил ууж, ойр зуурын юм ярьж сууж байгаад ******* бид хоёр Дашзэвгийн найз охиныг авахаар гэр рүү нь очиж аваад Төмөр замын байрны тэнд Дашзэвгийн найзын гэрт нь оруулж өгчихөөд би гэртээ харьсан. Манай гэрт , , нар хоорондоо юм яриад сууж байсан. Удалгүй гэж охины утас нь дуугараад гэрээс нь дуудсан гээд гараад явсан. Орой харанхуй болох үед ******* найз охинтойгоо хамт ирсэн. Бид нар юм ярьж сууж байх үед 21 цагийн орчим *******, , Дашзэвгийн найз охин нар бааранд орно гээд манайхаас гараад явсан. Тэр гурав яваад цаг гаран өнгөрсний дараа ******* над руу утасдаад “хаана байна, хүмүүсийн гадуур хувцасны халаас ухаад хүмүүстэй маргаад байна ирж аваадхаач” гэхээр нь би гэрээсээ алхсаар “SS” нэртэй бааранд очсон. Тэнд очих үед нилээн согтчихсон, ******* дунд зэргийн согтуу өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан. Тэгээд тэр хоёрыг баарнаас дагуулаад явж байх үед ******* гэрийн түлхүүр алга болсон гэхээр нь тэр хоёрыг үлдээгээд би баар руу ороод түлхүүрийг нь хайсан боловч олоогүй. Тэгээд би эргээд гараад иртэл ******* г гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохих үед доошоогоо суухад ******* г үсдээд, толгой хэсэг рүү нь хоёр удаа өшиглөх үед би тэр хоёрыг салгасан. Тэр хоёрыг салгах үед ******* “миний түрийвч яахаараа чамд байдаг юм” гээд руу уурлаад байсан. Тэгээд тэр хоёрыг аваад Хөх чулуутаас такси аваад харьсан. Гэрт Азаа, , гэх хүмүүс байсан. Тэгээд бид нар нэг шил 0.75 литрийн архи нэг сав 2.5 литрийн пиво уусан. Тэр архи пивийг , Азаа хоёроос бусад нь уусан. Тэгээд бид нар амрах гэж байх үед тэнд байсан хүмүүсээс гал асуусан боловч олдохгүй байхаар нь би өлгүүр дээр байсан хувцаснуудын халаасыг ухаж гал хайж байх үед гийн халааснаас нэг шар, хүрэн гэртэй түлхүүр гараад ирэх үед нь би “энэ хэний түлхүүр вэ” гэж асуухад ******* “миний гэрийн түлхүүр байна, г миний түлхүүрийг авсан бол гаргаж өгдөггүй юм уу” гэж руу уурлаад г үсдээд босгоод ирсэн. Тухайн үед би тэр хоёрыг салгаад Дашзэвгийг унт гэж хэлээд хэвтүүлээд, г унт гэхэд унтахгүй дахин ууна гэсэн юм ярьж байгаад хэвтсэн ба хэсэг унтаж байх үед миний нуруу руу нэг нь өшиглөсөн бөгөөд би босч ирээд уурлаад хартал ******* намайг өшиглөсөн байхаар нь Дашзэвгийг би тонгорч унагаад алгадсан. Тэгээд мөн адил , нарыг алгадаж, г түлхэж унагаад унтаж амармаар байна гээд уурлахад , *******, нар унтахаар хэвтсэн. Харин унтахгүй, “чи яах гээд байгаа юм би эр хүн шүү” гэж агсраад байхаар нь би “чи эр хүн шиг байж чадах уу” гэж хэлэхэд чи тэгээд яах гээд байгаа юм, гэхээр нь би гийн нүүр баруун шанаа хэсэг рүү нь хоёр удаа цохьсон. Мөн аймхай хэсэг рүү нь нэг удаа цохих үед миний урд сөхрөөд суухаар нь нуруу хэсэг рүү нь модон цагаан сандлаар хоёр удаа цохьсон. Тэгээд би г том өрөө рүү оруулаад унт гэж хэлэх үед миний өмнөөс хэрүүл хийгээд байхаар нь жижиг шар өнгийн хайчаар гийн баруун гарын алгыг зүсэх үед уйлахаар нь “чи иймхэн байж битгий надтай юм ярь” гэж хэлэх үед манай гэрт орилж хашгираад намайг “пизда” гэх мэтийн хараалын үг хэлээд байхаар нь би ханын пийшин дээрээс хөрөө илэрдэг хуурай аваад “чи унтахуу