| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 148/2017/0143/Э |
| Дугаар | 155 |
| Огноо | 2017-11-08 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 155
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Янжинлхам
Улсын яллагч А.Энхтуяа
Хохирогч Г.
Иргэний нэхэмжлэгч Д.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулав.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.д холбогдох эрүүгийн 1731000800031 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-нд ******* хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ******* хот ******* дүүргийн ******* дугаар хороо ******* тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт гийн /РД:УБ-88**************10/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т. нь 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Михлайн хошуу нэртэй газарт Ч.Досмоогийн эзэмшлийн 93-83 УНР улсын дугаартай Ниссан Сафари маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Д.*******н жолоодож явсан мотоциклийг мөргөж Г.ын зүүн шилбэний шаант ясны сэтэрхийт зөрөөтэй ил хугарал, зүүн тахилзуур ясны далд хугарал, зүүн өвдөг, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, зүүн шуу, баруун бугалганы цус хуралт бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Т.ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Тухайн өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумаас гараад явж байхад мотоциколтой хүн гарч ирэхэд би зогсоох үйлдлийг хийсэн. Холбогдсон хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна...” гэх мэдүүлэг
.
Хохирогч ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Д.******* бид хоёр Түшиг сумын төвр үү орох гээд “Михлайн хошуу”-ны ойролцоо явж байтал өөдөөс хар өнгийн машин хурдтай гарч ирсэн. Би Д.*******д хурд ихтэй машин ирж байна зам тавьж өгье гээд зогстол бид хоёрыг чигээрээ ирж мөргөөд бид хоёр мотоциклоос шидэгдээд босох гэтэл миний зүүн хөл даагдахгүй хугарсан байсан. Машинаас , Т. хоёр бууж ирээд намайг шууд машин руугаа оруулах гээд байхаар нь би машинд суухгүй гээд эмч дуудуулсан. Тэгээд эмч ирж үзээд маш их цус алдаж байна хот руу хурдан явах шаардлагатай гэж хэлээд тэр орой 21 цагийн үеэр хот руу явсан. Замаараа Сэлэнгэ аймгийн эмнэлгээр орж цус тогтоох тариа хийлгэж, шархаа боолгож, хөлөө гипсдүүлээд маргааш өглөө нь 08 цагийн үед хот руу явсан. Хот руу явах замдаа 2 удаа өвчин намдаах тариа хийлгэсэн. Очоод шууд гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Миний хөл энгийн нэг хугаралтай биш бяцрал үйрмэг ихтэй байсан тул одоо болтол эдгээгүй байгаа. Энэ хугацаанд Т.ыг ирж уулзаад учир зүйгээ ололцох болов уу гэж бодсон ч тэр чигтээ таг болсон. Сүүлд нь 10 дугаар сар гарсны дараа Галбадрах байцаагч надтай утсаар ярьж Т. бид хоёрыг гарын үсэг зурах шаардалагатай байна гэж хэлэхэд л Т.тай уулзсан. Гол нь миний биеийн байдлыг асуугаад наанатай цаанатай байсан бол би хүний мууг үзэх гэж байгаа юм биш Т.ыг ойлгож болох байсан. Эмчилгээний зардал, нааш цааш явсан унааны зардал, эхнэрийнхээ ажлаасаа чөлөө авч намайг асарсан үеийн цалин хөлс зэрэг 6.825.123 төгрөгний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг
Иргэний нэхэмжлэгч Д.*******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг орчим би өөрийн улсын дугааргүй, мотоциклоор Г. ахтай хамт хадлангийн газар үзээд харихаар буцаад явж байтал “Михлай хошуу” хажууд улсын дугаарыг нь санахгүй байна, ниссан сафари маркийн авто машин урсгал сөрөөд миний зүүн талаас мөргөсөн. Энэ үед ахын хөл хугарч сумын эмнэлэг рүү явсан. Миний мотоцикл бинзений банк, тоормозны базуур зэрэг эд анги эвдэрч 90.000 төгрөгний хохирол учирсан. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 90.000 төгрөг, миний биед гэмтэл учраагүй хэдий ч эмчид үзүүлсэн 265.000 төгрөг, замын зардал 100.000 төгрөг нийтдээ 455.000 төгрөг нэхэмжилж байна. Надад өөр санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/
Иргэний нэхэмжлэгч Ч.гийн 2017 оны 09 дүгээр сарын *******-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 08 дугар сарын сүүлээр шиг санагдаж байна. Манай хамаатны Т. миний эзэмшлийн 93-83 УНР улсын дугаартай, ниссан сафари маркийн тээврийн хэрэгслээр “хөдөө яваад ирье” гэж хэлээд унаад явсан. Надад бол хаашаа, хэнтэй явсан талаараа хэлээгүй. Т.аас 2047 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Түшиг суманд зам тээврийн осол гаргаж мотоциклтой мөргөлдсөн талаар сонссон. Өөр надад хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Тээврийн зүүн урд купер хэсэг нь зурагдаж, бага зэрэг хонхойсон. Үнэлгээний байгууллагаар 136.000 төгрөгний хохирол тогтоогдсон. Энэ хохирол мөнгийг Т. төлж барагдуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/
