Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/711

 

 

Д.Д, Ц.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Д.Дын өмгөөлөгч С.Оюунцэцэг,

хохирогч Ч.Ч,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/334 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ч.Ч, шүүгдэгч Д.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Д, Ц.Э нарт холбогдох 2011018340130 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. тоотод оршин суух хаягтай,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 278А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.3, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 300,000 төгрөгийн эд хөрөнгө хураах, 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан;  

2. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй;

Шүүгдэгч Д.Д нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Ц-ыг “онгоцны билетийг бөөнөөр худалдаж аваад түүнийг зарж борлуулан олсон ашгаа хуваая” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүнээс үргэлжилсэн үйлдлээр нийт 83,909,700 төгрөгийг залилж авсан,

2019 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Н-ийг “билетийн касс нээж байгаа, хямдхан онгоцны билетийг худалдаж аваад өндөр үнээр зарах боломжтой” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнээс үргэлжилсэн үйлдлээр нийт 21,286,000 төгрөг залилж авсан,

2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Н-г “онгоцны билетийг бөөнөөр худалдаж аваад түүнийг дахин зарж борлуулаад ашиг олох боломж байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүнээс үргэлжилсэн үйлдлээр нийт 33,000,000 төгрөг залилж авсан,

2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.М-ыг “онгоцны билет худалдан авч зараад ашиг олж ашгаасаа өгнө” хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүнээс үргэлжилсэн үйлдлээр нийт 56,000,000 төгрөг залилж авсан,

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.О-ийг “гадаад улсад зорчих онгоцны билет захиалвал өндөр үнээр зарж өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүнээс үргэлжилсэн үйлдлээр нийт 11,730,000 төгрөг залилж авсан,

2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Б-г “хямдхан онгоцны билетийг худалдаж аваад өндөр үнээр зарах боломжтой” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүнээс үргэлжилсэн үйлдлээр нийт 16,994,050 төгрөг залилж авсан,

Ц.Этай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Чт “сургууль, цэцэрлэгийн үдийн цай хөтөлбөрийн гурил, будааг нийлүүлэх ажилд хөрөнгө оруулалт хийж мөнгөө өсгөх боломжтой” гэж итгүүлэн хуурч, түүнээс 23,300,000 төгрөгийг залилж авах гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, удирдан зохион байгуулж үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 245,859,750 /хоёр зуун дөчин таван сая найман зуун тавин есөн мянга долоон зуун тавь/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Э нь Д.Дад “Ч.Чаас мөнгө авч өгнө” гэж урьдчилан амлаж 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн~5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Чт “сургууль, цэцэрлэгийн үдийн цай хөтөлбөрийн гурил, будааг нийлүүлэх ажилд хөрөнгө оруулалт хийж мөнгөө өсгөх боломжтой” гэж итгүүлэн хуурч, түүнээс 28,000,000 төгрөг авч Д.Д руу шилжүүлэн бусдыг залилах гэмт хэрэг үйлдэхэд дэмжпэг үзүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

Ц.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Д-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож их хэмжээний хохирол учруулан залилсан,

Шүүгдэгч Ц.Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Дад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жил 5 сарын хугацаагаар хорих ял,  

шүүгдэгч Ц.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг 6 сарын хугацаагаар хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эийн Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол ХД-27-8 тоотод оршин суух хаягаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Ц.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Дын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 92 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Даас нийт 240,759,750 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Ц--д 81,309,700 төгрөг, Б.Н-д 21,286,000 төгрөг, С.Н-д 30,500,000 төгрөг, Д.М-д 56,000,000 төгрөг, Ц.О-д 11,370,000 төгрөг, Ч.Ч /РД: АМ76041504/-д 23,300,000 төгрөг, М.Б-д 16,994,050 төгрөг тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Э нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Дад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Д.Д гомдолдоо: “...Хохирлын тухай: Би хохирогч нарт бэлэн өгч байсан хүүний мөнгийг тооцоогүй бөгөөд хасах боломжтой мөнгийг хасуулах хүсэлтэй байна.

Хохирогч Нг миний бие танихгүй. Харин түүний нөхөр Батмөнхөөс Эаар дамжуулан 5-6 удаа 10 хувийн хүүтэй мөнгө авч, буцаан өгч байсан. Ингээд сүүлд 30 сая төгрөгийг авсан ба түүний хүүнд 2,500,000 төгрөгийг 2-3 удаа Энхтуnгалагаар дамжуулан өгсөн. Мөн Батмөнхөөс 3 сая төгрөгийг 2 удаа авч буцаан 3,200,000 төгрөг болгож төлсөн. Дахин 3 сая төгрөг аваад төлөөгүй болно. /шийтгэх тогтоолд авагдсан баримт 2-р хх-ийн 34, 4-р хх-ийн 70/,

Хохирогч Ц.Цын хохирлын тооцооноос 2 сая төгрөгийг хасч тооцсон нь яллах дүгнэлтийн зөрүү байсан. Би Ц.Ц эгчийн УБ Сөүл-Сөүл УБ чиглэлийн нислэгийн тийзний хоёр удаагийн төлбөр болох 3 сая төгрөг төлсөн болно. Үүнийг шүүх хуралд Ц.Ц эгч хүлээн зөвшөөрсөн байгаа. Иймд уг 3 сая төгрөгийг хасч тооцуулах хүсэлтэй байна.

Хохирогч Мын хохирол болох 56 сая төгрөг нь Эийн надтай хийсэн иргэний хэлцэл болох 276 сая төгрөгийг тооцоонд орсон байгаа. Учир нь М 56 сая төгрөгийн хохиролдоо Эийн Бөмбөгөр худалдааны төвийн лангууг авсан гэдэг. Гэтэл энэ хохирол эрүүгийн хэрэгт болон иргэний хэлцэлд давхар төлбөр болж надад өр нэмэгдээд байна. Түүнчлэн Мын хадам аав Э, ээж С нарт 3 сая төгрөгийг 2 удаа, 2,500,000 төгрөгийг нэг удаа хүүнд өгч байсан.

Шүүхийн тогтоолд дурдсан Эийн мэдүүлэгт дахин 30 сая төгрөгийг төлбөр гарч, дээр нь миний хүүхдийн нэрийг барьж худал мэдүүлэг, тайлбар гаргаж байна. Эийн “миний хүүхдийг ДОХ-той тариураар тарих гээд байна гэж уйлж, чи хүний мөнгөнөөс 30 сая төгрөг өгчих гэж хэлээд би хүнээс 30 сая төгрөг 10 хувийн хүүтэй өгсөн байгаа” гэж илт гүжирдэж, худал мэдүүлэг өгсөнийг би ойлгохгүй байна. Хохирогч М, түүний хадам эх С, нөхөр Төгөлдөр нар мөнгөө авахын тулд Э бид хоёрыг дарамталж “миний хүүхдийг хүний наймаанд явуулна. ДОХ-той тариураар тарина, гэрт чинь рекет оруулна” гэж бүтэн сар дарамталж, заналхийлсэн. Ингээд 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Төгөлдөр 18 цаг гэхэд мөнгө өгөхгүй бол хүүхдийг чинь барьцаанд авч, хамт ална гэж заналхийлж, дахин дахин сүрдүүлсэн билээ. ...Ингээд Ц хүнээс 30 төгрөгийг хүнээс 10 хувийн хүүтэй зээлж шилжүүлсэн. ...миний бие мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт бүгдийг үнэн зөв мэдүүлсэн байгаа. ...миний хасуулахаар тооцоолсон хохирол гэхэд Н 7,500,000 төгрөг, М 56,000,000 төгрөг, мөн 8,500,000 төгрөг, Ц 3,000,000 төгрөг гээд бодоход нэг хохирогчийн мөнгийг бүрэн төлөхөөр дүн байгаа болно. Иймд хохирлыг хасч тооцож өгнө үү.