унтахгүй бол чиний гуяны чинь хэсэгт зоож үзүүлэх үү” гэж хэлэхэд “одоо больё оо хөгшөөн” гэж хэлэх үед нь би барьсан хуурайгаа байсан байранд нь хураасан. Тэгээд бид хоёр манай гэрийн гал тогооны өрөөнд нэг нэг тамхи татчихаад би ”чи гал түлээд аяга угаа” гэж хэлэхэд цаашаа харчихаад “би нээрээ д ирчихээд хачин пиздаад дээрэлхүүлэх гэж” амандаа бувтнаад байхаар нь миний уур хүрээд гийн хувцасыг дотоожоос бусдыг нь тайлуулаад галын түлээний модонд амбаар руу гаргасан. Тэгээд би нэг тамхи татчихаад унтаж амрахаар хэвтсэн бөгөөд нэг сэрсэн үдийн 12 цаг өнгөрч байсан. Манай гэрт гаас бусад нь байсан. хаашаа явсан талаар асуухад тодорхой зүйл ярихгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Бат-ирээдүйн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дахин сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.*******н 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 71-73 дугаар хуудас/ ,
Хохирогч А.гийн 2017 оны 06 дугаар сарын 25-нд мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “... ******* нь манай түлхүүр, түрийвч хулгайлсан гээд бид 2 “SS” баарны гадна гарч яваад миний нүүрний зүүн талын шанаа хэсэг рүү 1 цохиход би хальтирч унах үед миний толгой хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Энэ үед ******* ирсэн байсан учир салгасан. Тэгээд *******, ******* нар нь намайг “цуг явъя” гэхээр нь би хамт яваагүй араас нь *******гийн гэрт явганаар очсон. *******гийн гэрт очоод би том өрөөнийх нь орон дээр унтаж байтал ******* намайг татаж унагаагаад хартал ******* намайг “миний түлхүүр яахаараа миний халааснаас гарч ирдэг юм бэ” гээд миний нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд Бат-Ирээдгүй ирээд салгаад “чи манай найзын юмыг хулгай хийгээд ямар овоо хулгайч вэ” гээд 2-3 удаа алгадаад тэр үед би зугтаад гал тогооны өрөөнд ороход үүдний хэсэгт зогсож байтал ******* миний араас хүрч ирээд нүүрний зүүн, баруун талын шанаа хэсэг рүү алгадаад цохиод байсан. Тэгэхээр нь би нүүрээ бариад доошоо суусан чинь ******* цагаан өнгийн модон сандлаар миний толгой руу цохисон. Тэгээд том өрөө рүү дагуулж ороод аймхай хэсэг рүү гараараа цохиж, гараараа цохиж, нүүр, чих хэсэг рүү номхон зогсоож байгаад алгадаад байсан. Энэ үед ******* унтсан байсан. Дашзэвгийн хажуугаар ороод унтсан. нар нь тэврэлдээд сууж байсан. Б.*******, Ө.******* нар нь намайг түрийвч, түлхүүр хулгай хийлээ гэх шалтгаанаар зодсон. Түүнээс биш өөр ямар нэгэн шалтаг шалтгаан байгаагүй. Ө.******* нь бааранд орохдоо надад түрүүвчээ өгөөд “хадгалж байгаарай” гэж хэлээд өгсөн. Түлхүүр нь яагаад миний халаасанд орсон байсан талаар мэдэхгүй байна. Миний хувьд хүнтэй хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Би өөрийнхөөрөө мэдүүлгийг өгч байна. Наад хүмүүс чинь яагаад ийм өөр мэдүүлэг өгөөд байгааг ойлгохгүй байна. Миний хувьд одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирол мөнгөө барагдуулж авсан тул ямар нэгэн санал хүсэлт, шалгуулах зүйл алга байна....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 235 дугаар хуудас/