Гэрч П.ын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний бие өчигдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн орчим өөрийн найзын машинтай Түшиг сумын төвөөс гараад ******* хот руу манай найз Т.ын унаж явсан нь 93-83 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслээр нэг хошуу тойроод явж байтал урдаас мотоциклтой 2 хүн гарч ирсэн. Т. нь машинаа тоормослох арга хэмжээ авч баруун тийш жолоогоо дарсан боловч амжилгүй мотоциклтой 2 хүн урдуур орж ирж мөргүүлсэн. Тухайн үед мотоцикльны жолооч нь урдуур нэлээн хурдтай орж ирж харагдсан. Тэгээд машинаас буутал мотоциклийн ард сууж явсан хүн нь газар унасан байдалтай хөлөө бариад хэвтээд байсан. Жолооч нь мотоциклоо хөлөөрөө тулаад зогсож байсан. Тэгээд машинаас бууж мотоциклийн ард сууж явсан хүнийг эмнэлэг рүү анхны тусламж үзүүлэхээр авч явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар тал/
Гэрч Н.ын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр болсон ослын талаар дуулсан. Тус осол болсон газар нь Түшиг сумын “Михлайн-Хошуу” гэх нэртэй газар байгаа юм. Михлайн Хошуу гэх газрын дэргэд төв замаас сумын төв рүү салсан замтай. Сумын төв рүү салсан тойрог хэсэг дээр болсон асуудал байгаа юм. Өчигдөр миний бие орчин нөхцөлтэй нь танилцсан. Сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын хамт нөхцөл байдлыг харахад сумын төв рүү чиглэлтэй мотоцикл тухайн тойрог дээр замын хойд талдаа газар унасан байдалтай. Сумын төвөөс гадагшаа мотоцикл руу чиглэсэн байдалтай тоормос хийсэн дугуйны мөр үүссэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр тал/
Гэрч О.ын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Түшиг сумын байдлаар цаг агаарын байдал салхи, шуургагүй, тогтуун байсан. Агаарын дундаж темпратур 15 градусын дулаан байсан. Хур тунадасгүй багавтар үүлтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр тал/
Гэрч Д.Гэрэлтцогтын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас Түшиг сумын хооронд хүн тээвэр хийгээд 17 жил болж байна. Болсон явдлын талаар ярихад 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр оройн 18 цаг орчим Михлайн даваа гэх газарт очиход улсын дугаарыг нь санахгүй байна. Мотоцикл, машин хоёр мөргөлдсөн байдалтай ах хөлөө барьчихсан “... хөл хугарчихлаа...” гэхээр нь шууд сумын төв рүү эмнэлэгт хүргэж өгсөн. Өөр надад хэргийн талаар мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр тал/
Гэрч М.гийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний бие 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэртээ байж байгаад Хуягаа /урд хөрш/ -гийн гэр рүү ороход зүс үл таних ******* хотын гэх хоёр залуу байсан. Би тухайн үед хүмүүсээс хаашаа явах гэж байгаа юм бэ? гэж асуухад хот руу явлаа гэж байсан. Тэгэхээр нь би ******* хот руу явах ажилтай хамт явъя гээд Ниссан сафари маркийн машины хойд талын суудал дээр суугаад “Михлайн Хошуу” ............... нөгөө машин барьж явж байсан залуу маань замын бартаа гаргаад эсрэг урсгалаар явж байтал өөдөөс нь манай сумын Д.*******, Г. нар мотоциклтой гараад ирсэн. Тэгтэл нөгөө машин барьж явсан өөрийгөө Т. гэж танилцуулсан залуу тоормос гишгэж амжилгүй нөгөө мотоциклтой 2 хүнийг мөргөсөн юм. Тэгээд эмнэлэг дуудаж Ниссан сафари маркийн машинаар эмч авахаар явж М.Гантүшиг эмчийг газар дээр нь аваачиж анхны тусламж үзүүлж, Д.******* мотоциклтойгоо осол болсон газар үлдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар тал/
Гэрч С.ын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”... Т. бид хоёр Орхон их сургуулийн Эрх зүйн ангийг 2007-2011 онуудад суралцаж төгссөн. Нэг ангийн залуучууд учраас бие биенийгээ сайн танина. Т. нь эхнэр хүүхдийн хамт ******* хотод амьдардаг. Т. эрхэлсэн ажилгүй , эхнэр нь саяхан амаржсан, гэртээ хүүхдээ харж байгаа. Амьдрал ахуйн хувьд боломжийн амьдралтай...” гэх мэдүүлэг /хх-ийэ 44 дүгээр тал/
Гэрч Ч.Догсмоогийн 2017 оны 09 дүгээр сарын *******-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын сүүлээр шиг санагдаж байна. Манай хамаатны Т. миний эзэмшлийн 93-83 УНР улсын дугаартай , Ниссан сафари маркийн тээврийн хэрэгслээр “хөдөө яваад ирье” гэж хэлээд унаад явсан. Надад бол хаашаа, хэнтэй, явсан талаараа хэлээгүй. Т.аас 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Түшиг суманд зам тээврийн осол гаргаж, мотоциклтой мөргөлдсөн талаар сонссон. Өөр надад хэргийн талаар мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 322 тоот “.....