- Ц.Эийн тухай: Э нь намайг илт гүжирдэж, зарим үед худал мэдүүлж, миний хувийн байдлыг хүндрүүлж байгаад харамсаж байдаг ч энэ хүн өөрийгөө буруугүй гэдгийг нотлох гэсэн аргагүй байдал байх гэж бодож байна. Хохирогч Ч нь Эт тодорхой хэмжээний хувь тохирох хөрөнгө оруулалт хийж 28 сая төгрөг өгсөн. Гэтэл миний бие уг мөнгийг Эаас залилж авсан юм. Би Эийн буруугүй гэдгийг нотлох гэж болсон явдлыг бүгдийг үнэн зөвөөр мөрдөн байцаалтад гэрчээр болон яллагдагчаар, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн.

Надаас болж энэ хүн маш хэцүү байдалд орж, шүүхээс гэм буруутайд тооцогдож байгаад сэтгэл өвдөж байна. Иймд хавтаст хэрэгт авагдсан хохирогч Чын мэдүүлэг, миний мэдүүлэг зэргийг дахин нягталж Эийг гэм буруугүй гэдгийг тогтоож өгөхийг хүсэж байна.

- Хүүхдийн асрамж: Миний бие 76 настай эх, 6 настай хүүхдийн хамт амьдардаг. Охин маань надаас болж 3 наснаас эхлэн хохирогч нарын дарамтад орж, сэтгэл санааны гүн цочиролд орсон. ...шүүхээс хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг дүүргийн Засаг даргад даалгах шийдвэр гаргасан боловч шийтгэх тогтоолд дурдаагүй байна.  

Иймд охиныг маань миний эх болон эгчийн асрамжинд хариуцуулж өгнө үү.

Миний бие хийсэн хэрэгтэй үнэхээр харамсаж, маш их гэмшиж, ... хохирогч нараас уучлалт гуйж байна. Иймд миний гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч Ч.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.Ч миний бие 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Өөдөө овогтой Цогбаярын Э /РД: ЙР75042608/-т 28.000.000 /хорин найман сая/ төгрөгийг дансаар шилжүүлсэн. Ц.Э нь сургууль цэцэрлэгийн “Үдийн цай” хөтөлбөрт хөрөнгө оруулалт нэрийдлээр намайг хуурч мэхэлж тус мөнгийг авч хохироосон.

Ц.Э нь “үдийн цай” хөтөлбөрийг хийгээгүй хуурч мэхэлж байсан нь тодорхой болсон. Анхан шатны шүүх Ц.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар зорчих эрхийг 6 сараар хязгаарлах ял оногдуулсан.

Д.Даас 23.300.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Миний бие Дыг сайн танихгүй зүс мэднэ. Гэтэл шүүхээс Д.Даас 23.300.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний бие Ц.Эт 28.000.000 төгрөгийг өгсөн болохоос Д.Дад өгөөгүй. Д.Д, Ц.Э нарын ямар харилцаатайг би мэдэхгүй. Миний бие гомдолтой байна.

Иймд Ц.Эаас 23.300.000 төгрөгийг гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Дын өмгөөлөгч С.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Дын хувийн байдалтай холбоотой 5 хуудас нотлох баримтыг гаргаж өгч байна. Уг баримтууд дотор шүүгдэгч Д.Дын эх нь шүүгдэгчийн хүүхдийг нь асран хамгаалах хүсэлтэй байгаа талаараа өргөдөл гаргаж өгсөн байгаа. Анхан шатны шүүх хохирлын хэмжээг үнэн, зөв шийдвэрлэж чадаагүй. Хохирогч Ц.Цт 81 309 700 төгрөгийн хохирол учруулсан, уг мөнгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл уг хохирогчид Улаанбаатараас Сөүл рүү явах, Сөүлээс Улаанбаатарт ирэх нислэгийн зардал буюу нийт 3 000 000 төгрөгийг өгсөн байдаг. Энэ нь 5 дугаар хавтас хэргийн 235 дугаар талд авагдсан баримтаар нотлогддог. Мөн шүүх хуралдаанд хохирогч нар оролцож хохиролтойгоо холбоотой асуудлуудыг ярьсан байдаг. Хохирогч Ц.Цаас “би Солонгос улс руу ирж, очих зардлаа төлүүлсэн. Үүнийг хохирлоосоо хасуулъя” гэсэн байдаг. Иймд 81,309,700 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг хасахаар 78,309,700 төгрөгийн хохирлыг төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. 5 дугаар хавтас хэргийн 235 дугаар хуудсанд хохирогч Н шүүх хураллдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “би хүүнд 2,500,000 төгрөг авдаг байсан. Үүнийг хасахад гомдолгүй” гэсэн байдаг. Шүүгдэгч Д.Д давж заалдах гомдолдоо “ 3 удаа 7 500 000 төгрөгийг өгсөн. Үүнийг хохирлоос хасаж өгнө үү” гэсэн байдаг. Хохирогч нар хүү гэж авсан мөнгөө тодорхой хэлээгүй. Шүүгдэгч Д.Даас “хүү гэж өгсөн мөнгийг хохирлын мөнгөнөөс хасаагүй байна” гэх гомдол гаргаж байсан байдаг. Хохирогч Нд 30 500 000 төгрөгийг шүүгдэгч Д.Даас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. Нд олгох 30 500 000 төгрөгөөс хүү гэж өгсөн 7 500 000 төгрөгийг хасаж 22 500 000 төгрөгийн хохирлыг төлөх үндэслэлтэй байна. Мөн хохирогч Мөнхбаярт 56 000 000 төгрөгийг төлөх ёстой гэдэг. Энэ нь Э, Д хоёрын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд тусгагдсан. Гэтэл давхар надаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Хохирогч Мөнхбаярт Эийн ажлуулж байсан лангууг хохиролд тооцуулаад өгсөн. Хохирол арилгасан гэдэг. Дээрх 3 хохирогчтой холбоотой гомдлыг гаргасан байгаа. Үүнийг шүүх шийдвэрлэж өгнө үү. Мөн шүүгдэгч Д.Дын 2016 онд төрсөн 6 настай охин нь байдаг. Шийтгэх тогтоолд хүүхдийн асрамжийн асуудлыг Засаг дарга шийдвэрлэхээр заасан. Шүүгдэгч Д.Д нь охиноо эхийнхээ асрамжид өгөх хүсэлтэй байдаг. Эдгээр байдлуудыг шийдвэрлэж өгнө үү...” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Д.Д, Ц.Э нарт холбогдох 2011018340130 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

1. Шүүгдэгч Д.Д нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Ц-ыг “онгоцны билетийг бөөнөөр худалдаж аваад түүнийг зарж борлуулан олсон ашгаа хуваая” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүнээс үргэлжилсэн үйлдлээр нийт 83,909,700 төгрөгийг залилж авсан болох нь:

хохирогч Ц.Цэенамбар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “... 2017 оны 10 сараас эхлээд билет худалдан борлуулж олсон ашгаасаа өгнө гэж хэлсэн. Тухайн үед мөнгө аваад өгөөд явж байсан. Тэгээд би тухайн үед өгсөн мөнгөө нэхэж яваад өдий хүрсэн. Нийтдээ 81,309,700 төгрөгийг гаргуулж авмаар байна. Намайг Солонгос улс руу явуулахад билет авч өгсөн асуудал байгаа тэр мөнгө хасагдах байх...” гэх мэдүүлэг,

