| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 148/2017/0141/Э |
| Дугаар | 154 |
| Огноо | 2017-11-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 154
******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Энхтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар Г.*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1731000810037 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 10 дугаар сарын 26-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 21 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6 ээж, ах эгч, 2 дүүгийн хамт, ******* аймгийн ******* сум ******* 2 дугаар багт оршин суух, гэмт хэрэгт холбогдох үедээ “ ” ХХК-д туслах ажилтан хийдэг байсан одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, , улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******ийн ******* РД: /*******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь 2017 оны 06 дугаар сарын 15, мөн сарын 27-ны өдрүүдэд ******* аймгийн Зүүнбүрэн сумын Мангирт 3 дугаар багт байрлах “ ” ХХК-ны хашаанаас 380 литр түлшийг Б.гийн эзэмшлийн Портер маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 06 дугаар сарын 15-нд Б.Баяртулгыг хүрч ирээд 200 литр түлш ав гэж хэлсэн. 2017 оны 06 дугаар сарын 27-нд мөн Б. ирээд 180 литр түлш аваач гэж хэлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү..” гэх мэдүүлэг
Хохирогч И.ын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ******* аймгийн Зүүнбүрэн сумын 3 дугаар багийн Мангирт нэртэй газарт тариалангын үйл ажиллагаа эрхэлдэг. Манай компани нэр нь “ ” ХХК юм. Би өөрөө захирлаар нь ажилладаг. Болсон зүйлийн талаар хэлэхэд манай компани хашаан дотор 2 тонны түлш хадгалах сав байдаг. Дотор нь дүүрэн түлш байдаг. Тэгээд би Г.*******ын манай компаниас түлш хулгайлсан талаар мэдээгүй. Харин цагдаагаас над руу залгаад танай компаниас 400 литр түлш алдагдсан байна. Та ирээд мэдүүлэг өгчих гэхээр нь өгч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/
Иргэний нэхэмжлэгч, гэрч Д.гийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр, 27-ны өдрүүдэд манай хүүгийн найз болох Г.******* нь манай хүүг дуудаж “Манай ажлын газар нь цалингийн оронд түлш өгч байна. Ирээд авч тус болооч” гэхээр нь би дээрхи өдрүүдэд өөрийн хүү Б.Баяртулгын хамт очиж түлш авсан. Би тэр өдрүүдэд түлш авахдаа өөрийн эзэмшлийн 40-63 улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлтэй очиж авч байсан. Тэр үед би болон манай хүү Б. бид 2 хулгайн түлш гэж мэдээгүй... 2017 оны 06 дугаар сарын 15-ны шөнө 23:00 цагийн үед манай хүүхэд гэртээ орж ирээд “Г.******* намайг ирээд түлш аваад зараад өгөөч гэж хэлж байна. Аав хоёулаа яваад ирье” гэж хэлсэн. Тэгэхээр өөрийн эзэмшлийн 40-63 улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээрээ Зүүнбүрэн сумын Мангиртын бригадын орчимд очоод манай хүү Г.******* руу залгатал үтрэм дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд очоод байж байтал Г.******* ирээд ийшээ үтрэм ороод надтай хамт түлш гаргаад ирье гээд манай хүүхдийг аваад бригадын хашаа руу орсон удалгүй тэр хоёр цэнхэр өнгийн 200 литрийн савтай дүүрэн түлштэй савыг өнхөрүүлж ирээд машинд ачсан 1 литр түлшийг 1000 төгрөгөөр зараарай гээд 100.000 төгрөгийг ээжид өгөөрэй гэж хэлсэн. 2017 оны 06 дугаар сарын 27-нд Г.******* ахиж залгаад түлш байна ирээд аваач гэж хэлсэн очтол цэнхэр өнгийн савтай 180 литр түлш өгсөн сүүлийн 180 литрийг авахдаа дээрх түлшийг яг өмнөх шигээ авсан. *******т нийт 200.000 төгрөг өгсөн авсан түлшнээсээ ээж нь болох т 20 литрийг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-19 дүгээр тал/
Гэрч Б.Баяртулгын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хамгийн анх 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 21:30 орчимд ******* сумын Засаг даргын тамгын газрын урд талын сагсны талбай дээр найзуудтайгаа сагс тоглож байтал Г.******* 85247626 дугаараас залгаад “Манай ажлын газар цалингаа өгөхгүй байна. Оронд нь түлш өгөөд байна. Чи манай ажил дээр ирээд түлш аваад зараад өгөөч” гэж хэлсэн тэгэхээр нь би гэр лүүгээ буугаад аав болох Д.д “Г.******* ирээд түлш аваад ирээч гэж байна та надтай цуг явчих” гээд аавыгаа дагуулаад явсан бид хоёр гэрээс 00:00 цагийн орчимд гараад шөнийн 01 цагын орчимд бригадтай ойролцоо очоод Г.******* руу би өөрийн 99447996 тоот дугаараас залгаад хаана нь очих талаар асуутал манай үтрэм дээр хүрээд ир гэж хэлсэн тэгээд бид хоёр Г.*******аар заалгаад үтрэм дээр нь очтол “манай ажилчид бүгд архи уусан байна хоёулаа ороод түлш аваад ирье” гэж хэлсэн тэгээд үтрэм рүү орход цэнхэр өнгийн том сав дүүрэн түлш байсан тэгээд тэрийг Г.******* “Хоёулаа өнхөрүүлээд аваад явъя” гэсэн тэгээд бид хоёр машин дээрээ ачаад байж байтал “1 литр түлшийг 1000 төгрөгөөр зараарай” гэж хэлсэн тэгээд аав бид хоёр гэртээ ирээд түлшийг нь ******* сумын иргэдэд зарсан удалгүй 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр бас л бүрэнхий болж байхад надад ахиад түлш аваач гэж утасдсан. Би мөн аавыгаа дагуулаад яг өмнө нь авсан газраасаа буюу үтрэм дээр очоод авсан гэхдээ тэр цэнхэр савныхаа тал дундуур нь түлш байсан. Г.******* хэлэхдээ “180 литр түлш байгаа” гэж хэлсэн тэгээд өмнө нь зарсан түлшний мөнгө гээд аав 200.000 төгрөг өгсөн. Тус өдрөөс хойш хэд хоногийн дараа ээж нь ирээд 10 литр түлш, 20.000 төгрөг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/
