Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 149/ШШ2024/00166

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 149/ШШ2024/00166

Сэлэнгэ аймаг

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би,

Дархан-Уул аймаг Дархан сум, 5-р багт байрлах *******, *******,*******,

Сэлэнгэ аймаг, Мандал сум, 9-р баг, Баян Арцат найрамдал гудамж 25 тоотод оршин суух *******,*******,

Сэлэнгэ аймаг, Мандал сумын 9-р баг, Баян Арцат найрамдал гудамж 25 тоотод оршин суух *******,******* нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 23509266.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:..... *******, ******* нар нь 2022 оны 12 сарын 16-ны өдөр Голомт банктай ЗГ4315128897 тоот зээлийн гэрээг байгуулж 25000000 /хорин таван сая/ төгрөгийн зээлийг жилийн 13.2%,/Арван гурав аравны хоёр/ хувийн хүүтэй, 30 сар/Гучин/ сарын хугацаатай зээлж авсан болно. ЗГ4315128897 тоот Зээл болон барьцааны гэрээгээр 4319279279 тоот цалингийн дансыг барьцаалсан. *******, ******* нарт ЗГ4315128897 тоот зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх буюу тухай мэдэгдсэн боловч төлөхгүй. ЗГ4315128897 тоот Зээлийн гэрээний төлбөр нэхэмжлэл гаргах 2023 оны 10-р сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн төлбөр 22118291.07 төгрөг, хүүний төлбөр 1367617.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23358.11 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног 156 хоног нийт 23509266.09 төгрөг. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул *******, ******* нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: *******, ******* нараас ЗГ4315128897 гэрээний дагуу төлөх 23509266.09 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт Голомт банкинд олгуулж өгнө үү........гэжээ.

Хариуцагч , нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:....Голомт банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 2350926609 төгрөгийг төлж барагдуулна. 2024 оны 8 сараас сард төлдөг гэрээний дагуу төлж барагдуулах хүсэлтэй байна. Бид хүлээн зөвшөөрч байна. ...гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Голомт банкнаас Зээлийн гэрээний үүрэгт 23509266.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч , нар нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Мөн нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 275500 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан Голомт банкны Зээлийн гэрээний үүрэгт 23509266.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч , нар нь 23509266.09 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Голомт банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч , нар нь 137750 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 137750 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Голомт банк-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