хохирогч Ц.Цын: “...Даваа овогтой Д гэдэг эмэгтэйтэй 2017 онд өөрийн төрсөн дүү Цогбаярын Эаар дамжуулан танилцсан. Ингээд Д.Д нь тухайн нялх хүүхэдтэй, гэртээ байгаа гэсэн ба улмаар Д.Д өөрөө хэлэхдээ “онгоцны билетийг бөөнөөр худалдаж аваад түүнийг зарж борлуулах ажил байна, ашиг их олно, би олсон ашгаасаа хуваана, та надтай нийлж мөнгөө эргэлдүүлэхгүй юм уу, онгоц нисэх өдрөөсөө хамаараад билет нисэх өдөр нь дөхөх тусам үнэтэй болно, ашигтай, мөнгө өгөөч. “Би нялх хүүхэдтэй, ажил хиймээр байна” гэхээр нь итгээд 2017.10.16-ны өдрөөс эхлээд 2019.7.9-ний өдрийн хооронд би өөрийнхөө Хаан банкны 5029646296 дугаарын дансаар Д.Дын хэлсэн хүмүүсийн данс руу нь нийтдээ 306,990,000 төгрөгийг шилжүүлж залилуулсан. Энэ 306,990,000 төгрөгнөөс 225,680,300 төгрөгийг буцааж авсан. ...” /1-р хх-ийн 14-15, 4-р хх-ийн 164-166/,

xохирогч Ц.Цын эзэмшлийн 5029646296 дугаар бүхий “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 20-79/,

гэрч Г.Цэрэндэжидийн: “...Д эгч эхэндээ миний Хаан банкны 5379037411 дугаарын дансруу мөнгө хийгээд авчихья гэж хэлээд мөнгө хийгээд авдаг байсан... сүүлдээ миний картыг дахин дахин аваад байхаар нь би төвөгшөөгөөд надад ашиглахгүй байсан төрсөн ээж Бандгай овогтой Батчулууны Хаан банкны 5381153900 дугаарын данстай картыг нь Д.Д эгчид өгсөн. Одоо тэр карт хаана байгааг нь мэдэхгүй байна... Миний хувьд тухайн мөнгөнөөс нэг ч мөнгө аваагүй. Ямар ч учиртай мөнгө орж ирж байсан талаар мэдэх зүйл байхгүй...” /1-р хх-ийн 81/,

“Хаан” банкны 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 50/1962 дугаартай албан бичиг, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 128-244/,

Г.Цэрэндэжидийн эзэмшлийн 5379037411, Д.Бын эзэмшлийн 5021480418 дугаарын данснуудад үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-ийн 173-191/,

гэрч Б.Батчулууны: “...Хаан банкны 5381153900, 5360227628 дугаартай данснууд миний өөрийн данс мөн... Энэ дансан дээрх виза картыг манай том охин Г.Цэрэндэжид Улаанбаатар хотод байхдаа ашиглаж байгаад 2017 оны сүүлээр байхаа “ээжээ та БНСУ-ын визэнд дахиад орохоор дансны хуулга чухал гэсэн, нөгөө хүүхдийг нь харж өгч байсан Д.Д эгч хааяадаа миний Хаан банкны картыг авч ашиглаж мөнгө оруулж гаргаж аваад байдаг, тэгэхээр таны картыг өгчихвөл визэнд ороход зүгээр байх” гэж хэлээд надаас картыг шуудангаар авахуулж байсан. Тэр Д.Д гэдэг мөнгө оруулж, гаргаж авч байгаа гэж охин Г.Цэрэндэжид хэлсэн ба сүүлд карт маань алга болчихсон гээд байсан. Дахиж би виза картаа сэргээлгэж аваагүй... өөрөөр надад мэдэх зүйл байхгүй...” /4-р хх-ийн 233-234/,

Ц.Цын эзэмшлийн 5029646296, Д.Бын эзэмшлийн 5021480418, Г.Цэрэндэжидийн эзэмшлийн 5379037411, Ц.Эийн 5029020348,5077334891, Б.Батчулууны эзэмшлийн 5381153900 дугаарын данснуудад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /5-р хх-ийн 49-58/ зэргээр,

2. 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Н-ийг “билетийн касс нээж байгаа, хямдхан онгоцны билетийг худалдаж аваад өндөр үнээр зарах боломжтой” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнээс үргэлжилсэн үйлдлээр нийт 21,286,000 төгрөг залилж авсан болох нь:

эрүүгийн 2111000000311 дугаартай хэргийг 2011018340130 дугаартай хэрэгт нэгтгэсэн прокурорын тогтоол /2-р хх-ийн 5-6/,

xохирогч Б.Нийн: “...2019 оны хавраас эхлээд Д.Д нь надад “эгч нь билетийн касс нээж байгаа, одоо эрхээ авах гэж байгаа, хямдхан онгоцны билетийг худалдаж аваад өндөр үнээр зарах боломжтой, нэг онгоцны билетнээс бараг 100,000 төгрөгийг олох боломжтой” гэж хэлэхээр нь тухайн үгэнд нь итгэсэн. Улмаар Д.Д-руу би өөрийн хүргэн дүү Д овогтой О-ийн Хаан банкны 5023356658 дугаарын данснаас Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөмбөгөр” худалдааны төвийн Хаан банкны АТМ дээрээс Д.Дын хэлснээр Б гэх нэртэй хүний Хаан банкны 5021480418 дугаарын дансруу 2019 оны 08 дугаарын сарын 17-ны өдөр 8,988,000 төгрөг, дараа нь би өөрийнхөө Хаан банкны 5077003959 дугаарын данснаасаа Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Бэлх Мааньтын аманд байрлах зусландаа байх үедээ Д.Дын хэлснээр Цэрэндэжид гэх нэртэй хүний Хаан банкны 5379037411 дугаарын данс руу 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 2,298,000 төгрөгийг мобайл банкаар, мөн дараа нь би өөрийн хүргэн дүү Догсом овогтой Хишигболдын Хаан банкны 5029493430 дугаарын данснаас Д.Дын хэлснээр Б гэх нэртэй хүний Хаан банкны 5021480418 дугаарын данс руу 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөмбөгөр” худалдааны төвийн Хаан банкны АТМ-ээс шилжүүлсэн... Өнөөдрийг хүртэл хугацаанд ямар нэгэн байдлаар нэг ч төгрөг өгөөгүй бөгөөд анх дээрх мөнгөнүүдийг авахдаа билетний мөнгийг 10-14 хоногийн хугацаатай гарчихна гэж худлаа хэлж авсан... Одоо би Д.Даас дээрх 21,286,000 төгрөгийг нэхэмжилж байна. Би тухайн үедээ хүү, хүргэн дүү нараасаа мөнгө зээлж өгсөн болохоор тэд нарт мөнгийг нь буцааж өгөхийн тулд өөрийнхөө ээмэг, бөгж зэргээ ломбарданд тавьж байгаад 18,988,000 төгрөгийгтөлж дуусгасан ба ломбардны хүү хүртэл хохирсон...” /2 дугаар хавтаст хэргийн 14, 4 дүгээр хавтаст хэргийн 162 дугаар тал/,

xохирогч Б.Нээс гаргаж өгсөн “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 18-21 дүгээр тал/ зэргээр,

