Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 149/ШШ2024/00162

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 149/ШШ2024/00162

Сэлэнгэ аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би,

Сэлэнгэ аймаг, Мандал сум, 3-р багт байрлах Хаан банкны Зүүнхараа салбар /утас:70367292, 99061185, 99016579/-н нэхэмжлэлтэй,

Сэлэнгэ аймаг, Мандал сум, 4-р баг, Хэрх, Эрдэнэтолгой 20 тоотод оршин суух *******,*******,

Сэлэнгэ аймаг, Мандал сумын 5-р баг, Түнхэл, түнхэл 1 гудамж, 27 тоотод оршин суух *******, утас:88520724,/ нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 9825695 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:..... Зээлдэгч *******, ******* нар нь тус банкны Зүүнхараа салбараас 2020 оны 02 дугаар сарын 06-ний өдөр ЗГ/202045048911 тоот зээлийн гэрээ байгуулан 19121843.35 төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, гэр бүлийн хэрэглээнд зориулан гэрийн эд хогшил барьцаалан цалингийн зээл авсан. 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж эргэн төлөлтийн хувиараа өөрчилсөн. 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж эргэн төлөлтийн хувиараа өөрчилсөн. 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлдэгч нь Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 12612546.06 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 8095206 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3546.53 төгрөг, нийт 20711298.59 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 351 хоногоор хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 4 дугаар зүйлийн 4.2.2-д заасан үндэслэлээр зээл төлөхийг утсаар холбоо барьж удаа дараа шаардаж хэлсэн ч, төлөөгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй байна. Иймд банк Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.-т заасныг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/202045048911 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах 2. 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаарх зээлийн төлбөрийг гаргуулах: Үндсэн зээлийн үлдэгдэл 6509297.29 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3224934.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 91463.10 төгрөг нийт 9825695 төгрөг 3. Нотариатын үйлчилгээний төлбөр 36500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 172161 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна. ИХШХШтХ-ийн 69-р зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг баталгаажуулахын тулд зээлдэгчийн барьцаалсан үл хөдлөх /хөдлөх эд хөрөнгө, түүний банк дах мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авч өгнө үү ....гэжээ.

Хариуцагч *******, ******* нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:....Хаан банкны зээл эргэн төлбөрийн нэхэмжлэлтэй ******* миний бие танилцаж, 9825695 төгрөгийг төлөхөө хүлээн хүлээн зөвшөөрч байна. Мөнгөн дүнгээр сар бүрийн 23-ны өдөр 1000000 төгрөгөөр төлбөр хийж зээлээ барагдуулахаа зөвшөөрөв ...гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкнаас Зээлийн гэрээний үүрэгт 9825695 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *******, ******* нар нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Мөн нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 172161 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хаан банкны Зээлийн гэрээний үүрэгт 9825695 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *******, ******* нар нь 9825695 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172161 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нар нь 86080.5 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 86080.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банк-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.                       

 

ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