Гэрч Б.гийн 2017 оны 06 дугаар сарын 24-нд мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...Би тухайн үед “SS” бааранд зөөгчөөр ажиллаж байсан ба би өдөр нь *******гийн гэрт очиход А., Б.*******, Ө.*******, нар нь архи ууж байсан ба би тай тухайн үед танилцсан. Тэр үед халамцуу надтай танилцаад намайг архи уучих гээд овилогогүй, сагсагнуур залуу шиг харагдсан. Б.*******д “танай гэрт 2 охин авчираад шаая” гэхэд ******* “манай гэр ямар буудал юм уу, зүгээр байгаарай” гэхэд “юун сүртэй юм бэ” гэх зэргээр ярилцаад байсан. Тэгээд намайг архи уучих гэхээр нь би нэг хундага уучихаад ажилдаа явсан. Орой бааранд *******, нар орж ирсэн ба миний ажиллаж байсан бааранд хэсэг сууж байгаад ******* текний урд ирээд ус уугаад зогсож байхад бүжиглэж байсан эмэгтэй хүмүүсийн бөгсийг цохиод, бааранд сууж байсан хүмүүс руу агсарч маргалдаад, тусгай өрөөнд сууж байсан хүмүүсийн цүнх, куртикний халаас зэргийг ухаад байна гээд хүмүүс ирээд гомдол гараад байсан чинь манай баарны захирлын найз Хуягаа гэж ах г “боль” гэхэд “чамд ямар хамаатай юм бэ” гээд цохих гээд хий цохиж байсан, тэгсэн чинь манай бармен охин Заяаг “гичий, янхан” гэх мэтээр доромжилж элдэв ааш араншин гаргаж байсан. Ер нь бол түүнээс бол ******* уурлаж г цохих болсон. Би ажлаа тараад *******гийн гэрт ирэхэд ******* орон дээрээ унтаад , , , ******* бид нар архи ууцгаасан ба архи ууж байхад согтуу *******гийн гэрт нас барсан ээжийнх нь зурагны урд нь ганцаараа бүжиглээд шүлсээ хаяад байхаар нь би “чи ямар гудамжинд байгаа биш айл амьтан хүндлэх хэрэгтэй” гэж хэлсэн чинь “би хүндэлж байна” гээд байсан. Тэгээд ******* босч ирээд юм ярьж байгаад гийн куртикнээс түлхүүр гаргаж ирээд “Дашка энэ чиний түлхүүр мөн үү” гэж хэлэхэд Дашка “хэний халааснаас гарч ирэв” гэхэд “гийн халааснаас түлхүүр гарч ирлээ” гэж хэлээд түүнээс болоод *******, нар маргалдаж зодолдож байсан чинь ******* “та нар манай гэрийг хүндэлсэнгүй” гээд Дашзэвгийг 2 удаа тонгорч унагаасан. ******* уучлаарай гээд уусан шиг санаж байна. Тэгсэн чинь “танай найз чинь намайг хулгайч гээд байна, би хаана хэний юмыг хулгай хийчихээд байгаа юм бэ” гээд орилж хашгираад байсан чинь ******* г “чи ер нь яагаад байгаа юм бэ” гэсэн чинь зөрүүлээд хэрүүлийн чанартай юм ярьсан байх тэгсэн чинь ******* “би гэр орондоо зодоон, цохион хиймээргүй байна, 2-лаа гараад учраа олъё” гэсэн чинь “тэгье” гээд тэр 2 гэрээс гарах гэж яваад гал тогооны өрөөнд маргалдаад *******г унагаах гэж оролдоод чадахгүй, ******* мэх хийж унагаасан. Тэгээд модон жижиг сандлаар цохисон. Тэгээд бид нар салгаад ******* бид нарыг унтаж амарцгаа гэж хэлээд бид нар унтсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 240 дүгээр хуудас/
Нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хавтаст хэргийн 241, 242 дугаар хуудас/
