Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2024/03144

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 30 181/ШШ2024/03144

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1  тоотод байрлах О  ХХК /РД:  /-ийн нэхэмжлэлтэй,

иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т  ХХК /РД:  /-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган оролцов.

(Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар эзгүйд нь хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.1. Нэхэмжлэгч О.... ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.... ХХК-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

  тоот регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,   тоот хаягт байрлах, "Т.... ХХ, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох цорын ганц Хувьцаа эзэмшигч Гүйцэтгэх захирал, Д.Т /Утасны дугаар:  /-ыг эрэн сурвалжлуулах тухай. Манай компани нь "Т.... ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан ZS-2  тоот "Түрээсийн гэрээний дагуу "З " Худалдаа үйлчилгээний төвийн 5 давхрын 5  тоот 74.4 м.кв талбайг оффисын зориулалтаар түрээслэн ашиглаж байсан болно. Тус түрээсийн гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед "Т.... ХХК-ийн хүсэлтээр ZS  тоот Түрээсийн гэрээг 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөр дуусгавар болгон талууд Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл, төлбөрийн үлдэгдлийг тооцон тооцоо нийлэхэд төлбөл зохих түрээсийн төлбөрийн үлдэгдэл 43,398,236 төгрөг, алданги 22,320,000 төгрөг байсан ба талууд тус тооцооны үлдэгдлийг баталгаажуулахдаа алданги төлбөрийг хөнгөлж зөвхөн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 43,398,236 төгрөг дээр акт үйлдэн 2023 оны 09 дугаар сарын 11-ний өдөр ТБГ тоот "Төлбөр барагдуулах гэрээ"-г байгуулсан. Гэвч "Т а" ХХК нь Төлбөр барагдуулах гэрээнд дээр дурдсан нийт төлбөл зохих түрээсийн үлдэгдэл төлбөрийг 2024 оны 03 сарын 05-ны өдрийн дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар тохиролцсон графикийг зөрчиж өнөөдрийг хүртэл хугацаанд төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул бид түрээсийн төлбөр алданги болох нийт 65,718,236 төгрөгийг гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд 2024 оны 04 дугаар сарын 22-ны өдөр өргөдөл гаргасан боловч уригдагч талын хаяг тодорхойгүй үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулахаас татгалзаж шийдвэрлэсэн болно. Иймд "Т.... ХХК-иас нийт 65,718,236 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, зөрчигдөөд буй эрх ашгаа хамгаалуулах шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэг, тус хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох "Т...." ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Гүйцэтгэх захирал Д.Т  эрэн сурвалжлуулах хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: О.... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн ТБГ-  дугаар төлбөр барагдуулах гэрээний хуулбар, төлбөр төлөх нөхцөл хуваарийн хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн  дугаартай Зайсан , худалдаа, үйлчилгээний төвийн түрээсийн гэрээний хуулбар, 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 238 дугаартай Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах тухай тэмдэглэлийн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч О.... ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.... ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э  нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.

Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

1. Т.... ХХК нь О.... ХХК-тай байгуулсан 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ZS  дугаартай Зайсан скуэр оффис, худалдаа, үйлчилгээний төвийн түрээсийн гэрээний хуулбар хэрэгт авагдсан байх тул уг гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд хариуцагч болох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 238 дугаартай тэмдэглэлд эвлэрүүлэн зуучлалд уригдсан тал болох Т.... ХХК нь Сүхбаатар дүүрэг,  ... тоот хаягт бүртгэлгүй бөгөөд үйл ажиллагаа явуулдаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, улмаар эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч О.... ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.... ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг нь тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Т.... ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төөлөөлөх эрх бүхий этгээд Д.Т  эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Т.... ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төөлөөлөх эрх бүхий этгээд Д.Т...эрэн сурвалжлах, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.... ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төөлөөлөх эрх бүхий этгээд Д.Т...эрэн сурвалжилж оршин байгаа хаягийг олж тогтоон О.... ХХК /утас:  /-д мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