Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 151/ШШ2024/00539

 

                 2024        06         05

                        151/ШШ2024/00539

                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Ш-ын нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: М.Ш,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Ш нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

М.Ш миний бие 1990 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс ... аймгийн ... сумын ... сувилалд малчнаар ажилласан. Ингээд 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хувь тэнцүүлэхээр 10 жилээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Одоо үндсэн тэтгэвэрт тогтоолгох хүсэлтэй байна. Иймд намайг 1990 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ... сувилалд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Ш нь ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч М.Ш нь 1990 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ... сувилалд малчнаар ажиллаж байсан болох нь:

- сумын ... багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 05/34 дугаартай тодорхойлолт,

- ... сувиллын даргын 1990 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 95 дугаартай “Зарим хүмүүсийг ажилд томилох, ажлаас өөрчлөх тухай” тушаалын хуулбар,

- ... сувиллын даргын 1991 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 67 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар,

- ... сувиллын даргын 1991 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 149 дугаартай “Хөлс олгох тухай” тушаалын хуулбар,

- ... сувиллын даргын 1992 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 125 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар,

- ... сувиллын даргын 1993 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 34 дугаартай “Засгийн газрын ... дүгээр тогтоолын заалт хэрэгжүүлэх тухай” тушаалын хуулбар, хавсралт, 

- ... рашаан сувиллын захиргааны 1994 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Байгууллагын оны шилдэг малчин өрх шалгаруулах болзол” уралдааны удирдамж, хавсралт,

- ... сувиллын даргын 1994 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 28 дугаартай “Гэрээний төсөл, тариф, болзол батлах тухай” тушаалын хуулбар, хавсралт, 

- Гэрч Н.Р, Ш.Б нарын шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

- ... тасгийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 338 дугаартай архивын лавлагаа,

- ... хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 564 дугаартай албан бичгээр ирүүлсэн М.Ш-ын ХААТР-1 маягт, хаягийн хуудас зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус зааснаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзэж, түүнд бичигдсэн байдлыг үндэслэн хүсэлтийг шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар М.Ш-ыг 1990 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ... сувилалд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ОТГОНЧУЛУУН