Шүүгдэгч Ө.Дашзэвгийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар дахин өгсөн: “... Би 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр найз *******гийн гэрт очиход , , нар пиво уугаад сууж байсан. Ингээд тэд нартай уулзаж юм ярьж байх үед согтсон байдалтай тэнд байсан хүмүүст агсараад орилоод шүлсээ хаяад байсан. Тэгсэн чинь ******* “чи одоо зүгээр аятайхан унтаж амраад орой явахаа бод” гэж хэлсэн. Тэгсэн чинь үгэнд нь орохгүй *******тэй барьцалдаад авахаар нь бид 2 салгасан. Би найзыгаа Алтанбулаг сумын таксинд суулгаж өгнө гээд *******гийн гэрээс гарахад надтай хамт гарсан. Тэгээд найзыг явуулчихаад зогсож байтал “Сэлэнгийн бааранд орж үзмээр байна, намайг оруулаад өг” гэхээр нь би дагуулаад “SS” баарлуу орсон. Бааранд ороод пиво ууж байхад бааранд “өнөөдөр би хүн зодмоор байна” гэж орилоод байхаар нь би “чи аятайхан бай” гэж хэлээд текний урд зогсож байсан чинь нэг танихгүй залуу ирээд “чиний дагуулж яваа хүн чинь хүмүүсийн халаасыг ухаад байна, чи очиж найзыгаа ав” гэхээр нь би очоод “чи одоо яах гээд байгаа юм бэ гээд сандал руу түлхэж суулгасан. Тэгээд би баарнаас гарч *******г утсаар дуудсан. Тэгээд буцаад ороход манай найз г “гичий, нохой, янхан” гэх мэтээр хараагаад байхаар нь би д хандан “чи яагаад байгаа юм бэ” гэж хэлэхэд надтай барьцалдаж авахад баарны үйлчлэгч бид 2-г салгасан. Тэгээд би гаас салаад сууж байсан ширээний сандал дээр байсан куртикээ аваад бааранд тооцоогоо хийх гэтэл миний куртикний халаасанд байсан түрүүвч, гэрийн түлхүүр алга болсон байсан. Тэгэхээр нь би дээр очоод “миний куртикний халаасанд байсан түрүүвч, гэрийн түлхүүр харсан уу” гэхэд “би мэдэхгүй, намайг хулгайд хадрах гээд байгаа юм уу” гээд дайраад байсан. Тэгэхээр нь би д “тооцоо хийх гээд байна” гэж удаа дараа хэлэхэд өмднийхөө халааснаас миний түрүүвчийг гаргаж ирсэн. Тэгээд тооцоо хийчихээд байж байтал баарны ажилтан Алтантулга гэх залуу г шанаа хэсэг рүү нь нэг цохисон. Энэ үед ******* орж ирж таараад г баарнаас авч гарсан. Энэ үед би *******г “гэрийн түлхүүр алга болсон байна, бааранд хаясан байна уу, үзээд ир” гээд явуулсан. Тэгээд би г “чи яахаараа миний түрүүвчийг авдаг юм бэ” гэхэд “чиний түрүүвчийг авахаар яадаг юм” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би хүнгүй газар дагуулж яваад нүүр лүү нь 2 удаа гараараа цохиод унах үед нь бөгс рүү нь нэг удаа өшиглөсөн. Энэ үед ******* гарч ирээд бид 2-г салгасан. Би *******тэй бүлэглэн зодсон асуудал байхгүй....” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 5,6 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.*******н 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар дахин өгсөн: “...А. нь манай гэрт ын хамт ирээд пиво уугаад согтоод манай гэрт орилж хашгираад, мөн найз охиныгоо дуудаж авчираад “би танай гэрт энэ охиныг шаамаар байна” гээд мөн манай ээж нас бараад удаагүй байхад нас барсан ээжийн маань бурханы тахил руу шүлсээ хаяад байсан. Энэ үед би д уурлаж бид 2 хоорондоо маргалдаад өнгөрсөн. Тэр үед нь *******тэй хамт гараад явсан. Тэгээд би гэртээ унтаж байтал орой 22 цаг өнгөрч байхад ******* над руу утсаар яриад “ бааран хүн амьтан цохиод, хүмүүсийн халаас ухаад байна, хүрээд ир” гэж хэлсэн. Ингээд би очиход , ******* нар хоорондоо маргалдаад байж байсан. Тэгэхээр нь би салгаад баарнаас авч гарсан. Тэр үед ******* “гэрийн түлхүүр алга болсон байна, бааранд хаясан байна уу, үзээд ир” гээд би баарлуу ороод түлхүүрийг нь хайсан