3. 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Н-г “онгоцны билетийг бөөнөөр худалдаж аваад түүнийг дахин зарж борлуулаад ашиг олох боломж байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүнээс үргэлжилсэн үйлдлээр нийт 33,000,000 төгрөг залилж авсан болох нь:

эрүүгийн 2011018360153 дугаартай хэргийг 2011018340130 дугаартай хэрэгт нэгтгэсэн прокурорын тогтоол /2-р хх-ийн 22-23 дугаар тал/,

хохирогч С.Н-гийн эзэмшлийн 102900335528 дугаар бүхий “Төрийн” банкны депозит дансны харилцагчийн монгол хуулга /2-р хх-ийн 32 дугаар тал/,

хохирогч С.Н анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Манай нөхөр бөмбөгөр дээр 20 жил лангуу ажилуулж байгаа. Би мөрдөн шалгах ажиллагааны үед миний данснаас мөнгө гарсан учраас намайг хохирогчоор тогтоосон байгаа. Би Д.Д гэдэг хүнийг танихгүй. Тухайн үед бид хоёр машинаа зараад тэр мөнгө нь миний дансанд байсан. 27,000,000 төгрөгөө буцаагаад 30,000,000 төгрөгөө авсан. Манай нөхрөөс бэлнээр очоод 3,000,000 төгрөг авсан. Тэгээд нийт 33,000,000 төгрөг авах ёстой юм байна. Хүү гэж 2,500,000 төгрөгийг нийт үнийн дүнгээсээ хасуулах саналтай байна...” гэх мэдүүлэг,

хохирогч С.Н-гийн: “...өмнө нь надаас 24,000,000 төгрөг болон 21,000,000 төгрөг гээд 2 удаа мөнгө аваад буцаагаад өгсөн. Ингээд Д.Дад итгээд түүний хэлснээр Э эгчтэй хамт “Метро моллын” хажуу талын “Төрийн банк” дээр байхдаа би өөрийнхөө Төрийн банкны 102900335528 дугаарын данснаас 150,000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нэг хүний данс руу шилжүүлж, мөн 29,850,000 төгрөгийг бэлнээр теллер дээрээс 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гаргаж аваад Э эгчид өгсөн. Улмаар Э эгч дээрх 29,850,000 төгрөгийг “Бөмбөгөр” худалдааны төв дээр авчраад Д.Дад өгсөн байна лээ. 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн орой би ажлаа тараад “Бөмбөгөр” худалдааны төв дээр ирэхэд Д.Д байсан ба өөрөө мөнгийг бэлнээр авсан гэж хэлсэн. Дараа нь 2019 оны 7 дугаар сард Д.Д нь нэмж 3,000,000 төгрөгийг бэлнээр “Бөмбөгөр” худалдааны төв дээрээс миний нөхөр Батцагааны Батмөнхөөс аваад явсан. Одоо нийт 33,000,000 төгрөгийг нэхэмжилж байна...” /2-р хх-ийн 34, 4-р хх-ийн 70 дугаар тал/,

гэрч Б.Батмөнхийн: “...ингээд Д.Д надаас “онгоцны билетийн ашигтай ажлаа хийчихээд буцаагаад мөнгийн чинь 1 сарын дотор өгнө” гэхээр нь итгээд Д.Дын хэлснээр эхнэр Н нь өөрийнхөө Төрийн банкны данснаас эхлээд 30,000,000 төгрөгнөөс 29,850,000 төгрөгийг Э эгчид бэлнээр өгөөд, дараа нь 150,000 төгрөгийг хүнрүү шилжүүлсэн байна лээ. Дараа нь надаас нээх удалгүй 3,000,000 төгрөгийг бэлнээр билүү дансаар Д.Д өөрөө ирээд “Бөмбөгөр” худалдааны төв дээрээс авсан ба 1 хоногийн дараа буцаагаад өгнө гэж хэлсэн...” /4-р хх-ийн 74 дүгээр тал/ зэргээр,

4. 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.М-ыг “онгоцны билет худалдан авч зараад ашиг олж ашгаасаа өгнө” хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүнээс үргэлжилсэн үйлдлээр нийт 56,000,000 төгрөг залилж авсан болох нь:

эрүүгийн 2005007210244 дугаартай хэргийг 2011018340130 дугаартай хэрэгт нэгтгэсэн прокурорын тогтоол /2-р хх-ийн 58-59 дүгээр тал/,

Ж.Эын эзэмшлийн 5076487964 дугаар бүхий “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 81/,

хохирогч Д.Мын эзэмшлийн 5020800938 дугаар бүхий “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт /2-р хх-ийн 85-95 дугаар тал/,

хохирогч Д.Мын: “...25 сая төгрөг өгөх боломжтой гэсэн... би байраа тавиад 5077334891 гэсэн Эийн дансруу мөнгөө хийсэн ...ээж Б гэж хүний дансруу 40 сая төгрөг хийсэн байсан. Тэгэж байтал 9 дүгээр сарын эхээр надруу Д эгч дахин дахин залгаад дахиад хэдэн билет гарчихлаа яаралтай мөнгө хэрэгтэй байна 9 дүгээр сарын 15 гэхэд бүх тооцоогоо дуусгачих байх санаа зоволтгүй ээ гэж хэлсэн тэгээд би найзаасаа 14 сая төгрөг болон надад ээж, ааваас өгсөн 10 сая төгрөг байсан. Тэгээд нийт 24 сая төгрөг Б гэдэг хүний дансруу шилжүүлсэн... Тэгээд Э эгч 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 30,000,000 төгрөг өгсөн, тэгээд 12 дугаар сарын 20-ны үед 3 сая төгрөг өгсөн тэрнээс хойш мөнгө өгөөгүй..., ...манай хадам ээж И.С нь хадам аав Ж.Эын Хаан банкны 5076487964 дугаарын данснаас 40,000,000 төгрөгийг Б гэх хүний Хаан банкны 5021480418 дугаарын дансруу шилжүүлсэн ба үүнээс хэзээ гэдгийг санахгүй байна ойролцоогоор 2019 оны 11 дүгээр сард байхаа 30,000,000 төгрөгийг буцааж авсан. Тэгээд 10,000,000 төгрөгийг хадам ээж И.Сд нөхөр бид хоёр өөрсдөөсөө төлсөн учраас энэ 10,000,000 төгрөгийг би нэхэмжпэх ёстой болж байгаа юм. Иймээс нийт 59,000,000 төгрөгийг нэхэмжилж байна...” /2-р хх-ийн 99-100, 4-р хх-ийн 168 дугаар тал/,

гэрч Ц.Эийн: “...би хажуу талын лангуунд зогсдог Мыг “Бөмбөгөр” худалдааны төвийн гадна дуудаад Д бид гурав уулзаад Д билетний наймаа хийдэг юмаа тэгээд хэдэн төгрөгний хэрэг болоод байгаа юм байна, тэгээд онгоцны билет зарчихаад илүү ашиг гаргаад мөнгийг чинь буцаагаад өгнөө гэтэл М надад 25,000,000 төгрөг л зээлэх боломжтой байгаа би байраа барьцаанд тавиад 25 сая төгрөг өгье гэж хэлсэн... Тэгээд Дад Моос 25 сая төгрөг орж ирлээ гэдгийг нь хэлсэн. Тухайн үед Д өөрөө дансгүй байсан болохоор миний 5029020348 дугаарын дансыг түр ашиглаж байя гээд миний картыг авчихсан байсан... Тэгтэл хэд хоногийн дараа М надтай уулзаад хүүе ээ нөгөө Д эгч мөнгө төгрөг юу болсон бэ гэхээр нь би Д хадам ээжийн чинь мөнгийг өгсөн гэж надад хэлсэн шүү дээ гэтэл үгүй ээ өгчихөөд Д эгч өөр нэг дансаар буцаагаад 40 сая төгрөг авчихсан байгаа гэж хэлсэн...” /2-р хх-ийн 109-111/,

