Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 149/ШШ2024/00174

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 149/ШШ2024/00174

*******

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн******* дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, нэхэмжлэгч: *******,*******,*******, 44-19 тоотод оршин суух Их өвөлжөө овогт Алтансумын Анужин /РД:МЗ93041821, *******,-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **************,*******, /утас:99347754/-д холбогдох Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, ******* хөрөнгөөс охин******* ногдох хувийг авах, хүүхдийн хэрэгцээнд зарцуулсан 6203000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... миний бие нь 2019 онд той танилцаж, танилцаад удаагүй үерхэж, гэр оронд орж гардаг болсон билээ. Үерхээд 2 жил болсны дараанаас нь намайг хардаж сэрдэх болсон бөгөөд нэг биш удаа гар хүрж, зодох болсон. Салъя гэдэг бодол ч орж ирдэг болж байтал би жирэмсэн болсон. Тухайн үед ажилд ороод удаагүй байсан болохоор тэр хүүхдээ дур мэдэн авхуултал Т. Батболд нь согтуу ирж агсам тавиад, надаа гаргаад өгчих гэж уйлж байсан.Ингээд 2022 оны 11 сард миний бие жирэмсэн болсон тухайгаа хэлтэл тэрээр гэнэт 2022 оны 3 дугаар сард хүүхэд маань гэдсэндээ 4 сар болцон байхад хүүхдээ авхуулъя гээд намайг Улаанбаатар хот авч яван 2-3 эмнэлгээр орсон, гэтэл хүүхэд хэтэрхий том болсон байна одоо авах боломжгүй гэж хэлснийг сонсоод дахиж надтай холбоо барихаа байсан. Би ч гэсэн нэгэнт хүүхдээ төрүүлэх нь тодорхой болсон юм чинь гээд Зүүнхараад ирээд байж байтал эхэс ховхорсон байна яаралтай эмнэлэгт хэвтэх хэрэгтэй гээд хотод ирж хувийн эмнэлэгт сар гаран эмчлүүлж охиноо эсэн мэнд төрүүлчих юм сан гэсэн бодолтой хүүхдээ тээсэн.Түүний дараа төрөхөд шаардлагатай бусад зардлуудыг өөрөөсөө гаргасаар охин маань 2023 оны 8 дугаар сарын 31-нд төрсөн. ыг тухайн үед охиноо харчихвал өөр болно байх, эрэгтэй хүн охин хүүхдийг илүү их хайрлах байх гэж бодсон. Төрж байгааг мэдээд хүрээд ирнэ байх гэсэн бодлоор төрөн төртлөө од аливаа дарамт шахалт үзүүлэлгүй гүрийсээр ирсэн. Гэтэл охиноо төрүүлчхээд тэр хүн рүү залгахад миний утсыг блоколчихсон байсан. Мэдээж дөнгөж төрсөн би сэтгэл санаагаар ихээр унаж, үхмээр хүртэл болж байсан ч дөнгөж төрсөн охиноо харж тайвширч өнөөдрийг хүргэлээ. Энэ хүн миний болон миний охины амьдралд оролцохгүй оролцохыг хүсэхгүй байгаа бол ядаж охиныхоо хэрэгцээнд зарцуулсан төлбөрийн талыг нь эцэг хүний үүргээ хүлээж төлөх ёстой гэж бодож байгаа тул оос охиндоо авсан зүйлсийн төлбөр 12,406,000 төгрөгийн 50%-ийг гаргуулах, мөн тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна.Үүнд: Охины өрөөний агаар цэвэршүүлэгч- 1,899,000, Бүүвэйлэгч-1,600,000, Хүүхдийн ор-989,000, Хүүхдийн тэрэг- 1,800,000, Машины суудал-450,000, Өвлийн мешөк - 310,000, Хүүхдийн ор хөнжлийн даавууны ком- 185,000, 4 үйлдэлт хүүхдийн толгойн хэлбэр засагч дэр - 115,000, Өвлийн өлгийний багц - 450,000, Өвлийн комбинзон - 330,000, Нярайн арчилгаа сэт - 365,000, Хүүхдийн ванн- 95,000,Хүүхдийн угаалгын машин угаагч бодисын хамтаар - 330,000,Угж халаагч - 185,000, Угж ариутгагч- 247,500, Угж-45,000*3=135,000, Соск-4 ш = 77,000, Хүүхдийн хүнсэнд Ваbybio нэмэлт тэжээл 7 сав өнөөдрийн байдлаар *145,000=1,015,000,D витамин 6 *45,000=270,000, Гэдэсний ашигтай бактери 3 хайрцаг* 35,000=105,000, Шингэн цайр=58,000, Харшилтай хүүхдийн нярайн памперс ширхэгийн үнэ 1700*660= 1,112,000 (өнөөдрийн байдлаар), Нярай хүүхдийн харшил өгдөггүй салфетк 13,500*21 уут= 283,500, Нийт өнөөдрийн байдлаар зарцуулаад байгаа 12,406,000 төгрөгийн 50% болох 6,203, 000 төгрөг болон миний охинд цаашдын амьдралд нь шаардагдах хэрэглээний болон хувцас хунарын төлбөр хийгээд тэтгэмжийг тогтоолгох хүсэлтэй байна.Хүүхдийн зардал өдрөөс өдөрт нэмэгдэж байдаг бөгөөд сар бүр энэ хүн рүү залгаж төлбөр нэхэж байхаар тэтгэмж болон хүүхдийн хэрэглээний мөнгийг сараар биш жилээр тооцон олгож байхаар гэрээг хэрвээ хүсвэл байгуулж болно. нь миний мэдэж байгаагаар бидний дундаас төрсөн цорын ганц охинтой байх тул түүний үндсэн орлогоос тодорхой хувийг охины нэр дээрх дансанд сар бүр шилжүүлж байх, түүнчлэн бид 2-ын хамтын амьдралаас хойш үүссэн түүний нэр дээрх хөрөнгөөс охиндоо ноогдох хэсгийг тус тус гаргуулж өгөхийг хүсэж байна...гэжээ.

Нэхэмжлэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие нь 2023.10.24-ны өдөр тус шүүхэд хариуцагч од нэхэмжлэл гаргасан. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага нь 1. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох 2. Охин аав болох ******* хөрөнгөнөөс хувиарлах. 3. Охин А.Сорхуныг төрсөн цагаас хойших хэрэглэсэн хэрэглээний зардал болох 6203000 төгрөгийг гаргуулах тухай. Хариуцагч нь үүргээ бүрэн ухамсарлаж охин А.Сорхунтай цаашдаа холбоотой байхаар ярилцаж тохирсон бөгөөд миний бие нь дээрх нэхэмжлэлээсээ татгалзаж байна. ... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч од холбогдуулан Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, ******* хөрөнгөөс охин******* ногдох хувийг авах, хүүхдийн хэрэгцээнд зарцуулсан 6203000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан болох нь тэдний бичгээр гаргаж ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.    Нэхэмжлэгч нь Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, ******* хөрөнгөөс охин******* ногдох хувийг авах, хүүхдийн хэрэгцээнд зарцуулсан 6203000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчгийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагч оос 35100 төгрөг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