боловч олдоогүй тул гараад ирэхэд ******* г цохиод газар унагаасан байсан. Тэгээд би салгаад ******* “наадхаа хая явъя” гэхээр нь гадаа хүйтэн байсан тул “хөлдөөд үхчихвэл яах юм бэ” гээд бид 3 манай гэр лүү явсан. Гэрт очих гээд гал хайгаад өлгүүрт байсан куртикнээс гал хайж үзэхэд түлхүүр гарч ирэхээр нь “энэ хэний түлхүүр вэ” гэхэд “миний түлхүүр байна” гээд ******* авсан. “Хаанаас гарч ирсэн юм бэ” гэхээр нь би “куртикнээс гарч ирсэн” гээд унтсан. Тэгээд би унтаж байтал гэнэт миний бөгс рүү өшиглөхөөр нь хартал ******* нар маргалдаад зосгож байхаар нь би босоод “та нар гэр оронд яагаад байгаа юм бэ” гэж хэлээд Дашзэвгийг 2 удаа тонгорч шидсэн. Тэгсэн чинь бүгд унтлаа гээд орондоо ороход унтахгүй “та нар шиг пизда нарт дээрэлхүүлэх болоогүй” гээд орилоод байхаар нь “чи яагаад байгаа юм бэ” гээд очиход миний өөдөөс гараа далайгаад бид 2 барьцалдаад гал тогооны өрөөнд ороод бид 2 хоорондоо цохилцсон. Тэгээд бид 2 зууралдаад газар унаад миний гарт сандал баригдахаар нь нуруунд нь 2 удаа цохисон. Тэр үед *******, 2 босч ирээд бид хоёрыг салгаад унт гээд унтсан. Маргааш нь босоход байхгүй байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 10,11 дүгээр хуудас/
Шүүгдэгч Ө.Дашзэвгийн 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар дахин өгсөн: “... Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би г танхайрч зодож цохисон асуудал байхгүй. манай найз охиныг хэл амаар доромжилж, тэнд байсан хүмүүст намайг эвгүй байдалд оруулаад байсан. миний түрүүвч, түлхүүрийг хулгайлсан байсан. Надад сонсгож байгаа зүйл ангийг өөрчилж бидний хэргийг тай эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү....” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 13 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.*******н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 89 дүгээр хуудас/
Шүүгдэгч Ө.Дашзэвгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 90 дүгээр хуудас/
Шүүгдэгч Б.*******, Ө.******* нарын захиргааны шийтгэл хүлээсэн болон эрүүлжүүлэгдсэн эсэхийг шалгах хуудас, захиргааны арга хэмжээ авагдсан жагсаалтын хавсралт /хавтаст хэргийн 102-107 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан
нотлох баримтуудыг дүгнэн үзвэл:
Шүүгдэгч *******ы Дашзэвгийг 2016 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө аймгийн сумын 3-р баг 1-р хэсэг 46 тоотод болон тус суманд үйл ажиллагаа явуулдаг Эс эс барны гадаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэргийн хохирогч А.гийн эрх чөлөөнд халдаж, үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, догшин авирлаж танхайран бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
Шүүгдэгч *******ийн *******г 2016 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө аймгийн сумын 3-р баг 1-р хэсэг 46 тоотод өөрийнхөө гэрт, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.гийн эрх чөлөөнд үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг зөрчиж, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл буюу сандлаар халдан зодож танхайран биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.