гэрч Д.Уранчимэгийн: “...Би Дтай 2014 онд 461 дүгээр ангид хоригдож байхдаа танилцаж байсан. Тэрнээс хойш ямар ч холбоогүй байсан... Э гэх эмэгтэй уулзахад Д онгоцны билет бөөндөж аваад хүмүүст зардаг юмаа гэж хэлж байсан. Тэгээд Даас асуухад Эт худлаа хэлчихсэн юмаа. Бас өөр хүмүүст онгоцны билет гаргаж өгнө гэж худал хэлээд баахан мөнгө аваад өрөнд орчихсон байгаа гэж хэлсэн...” /2-р хх-ийн 113-115 дугаар тал/,

гэрч И.Суухуугийн: “...анх манай бэр М 2019 оны дунд үеэр надруу утсаар яриад “Бөмбөгөр” худалдааны төв дээр хамт зогсдог Э эгч нэг хүнтэй билетний наймаа хийх гэж байгаа юм байна, тэгээд ашиг олоод хүүтэй эргүүлж өгнө гэж байна гээд гуйгаад... тухайн 40 сая төгрөгийг би Жуковын Хаан банкны салбараас Б гэх хүний дансруу шилжүүлсэн... Тэгээд буцаагаад 30,000,000 төгрөг Б гэх хүнээс орж ирсэн. Үлдсэн 10 сая төгрөгийг М өөрөө төлөхөөр болж 2020 оны 02 дугаар сарын үед мобайлаар шилжүүлж төлсөн болохоор надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /2-р хх-ийн 124-125 дугаар тал/,

Ц.Эийн эзэмшлийн 5077334891 дугаар бүхий Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 150-169 дүгээр хуудас/ зэргээр,

5. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.О-ийг “гадаад улсад зорчих онгоцны билет захиалвал өндөр үнээр зарж өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүнээс үргэлжилсэн үйлдлээр нийт 11,730,000 төгрөг залилж авсан болох нь:

эрүүгийн 2008026370492 дугаартай хэргийг 2011018340130 дугаартай хэрэгг нэгтгэсэн прокурорын тогтоол /2-р хх-ийн 218-219 дүгээр тал/,

хохирогч Ц.Оюунчимэгийн эзэмшлийн 5006583375 дугаар бүхий “Хаан” банкны дансны хуулга /2-р хх-ийн 238-244 дүгээр тал/,

хохирогч Ц.Оюунчимэгийн: “...2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр миний зүс таних хүн болох Д надруу яриад та түрүүлээд онгоцны билетийг нь захиалчих танд хэрэгтэй би нийт 10 хүний билетийг нь захиалга хийчихсэн байгаа гэж ярьж байсан... Тэгээд би тухайн үед Дад итгээд онгоцны билет худалдаж авахаар болсон ...Миний зээлсэн 9,170,000 төгрөгөөс буцааж надад 2,500,000 төгрөгийг өгсөн юм... Сүүлдээ надруу байнга залгаад байхаар нь би богино хугацаатай юм чинь гэж бодоод дахиж 3,200,000 төгрөгийг Хаан банкны 5379037411 дугаарын дансруу 2019 оны 10 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд хувааж шилжүүлсэн. 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр дахиад 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн юм...” /2-р хх-ийн 248-249 дүгээр тал/,

Ц.Оюунчимэгийн эзэмшлийн 5006583375, Д.Бын эзэмшлийн 5021480418, Г.Цэрэндэжидийн эзэмшлийн 5379037411, Б.Батчулууны эзэмшлийн 5381153900 дугаарын данснуудад үзлэг хийсэн мөрдөгчийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэл /5-р хх-ийн 49-58 дугаар тал/ зэргээр,

6. 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Б-г “хямдхан онгоцны билетийг худалдаж аваад өндөр үнээр зарах боломжтой” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүнээс үргэлжилсэн үйлдлээр нийт 16,994,050 төгрөг залилж авсан болох нь:

Эрүүгийн 2111000000455 дугаартай хэргийг 2011018340130 дугаартай хэрэгт нэгтгэсэн прокурорын тогтоол /4-р хх-ийн 79-80 дугаар тал/,

хохирогч М.Б-гийн: “...Даваа овогтой Д миний арван жилийн сургуулийн сайн найз бөгөөд хамгийн анх 2017 оны 8 дугаар сараас эхлээд надтай байнгын утсаар яриад хамтдаа “онгоцны билетний наймаа хийцгээе” гэж хэлээд надаас 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр намайг Дархан-Уул аймгийн Дархан хотод байж байхад надаас 12,500,000 төгрөгийг Батчулуун гэх хүний Хаан банкны данс руу миний Хаан банкны 5025114276 дугаарын дансаар шилжүүлж авсан. Үүнээс хойш 15,000,000 төгрөгийг Д.Дын хэлснээр тухайн үедээ нэг хүний данс руу яг хэзээ шилжүүлсэнээ санахгүй байна, гэхдээ өөрийн ажил болох “Нарантуул” зах дээр байхдаа интернет банкаар шилжүүлсэн. Ингээд Д.Д надад хэлэхдээ “онгоцны билетийг хямд үнээр худалдаж аваад өндөр үнээр зарах боломжтой гэж хэлээд надаас авсан юм. Д.Д нь надаас миний дээрх Хаан банкны 5025114276 дугаарын дансаар өөр хүмүүсийн данс руу 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд нийтдээ 40,000,000 төгрөгийг авсан ба энэ мөнгөнөөсөө 14,000,000 төгрөгийг өгсөн ба үлдэгдэл 26,000,000 төгрөгийг өгөөгүй...” /4-р хх-ийн 91, 160 дугаар тал/,

хохирогч М.Б-гийн эзэмшлийн 5025114276 дугаар бүхий “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хх-ийн 109-148 дугаар тал/,

М.Б-гийн эзэмшлийн 5025114276, Д.Бын эзэмшлийн 5021480418, Г.Цэрэндэжидийн эзэмшлийн 5379037411, Ц.Эийн 5029020348, 5077334891, Б.Батчулууны эзэмшлийн 5381153900, 5360227628 дугаарын данснуудад үзлэг хийсэн мөрдөгчийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэл /5-р хх-ийн 49-58 дугаар тал/ зэргээр,

7. Ц.Этай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Чт “сургууль, цэцэрлэгийн үдийн цай хөтөлбөрийн гурил, будааг нийлүүлэх ажилд хөрөнгө оруулалт хийж мөнгөө өсгөх боломжтой” гэж итгүүлэн хуурч, түүнээс 23,300,000 төгрөгийг залилж авах гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, удирдан зохион байгуулж үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 245,859,750 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

- Ц.Э нь Д.Дад “Ч.Чаас мөнгө авч өгнө” гэж урьдчилан амлаж 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн~5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Чт “сургууль, цэцэрлэгийн үдийн цай хөтөлбөрийн гурил, будааг нийлүүлэх ажилд хөрөнгө оруулалт хийж мөнгөө өсгөх боломжтой” гэж итгүүлэн хуурч, түүнээс 28,000,000 төгрөг авч Д.Д руу шилжүүлэн бусдыг залилах гэмт хэрэг үйлдэхэд дэмжпэг үзүүлсэн болох нь:

Эрүүгийн 2011007630352 дугаартай хэргийг 2011018340130 дугаартай хэрэгт нэгтгэсэн прокурорын тогтоол /3-р хх-ийн 88-89 дүгээр тал/,

хохирогч Ч.Чын эзэмшлийн 5020374023 дугаар бүхий “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 113 дугаар хуудас/,

хохирогч Ч.Ч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Намайг Ч гэдэг би 2017 оны 9 дүгээр сард анх Ц.Этай танилцаж байсан. Д.Дтай Э үй зайгүй найзууд гэж байсан. 2019 оны 4, 5 дугаар сарын сургалтыг дуусах үед бүгдээрээ хоол унд идье гэж ярьцгаасан. Тэр үед Ц.Эт миний мөнгө их байна гэж би хэлээгүй. Ийм бизнес байна. Манай найз 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байсан тухайн мөнгөө буцаагаад авчихлаа гэж хэлсэн. Тэр хүн та нарын эмийн сан ажиллуулах гэж байгаа учраас тэр хүн хөрөнгө оруулалтаа татсан талаар хэлсэн. Хуурай сүүний бизнес эрхлэх гэж байна. Чи хөрөнгө оруулалт хийх юм бол чамд ийм ашигтай юм байна гээд хэлж байсан. Тэр үед над руу олон удаа ярьж байсан итгэл найдвар төрүүлсэн. Би ийм муухай юм хийхгүй. Чи ийм хөрөнгө оруулалт хийх юм бол чамд ийм ашигтай гэж хэлсэн. Би энэ хүнд итгэсэн. 20 жилийн хугацаанд ажилласан хүн гээд итгэсэн. Би 6 сард чи над руу дансаа явуулчих гэж хэлээд би тухайн мөнгийг 2 хуваагаад хийсэн. Гэтэл өнөөдөр би аваагүй. Энэ хүн өөрөө миний данс руу хийсэн гэж яриад байгаа юм бэ.Намайг хохироосон хүн бол Ц.Э, 6, 7, 8 сард алга болсон. Би яасан юм бол гээд утсаар залгахад гурил будааны бизнес хэвийн явагдаж байна гэж хэлсэн. Би гэрийнхэн гадна хүртэл очиж уулзаж байсан. 1,500,000 төгрөгөөр над руу хоёр удаа ашиг гэж хийж байсан. Би 10 дугаар сарын сүүлээр энэ хүнээс мөнгө авах гэж үйл тамаа эдэлсэн. Би 20 хоногийн өмнө хэлсэн. Чи надад 20 хоногийн дараа мөнгийг минь өгөөрэй гээд 10 дугаар сарын 20-нд мөнгөө нэхэж байсан...” гэх,

хохирогч Ч.Чын: “...би 2018 оны 9 дүгээр сард эрүүл хооллолтын сургалтанд сууж байгаад Этай танилцаж байсан... 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр Э надтай уулзаад би энэ бизнесийг хийгээд 20 гаруй жил болж байна. Энэ үйл ажиллагаа маань тогтворжсон ба үйл ажиллагаагаа өргөтгөж тэлж байна. Би сургууль, цэцэрлэгтэй гэрээ хийгээд үдийн цайны гурил будаа хүнсийг нь нийлүүлж байгаа гээд намайг хамтарч ажиллаад хөрөнгө оруулалт хийхийг санал болгосон... Э надруу байнга яриад хөрөнгө оруулалт хийх талаар асууж найдвартай гээд байхаар нь түүнд итгээд хамтарч ажиллахаар болоод 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Эийн Хаан банкны 5077334891 дугаарын дансруу 28,000,000 төгрөгийг шилжүүлсэн...”, “...би 28,000,000 төгрөгийг Эт өгсөн, Дад мөнгө өгөөгүй... Э надруу 3004004396 дугаарын данснаас 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1,500,000 төгрөг, 5077334891 дугаарын данснаас 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 1,700,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 1,500.000 төгрөгийн ашиг өгч байна гэж шилжүүлж байсан...” /3-р хх-ийн 115-117, 5-р хх-ийн 35-37 дугаар тал/,

гэрч Д.Цогзолмаагийн: “...Хаан банкны 5057008600 дугаартай дансыг би эзэмшдэг юм. 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр надруу 5021480418 дугаартай данснаас Д зээлсэн мөнгөө хийсэн. Тухайн өдөр хийгдсэн гүйлгээний талаар би сайн санаж байна. Тэр өдөр Д надруу хорин хэдэн мянган төгрөг шилжүүлсэн байхаар нь би яагаад ийм бага мөнгө хийж байгаа юм бэ гэж Даас асуухад Д нь “өө би андуураад бага мөнгө шилжүүлчихсэн байна, одоо би араас нь шилжүүлчихье” гээд төд удалгүй над руу 20,000,000 төгрөг болон 3,143,830 төгрөгийг шилжүүлсэн...” /3-р хх-ийн 126 дугаар тал/,

гэрч Б.Пүрэвцэрэнгийн: “...би 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Болд гэдэг хүнээс “Прадо 150” загварын машин худалдаж авахаар 44 сая төгрөгийг өгч байсан... Тэгээд би хүнд үзүүлэхэд мотор нь асуудалтай байна гэхээр нь машинаа буцааж өгсөн. Болд би таны мөнгийг 7 хоногийн дотор өгнө гэсэн бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр миний 40 сая төгрөгийг өгсөн...” /3-р хх-ийн 127/,

гэрч Г.Сэлэнгийн: “...гурил будаа зардаг хүнтэй хамтарч ажил хийх гэж байсан юм шиг байна лээ. Би Чтай хамт мөнгийг нь авсан Э гэдэг хүнтэй нэг удаа очиж уулзаж байсан. Э нь миний мөнгө орж ирэхгүй байна. Би удахгүй мөнгийг чинь өгнө гэж хэлж байсан...” /3-р хх-ийн 128 дугаар тал/,

гэрч Ө.Гантулгын: “...2019 онд миний эхнэр надтай ярилцахдаа миний найз Э гурил, будаа бөөнөөр авч Бөмбөгөр” худалдааны төвд байдаг хүнсний лангуундаа зараад ашгийг нь хувааж авья гэж байна гэсэн. Би тухайн үедээ ам өчиг авч, гэр оронд нь очиж үзэж байж хөрөнгө оруулалт хийсэн нь дээр гэж хэлсэн. Тэгээд удалгүй манай эхнэр надад Эт 28,000,000 төгрөг хоёр хувааж шилжүүлсэн талаараа хэлсэн...” /3-р хх-ийн 129-130 дугаар тал/,

гэрч Д.Бын: “...өөрийн төрсөн эгч Дад Хаан банкны 5021480418 дугаартай данстай картыг интернет банкны кодтой өгч байсан. Үүнээс хойш би картаа эгчээсээ аваагүй, ...тухайн дансыг Д ашиглаж байгаа...” /3-р хх-ийн 131 дүгээр тал/,

Ц.Эийн эзэмшлийн 5077334891 дугаар бүхий “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /3-р хх-ийн 145-146, 172 дугаар тал/,