Гэрч О.ийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би “ ” ХХК-д ажиллаад 6 сар болж байна. Миний мэдэж байгаагаар миний ажилладаг компанид Г.******* нь ажиллаж байх үедээ энэ оны 6 сарын дундуур түлш хулгайлсан гэж ******* сумын цагдаад шалгагдсан байсан талаар мэдэж байна. Надад өөр ямар нэгэн түлш хулгайд алдагдсан талаар мэдэж байгаа зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/
Гэрч Б.ийн 2017 оны 10 дугаар сарын 02-нs өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрийн хүү болох Г.*******ыг “ ” ХХК-д ажиллаж байх үед нь гэж санаж байна. Зуны улирал байсан. Би өөрийн хүүгээс “Цалин чинь буусан юм уу” гэж асуухад манай хүү надад “Та ах дээр яваад оч” гэхээр нь би дээр очсон. Д. надад 20.000 төгрөг 20 литр орчим шатахуун өгсөн. Тэр үед нь “Ямар учиртай шатахуун, мөнгө юм бэ” гэсэн чинь “Г.******* танд өгөөрэй” гэж надад хэлсэн. Миний мэдэж байгаа зүйл энэ л байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/
Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 06 дугаар тал/
******* аймгийн ******* сумын үнэ тогтоох комиссын акт /Портер машин/ /хх-ийн 07-08 дугаар тал/
******* аймгийн ******* сумын үнэ тогтоох комиссын акт /Түлш/ /хх-ийн 07-08 дугаар тал/
Г.*******ын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар тал/
Г.*******ын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр тал/
******* аймгийн ******* сумын ******* 2-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 40 дүгээр тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох
баримтуудыг дүгнэхэд:
Шүүгдэгч Г.******* нь 2017 оны 06 дугаар сарын 15, мөн сарын 27-ны өдрүүдэд ******* аймгийн Зүүнбүрэн сумын Мангирт 3 дугаар багт байрлах “ ” ХХК-ны хашаанаас 380 литр түлшийг Б.гийн эзэмшлийн Портер маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Хохирогч И.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 11-14/, иргэний нэхэмжлэгч, гэрч Д.гийн /хх-ийн 16-17/, гэрч Г.Хишигжаргалын /хх-ийн 18-19/, Б.Баяртулгын /хх-ийн 22-23/, Б.Манхцэцэгийн /хх-ийн 26/ мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.
Шүүх дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв.
Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон И.ын мэдүүлэг нь гэрчүүдийн мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан “.....хулгайлах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.
Гэвч 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шинэ Эрүүүгийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, 2-д “2.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасан байна.
Иймд шүүгдэгч Г.*******т Аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан гэмт хэрэг нь “....хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байхад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д “....эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байх тул 2017 оны 06 дугаар сард болсон үйл явдалд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуучин хуулийг хэрэглэж түүнийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага ногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Иймээс шүүгдэгч Г.*******ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан “...бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.*******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Г.*******т Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас хохирол төлбөрөө нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй гэж байгаа зэргийг харгалзан оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар ялтан Г.*******т оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулав.
Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгч Г.*******ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 2003 онд үйлдвэрлэгдсэн 40-63 СЭА улсын дугаартай, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээтэй хөх өнгийн Хюандай портер маркийн машин нь ******* аймаг ******* сумын 2-р багт оршин суух Харчуу овогт Далайн гийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь уг гэмт хэргийг шалгах явцад тогтоогдсон, хууль ёсны өмчлөгч нь уг тээврийн хэрэгслээ гэмт хэрэг үйлдэхэд ашиглуулсан болохоо мэдээгүй байх тул дээрх тээврийн хэрэгслийн битүүмжлэлээс чөлөөлж хууль ёсны өмчлөгчид буцаан олгож, уг машины үнэ 700.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1-д заасныг журамлан ******* овогт *******ийн *******ыг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.-д заасан “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ын эд хөрөнгийг хураахгүйгээр 02 /хоёр/ жилийн хорих ял шийтгэсүгэй.
3.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Г.*******т оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар 2003 онд үйлдвэрлэгдсэн 40-63 СЭА улсын дугаартай, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээтэй хөх өнгийн Хюандай портер маркийн машиныг битүүмжлэлээс чөлөөлж ******* аймаг ******* сумын 2-р багт оршин суух Харчуу овогт Далайн д олгож, уг машины үнэ 700.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулсугай.
5.Ялтан Г.******* энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ялтан Г.*******т оногдуулсан 02 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзан уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
7.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар ялтан Г.*******т оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
9.Шүүгдэгч Г.*******т урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