Үүнд; хохирогч А.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх20-21, 22-23, 235/, гэрч Б.гийн /хх24-24, 240/, П.гийн /хх-ийн 27-29/, Т.гийн /хх-ийн 30/, Д.ын /хх-ийн 32-33/, Д.ын /хх-ийн 35/, Д.ийн /хх 36/, Б.гийн /хх37/, А.Алтанхуяагийн /хх38/, П.ын /хх39/ нарын мөрдөн байцаалтын шатанд хууль сануулж өгсөн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-10 дүгээр тал/, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 15-17 дугаар тал/, шинжээчийн 13, 63 дүгнэлтүүд /хх-ийн 41, 49/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ө.Дашзэвгийг 2016 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө аймгийн сумын 3-р баг 1-р хэсэг 46 тоотод болон Эс эс барны гадна талд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэргийн хохирогч А.гийн эрх чөлөөнд халдаж, үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, догшин авирлаж танхайран бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан “Догшин авирлаж танхайрах“ гэмт хэрэгт, шүүгдэгч *******ийн *******г дээрх хаяганд байх өөрийнхөө гэрт, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.гийн эрх чөлөөнд үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг зөрчиж, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл буюу сандлаар зодож танхайран хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт шүүх гэм буруутай гэж дүгнэв.
Хохирогч А. нь аймгийн суманд ирээд шүүгдэгч Ө.*******, Б.******* нарын хүмүүстэй хамт ямар ч шалтаг шалтгаангүйгээр буудал болон өөрийн сайн танихгүй айлд очин удаан хугацаагаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч болон шүүгдэгч нарын зүгээс “Уг хэрүүл зодооныг хувийн таарамжгүй харьцааны улмаас үүссэн, хүний эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг”–т хамаарна гэж мэтгэлцэж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Учир нь: Шүүгдэгч Ө.******* нь хохирогч А.г архидан согтуурч зүй бус авир гаргасанд уурлаж Эс Эс барны гадна талд түүний бие эрх чөлөөнд халдаж цохиж зодсон түүнчлэн түүний дараа Б.*******н гэрт очиход хохирогч А. дахин архи дарс согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүйгээр унтаж амарсан байхад нь “түүний халааснаас гэрийн түлхүүр гарч ирсэн” гэх шалтгаанаар босгож ирүүлэн зодож зүүн чихний омогны дээд хэсгийн шарх, хамрын таславчийн хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн чих, баруун зүүн хацар шанаа, баруун чихний ар хэсэгт цус хуралт бүхий гэмтлүүд үүсгэн танхайрсан, шүүгдэгч Б.******* нь “..унтаж байхад өшиглөж сэрээлээ, ....цэрэгт явж үзээгүй хүнийг сургана” гэх зүйлээр шалтаглан А.г нурууны хэсэгт сандлаар цохиж, удтал зовоон зодож зүүн чихний омогны дээд хэсгийн шарх, хамрын таславчийн хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн чих, баруун зүүн хацар шанаа, баруун чихний ар хэсэгт цус хуралт бүхий гэмтлүүд үүсгэн танхайрсан болох нь нотлогдож байна.
Шүүгдэгч нар дээрх танхайрах гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь нотлогдсон байх ба хохирогчийн биед үүссэн гэмтлийг шүүгдэгч Б.******* үүсгээгүй, зөвхөн Ө.Дашзэвгийн үйлдлийн улмаас дээрх гэмтлүүд үүссэн гэж үзэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл хохирогч А. нь бааранд элдэв бусын ааш авир гаргаж, найз нөхөд болох Ө.*******, Б.******* нарыг эвгүй байдалд оруулсан боловч баарны гадаа Ө.*******тэй зодолдсон, Б.******* нь уг зодооныг зогсоосноор хувийн таарамжгүй харьцааны улмаас үүссэн хэрүүл маргаан дууссан байна.