шүүгдэгч Д.Дын анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би онгоцны билет авна гээд бусдыг залилсан байгаа. Би Ц эгчээс мөнгө аваад тухайн мөнгөөрөө онгоцны билет авахдаа ашиглаж байсан. Тэр хүнд буцааж өгөх ёстой 82,000,000 төгрөгийн тооцоо байгаа. Би тэр хүнд Солонгос явах онгоцны билет авч өгч байсан тэр мөнгийг хохирлоос хасуулах саналтай байна. Би яагаад хохирол дээр маргахгүй байгаа бэ гэхээр өөрийнхөө хийсэн үйлдлийг бол хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч нарын тухайд Мын хохирол дээр түүний хадам аав болох Эын дансанд 2,500,000 төгрөгийн нэг удаа, 3,000,000 төгрөгийг 2 удаа хийж өгч байсан. Тэр мөнгө хохирлоос хасагдаагүй байгаа. Тэр баримтыг хавтаст хэргээс хайгаад олсонгүй. Түүний 25 сая төгрөгөөс сар бүр 1,000,000 төгрөгийг түүнд өгч байсан баримтаа хавтаст хэргээс хайгаад олсонгүй. М дээр 89 сая төгрөг байсан. Түүнээс 30 сая төгрөгийг Ц.Э төлсөн. Тэр мөнгөнөөс 8,500,000 төгрөг хасагдана. Хохирогч Батмөнхийн хувьд ярих юм бол би тэр хүний эхнэртэй харьцаж байгаагүй. Батмөнхөд 2,500,000 төгрөгийн зөрүү өгөхөөр тохирч Ц.Эаар дамжуулаад 2,500,000 төгрөгийг 2 удаа өгч байсан. Нямхишигийн тухайд билетийн зөрүү гээд 2,800,000 төгрөг өгч байсан. Тэр мөнгийг нотолж чадахгүй байна. Оюунчимэг эгчийн хохирлыг хүлээн зөвшөөрч байна. Би Чын хохирлыг би бүрэн хариуцах ёстой. Олон улсын арилжаанд энэ мөнгийг оруулсан нь миний буруу байгаа. Зарим нэг хүний хохирол нь тусгагдсан байгаа. Зарим нь тусгагдаагүй байсан...” гэх мэдүүлэг, Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...би онгоцны билет урьдчилж худалдаж аваад үнэтэй зарах наймаа хийх гээд Ц.Ц эгчээс 2017 оноос эхлэн бага багаар аваад буцааж өгөх зэргээр их мөнгө авч байсан. Одоо үлдэгдэл миний тооцоогоор 50,000,000 төгрөг төлөх ёстой байгаа... Би хохирогч нараас авсан мөнгөнөөс урьд хохирлоо ард авсан мөнгөөрөө төлж байсан. Энэ хэргүүдэд Ц.Э болон бусад хүмүүс ямар ч холбоогүй. Би энэ хэргийг дангаараа үйлдсэн... Ц.Э, Б, Цэрэндэжид нарын дансаар дамжуулж бэлэн болон бэлэн бусаар авдаг байсан... урьд хохирлоо хойд талын хүмүүсээс авсан мөнгөөр төлж байсан болохоор өөртөө зарцуулсан зүйл байхгүй...”, “...би Нямхишигт онгоцны билетний наймаа хийж байгаа урьдчилаад онгоцны билетийг худалдаж аваад эргээд зараад ашиг олох боломжтой гэж хэлээд... Бын Хаан банкны 5021480418 дугаарын дансаар 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 8,988,000 төгрөг, мөн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөгийг авч, мөн миний охиныг хааяа харж өгдөг байсан “ Цэрэндэжидийн Хаан банкны 5379037411 дугаарын дансаар дамжуулан 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 2,298,000 төгрөгийг тус тус авсан...”, “...би Батмөнхөд онгоцны билет өндөр үнээр зарна гэж хэлж мөнгө авч байгаагүй, би зөвхөн зээлж мөнгө авч байсан... Эаар дамжуулж 30,000,000 төгрөг, мөн 3,000,000 төгрөгийг харин Батмөнхөөс авсан...”, “...би Д.Моос 89,000,000 төгрөг залилж авсан хэрэгт яллагдагчаар _а’агдсанаа хүлээн зөвшөөрч байна...”, “...би өмнө өгсөн мэдүүлэгт бүгдийг дэлгэрэнгүй ярьсан... энэ хэрэгт Э ямар ч хамаагүй...”, “...өмнө нь үйлдсэн хэрэг дээрээ олон улсын валютын арилжаа “Forex” тоглосон шигээ зарим мөнгөөр нь Форексд үрж зарцуулсан. Голомт банкны дансаар олон улсын арилжаа хийсэн нь дансны хуулга дээр байгаа “VIZA FCMTRADIN” гэсэн бичигтэй нь бүгд юм. Энэ гэмт хэргийг ганцаараа үйлдсэн бөгөөд дансыг нь ашигласан Э, Б, Батчулуун, Цэрэндэжид нар нь энэ хэрэгт ямар ч хамааралгүй... Дахин хэлэхэд Эт ямар ч буруу байхгүй...” /1-р хх-ийн 102-103, 2-р хх-ийн 17, 37-38, 127, 3-р хх-ийн 143, 4-р хх-ийн 169-172 дугаар тал/ гэх мэдүүлэг,

шүүгдэгч Ц.Эийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...1991 онд Дтай танилцсан. Тэрнээс хойш ямар ч холбоогүй байж байхад манай ажил дээр ирээд надаас шувуу хооллох гэж байгаа юм гээд 5 төрлийн будаа худалдаж авсан. 2013, 2014 онд найз нь асуудалд орчихлоо энд ном уншуулахаар явж байна гэж хэлж байсан. Тэр үед найздаа хэдэн төгрөг байвал зээлээч гээд надаас зээлсэн мөнгөө хугацаанд нь буцаагаад өгдөг байсан. Над дээр ирж уулзаж байхдаа тэр хавийн хүмүүстэй ч танилцсан. Надаас мөнгө аваад буцааж өгч байх үедээ би асуудалд орчихлоо гэж хэлж байсан. Би 20 жилийн хугацаанд гадна контенерээс авхуулаад ажилласан байдаг. Би ямар ч хүнийг хулхидаж байгаагүй. Би ажлын байраа алдсан байдалтай байгаа. Би Д.Дад миний ажлын байрыг аваад үлдээч гэж хэлсэн. Би ажлын байртай болох юм бол амьдраад явж чадна. Би амьтанд доромжлуулаад явж байна. Хүмүүс мөнгөө чамаас авна чамаас авна гээд байгаа. Би одоо гэхэд 50,000,000 төгрөгийн өртэй байгаа. Надад хэцүү байна. Миний хувьд бол хөдөлмөрлөж бүтээсэн бүхнээ алдсан байдалтай байгаа. Тэр өдөр Д.Д уйлж дуулаад миний хүүхдийг ДОХ-той шприйзээр тарих гээд байна гэж хэлсэн. Чи 30,000,000 төгрөгийг хүний мөнгөнөөс өгчих гэж хэлэхэд би хүнээс тухайн мөнгийг 10 хувийн хүүтэй өгсөн байгаа. Миний амьдрал болон өчнөөн улсуудын амьдралыг алж байна. Би борлуултаас хувь авдаг байсан учраас танил тал сайтай байсан. Худалдан авалт сайтай байсан. Чын тухайд бол Ч, Д бид гурав 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нэг газар танилцсан. Бид нар бясалгалд явж байсан. Бид нар ажил дээрээ байж байхад Д, Ч хоёр нь манай ажил дээр ирээд хоолонд оръё гэж хэлсэн. Бид ажил дээрээс гараад “Урт Цагааны” тэнд очиж хоолонд орсон. Би гурил будааны бизнес эрхэлдэг гэж хэлсэн. Тэр үед миний үйл ажиллагаа ерөөсөө доголдоогүй гэж хэлсэн. Манай нөхөр их мөнгө олдог би мөнгөө өсгөмөөр байна гэж хэлсэн. Тэгээд Чтай нэг ч удаа уулзаж үзээгүй дандаа Дыг байхад ярьж байсан тэр бол үнэн...”, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Энэ тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тогтоолтой холбоотой асууж тодруулах зүйл байхгүй. Би өөрөө хохирогч...” /5-р хх-ийн 46 дугаар тал/ гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Шүүгдэгч Д.Дын бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “…онгоцны билетийн борлуулалт хийж ашиг олно, сургуулийн үдийн цайны хөтөлбөрөөс ашиг олно...” гэх зэрэг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төрөөгдөлд оруулан их хэмжээний хохирол буюу 245,859,750 төгрөгийн хохирол учруулан залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн “…Хуурч, …зохиомол байдлыг зориудаар бий болгох, …замаар бусдыг төөрөгдөлд оруулж, …урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө …-ийг шилжүүлэн авсан…” гэсэн шинжийг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэсэн хүндрүүлэх шинжээр үйлдсэн байна.