Иймээс шүүгдэгч нарыг үл ялих зүйлээр шалтаглан танхайн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууртай гэж тооцсон бөгөөд танхайрах гэмт хэргийн өөр нэг шинж байдал бол гэнэт үүссэн шинжтэй, урьдчилан төлөвлөөгүй, эмх замбараагүй байдгаараа хувийн таарамжгүй харьцааны улмаас үүссэн маргаанаас ялгагдана.
Аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан “Догшин авирлаж танхайрах” гэмт хэрэгт холбогдуулан ******* ******* овогт *******ы *******д, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Зэвсэг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах” гэмт хэрэгт Боржигон ******* овогт *******ийн *******д тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Гэвч 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.
Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шйидвэрээр хүний эрх зүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа Эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.
Иймд 2002 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлж байсан “танхайрах гэмт хэрэг”-ийг холбогдогч дангаараа үйлдэх гэсэн ойлголт байхгүй болсон ба мөн “гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдэх” гэдэг ойлголт 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд байхгүй болсон тул Ө.*******, Б.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл ангид заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч А. нь эрүүл мэндэд учирсан гэм хорын зардлаа нөхөн төлүүлж авсан, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан модон сандал 1 ширхэг, урт хавтгай хуурай 1 ширхэг, урт бөөрөнхий хуурай 1 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.
Дээрх нөхцөл байдалд үндэслэн шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д заасан уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй гэж байгаа, 1.4-д заасан хохирогчийн хууль бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлөсөн зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.*******д 700 цагийн, Ө.*******д 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******, Ө.******* нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхдээ нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******н энэ гэмт хэргийн улмаас 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 72 хоног, шүүгдэгч Ө.Дашзэвгийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 57 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохоор тогтов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч нарын цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагт шилжүүлэн тооцож оногдуулах ялаас хасч үлдэх ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.*******н цагдан хоригдсон 72 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялд шилжүүлэн тооцоход 576 цаг болж байх ба үүнийг оногдуулах 700 цагаас хасч Б.*******н биеэр эдлэх ялын хэмжээг 124 цагаар, Ө.Дашзэвгийн цагдан хоригдсон 57 хоног нь нийтэд тустай ажил хийлгэх ялд шилжүүлэн тооцоход 4 цаг болж байх ба үүнийг оногдуулах 600 цагаас хасч Ө.Дашзэвгийн биеэр эдлэх ялын хэмжээг 144 цагаар тус тус тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
Энэ гэмт хэргийн улмаас битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эрх хязгаарласан арга хэмжээ авагдаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* ******* овогт *******ы *******д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д -т заасан “Догшин авирлаж танхайрах” гэмт хэрэгт, Боржигон овогт *******ийн *******д мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т “Зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрах” гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт ******* ******* овогт *******ы *******, Боржигон овогт *******ийн ******* нарыг тус тус гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ы *******д 600 цагийн, Боржигон овогт *******ийн *******д 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар ялтан Б.*******, Ө.******* нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхдээ нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ялтан Б.*******н энэ гэмт хэргийн улмаас 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 72 хоног, ялтан Ө.Дашзэвгийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 57 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар ялтан Б.*******н цагдан хоригдсон 72 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялд шилжүүлэн тооцоход 576 цаг болж байх ба үүнийг оногдуулсан 700 цагаас хасч Б.*******н биеэр эдлэх ялын хэмжээг 124 цагаар, Ө.Дашзэвгийн цагдан хоригдсон 57 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялд шилжүүлэн тооцоход 4 цаг болж байх ба үүнийг оногдуулсан 600 цагаас хасч Ө.Дашзэвгийн биеэр эдлэх ялын хэмжээг 144 цагаар тус тус тогтсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан модон сандал 1 ширхэг, урт хавтгай хуурай 1 ширхэг, урт бөөрөнхий хуурай 1 ширхэгийг тус тус шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
9.Энэ гэмт хэргийн улмаас ялтан бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эрх хязгаарласан арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.
10.Ялтан Ө.*******, Б.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
Даргалагч шүүгч Б.Эрдэнэхишиг