Ц.Эийн Д.Дад “Ч.Чаас мөнгө авч өгнө” гэж урьдчилан амлаж, иргэн Ч.Чт “сургууль, цэцэрлэгийн үдийн цай хөтөлбөрийн гурил, будааг нийлүүлэх ажилд хөрөнгө оруулалт хийж мөнгөө өсгөх боломжтой” гэж итгүүлэн хуурч, түүнээс 28,000,000 төгрөг авч Д.Д руу шилжүүлэн бусдыг залилах гэмт хэрэг үйлдэхэд дэмжпэг үзүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн “…Хуурч, …зохиомол байдлыг зориудаар бий болгох, …замаар бусдыг төөрөгдөлд оруулж, …урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө …-ийг шилжүүлэн авсан…” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.

Энэ талаар хийсэн aнхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Д.Д, Ц.Э нарын үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил байхгүй байна.

Анхан шатны шүүх:

Д.Дад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн ялаас хорих ялын төрлийг сонгож 4 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, арга, урьд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж ял шийтгүүлж байсан хувийн байдал зэрэгт,  

Ц.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн ялаас 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн оролцоо, учруулсан хохирлын хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэгт ял шийтгүүлж буй хувийн байдалд тус тус тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчимд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцжээ.

Түүнчлэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Д.Дын үйлдлийн улмаас учирсан хохирлын тооцоог зөв хийсэн байна. Ц.Эийн хохирогчтой тохирсон гэх хэлцэл, бусдад өгсөн мөнгө зэргийг хохирогч нарт учирсан хохирлоос баримтгүйгээр хасаж тооцох хууль зүйн үндэслэлгүй тул шүүгдэгч Д.Дын гаргасан “...хэргийн улмаас учирсан хохирлын тооцоог зөвтгөж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин хохирогч Ч.Чын гаргасан “...Миний бие Ц.Эт 28.000.000 төгрөгийг өгсөн болохоос Д.Дад өгөөгүй. ...Иймд Ц.Эаас 23.300.000 төгрөгийг гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлын хүлээн авах үндэслэлтэй байна. Учир нь, хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн хохирогч Ч.Чын эзэмшлийн 5020374023 дугаар бүхий “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 113 дугаар хуудас/, хохирогч Ч.Ч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...би 2017 оны 9 дүгээр сард анх Ц.Этай танилцаж байсан. ...Би энэ хүнд итгэсэн. 20 жилийн хугацаанд ажилласан хүн гээд итгэсэн. Би 6 сард чи над руу дансаа явуулчих гэж хэлээд би тухайн мөнгийг 2 хуваагаад хийсэн. Гэтэл өнөөдөр би аваагүй...” гэх мэдүүлэг, хохирогч Ч.Чын мөрдөн байцаалтад өгсөн “...би 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Эийн Хаан банкны 5077334891 дугаарын дансруу 28,000,000 төгрөгийг шилжүүлсэн...”, “... 28,000,000 төгрөгийг Эт өгсөн, Дад мөнгө өгөөгүй...” /3-р хх-ийн 115-117, 5-р хх-ийн 35-37 дугаар тал/ гэх мэдүүлгүүд, гэрч Г.Сэлэнгийн: “...Би Чтай хамт мөнгийг нь авсан Э гэдэг хүнтэй нэг удаа очиж уулзаж байсан. Э нь миний мөнгө орж ирэхгүй байна. Би удахгүй мөнгийг чинь өгнө гэж хэлж байсан...” /3-р хх-ийн 128 дугаар тал/, гэрч Ө.Гантулгын: “...2019 онд миний эхнэр надтай ярилцахдаа миний найз Э гурил, будаа бөөнөөр авч Бөмбөгөр” худалдааны төвд байдаг хүнсний лангуундаа зараад ашгийг нь хувааж авья гэж байна гэсэн. Би тухайн үедээ ам өчиг авч, гэр оронд нь очиж үзэж байж хөрөнгө оруулалт хийсэн нь дээр гэж хэлсэн. Тэгээд удалгүй манай эхнэр надад Эт 28,000,000 төгрөг хоёр хувааж шилжүүлсэн талаараа хэлсэн...” /3-р хх-ийн 129-130 дугаар тал/ гэх мэдүүлэг, Ц.Эийн эзэмшлийн 5077334891 дугаар бүхий “Хаан” банкны дансанд 20,000.000, 8,000,000 төгрөгийг Ч.Чаас орлого болж орсон /3-р хх-ийн 145-146, 172 дугаар тал/ зэргээр хохирогч Ч.Чаас нийт 28,000,000 төгрөгийг шүүгдэгч Ц.Э нь залилж авсан болох нь тогтоогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Тиймээс Ч.Чт учирсан хохирлыг тус гэмт хэргийг хамтран үйлдсэн Д.Д, Ц.Э нараар хувь тэнцүү арилгуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд энэ талаарх өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулахаар шийдвэрлэлээ.

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа “...хязгаарлах ял...” гэж ялыг буруу бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасныг зөвтгөн өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Д.Дын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн 7 настай, охин Дын Оюунтүлхүүр /төрсний бүртгэлийн лавлагаа 2-р хх 188/-ийн асрамжийн асуудлыг Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу харьяалах дүүргийн Засаг дарга зохих ажиллагааг хийж шийдвэрлэх ёстой тул энэ талаархи заалтыг шийтгэх тогтоолд нэмж оруулахаар давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Д.Д нь шийтгэх тогтоол гарсан 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаан болсон 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл нийт 86 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/334 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтад “...зорчих эрхийг 6 сарын хугацаагаар хязгаарлах ял...” гэснийг “...6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял...” гэж,

7 дахь заалтад “...шүүгдэгч Д.Даас нийт 240,759,750 төгрөгийг гаргууланхохирогч Ч.Ч /РД: АМ76041504/-т 23,300,000 төгрөг... олгосугай.” гэснийг “...шүүгдэгч Ц.Эаас 11,650,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Ч /РД: АМ76041504/-т олгож, шүүгдэгч Д.Даас нийт 229,109,750 төгрөгийг гаргууланхохирогч Ч.Ч /РД: АМ76041504/-т 11,650,000 төгрөг... олгосугай. …” гэж,

8 дахь заалтад “Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Э бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.” гэснийг “Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн 7 настай Дын Оюунтүлхүүрийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохтой холбоотой асуудлыг шийдвэрлэх үүргийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Дын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дын 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 86 хоног /наян зургаа/-ийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ЗОРИГ

             ШҮҮГЧ                                                           Б.БАТЗОРИГ

             ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