1. Д.*******гийн биед зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 58 дугаар тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11261 тоот “.....
1.Б.ын биед зүүн шилбэний шаант ясны сэлтэрхийт зөрөөтэй ил хугарал, зүүн тахилзуур ясны далд хугарал, зүүн өвдөг , шилбэний зөөлөн эдийн няцрал хугарал, цус хуралт, шарх, зүүн шуу, баруун бугалганы цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20 дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтдийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 60 дугаар тал/
Шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 18/17 тоот “.......
1.Жолооч Т.ын жолоодож явсан 93-83 УНР улсын дугаартай Сафари маркийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал нь ямар байна вэ?
Nissa safari маркийн 93-83 УНР улсын дугаартай, тээврийн хэрэгслийн гэрчилгээ АЯ №, арал №WRGY6*******01401, хар өнгөтэй, хаяг нь ******* хот ХУД, 13-1 хэсэг, 01 *******-д оршин суугч Ч.Догсмоогийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлт байна.
Тухайн зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тодорхойлох зорилгоор техникийн хяналтын үзлэгийн тухай www.transdep.mn цахим хаягаар мэдээлэл авахад Nissa safari маркийн 93-83 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2018 оны 06 дугаар сарын 06-нд техникийн хяналтын үзлэгт дахин орохоор мэдээллийн санд бүртгэгдсэн байна. Энэ нь техникийн хяналтын үзлэгт 2017 оны 06 дугаар сарын 06-нд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хуульд заасан хугацаанд шалгуулсан байна. Nissa safari маркийн тээврийн хэрэгслийг Япон улсад 1991 онд үйлдвэрлэсэн, Монгол улсад 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр импортлогдсон байна.
Зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь техникийн оношлогоонд хуульд заагдсан хугацаандаа техникийн байдлаа шалгуулж “тэнцсэн” үнэлгээ авсан бөгөөд ослын дараах техникийн үзлэгээр зам тээврийн осол үйлдэгдэхээс өмнө техникийн хувьд жолооны механизмийн урд хөндлөн татуурганы холбогч зөөллүүр гадна биетийн цохитын улмаас хонхойж гажсан нь жолоо хэвийн /жолооны механизм ажиллах үедээ хэсэг газар зуурах, ажиллах явцад хүндэрч байв/ ажиллахгүй болсон байв.
Иймд тухайн тээврий хэрэгслийн жолооны механизм хэвийн ажиллахгүй нь техникийн хувьд бүрэн бус замын хөдөлгөөнд оролцож явсан байх үндэслэлтэй байна.
2.Жолооч Д.*******н жолоодож явсан улсын дугааргүй, Шарк маркийн мотоциклийн бүрэн бүтэн байдал нь ямар байна вэ?
Шарк маркийн улсын дугааргүй саарал өнгөтэй мотоцикл, арал №LP5PCKL0000200*******4, өмчлөл нь тодорхойгүй. Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд хамрагдсан техникийн бичиг баримтгүй байна.
Тухай зам тээврийн осолд холбогдсон тэвэрийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тодорхойлох зорилгоор техникийн байдалд ерөнхий үзлэгийг явуулахад жолоо, хойд тормосны эд ангиудаас салж, эвдэрсэн эд анги байхгүй бүрэн, БНХАУ-д 2013 онд үйлдвэрлэсэн байна.
Иймд зам тээврийн хэрэгсэл нь зам тээврийн осол гарахаас өмнө улсын бүртгэлд хамрагдаж улсын дугаар авч жил бүр техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй байгаа нь техникийн хувьд бүрэн, замын хөдөлгөөнд оролцож явсан эсэхийг тодорхойлох боломжгүй байна.
3.93-83 УНР улсын дугаартай Ниссан Сафари маркийн тээврийн хэрэгсэл нь осол гаргах үед ямар нэгэн эвдрэл, гэмтэл байсан эсэх. Хэрэв эвдрэлтэй байсан бол ямар эд ангид эвдэрсэн бэ?
Тухайн автомашины хувьд зам тээврийн ослын дараа хийсэн техникийн үзлэгээр хөдөлгөөний аюулгүй байдал /осол/-д нөлөөлж болохуйц техникийн эд, анги /тормос, жолооны механизмын болон бусад холбогч эд ангиуд/-аас эвдэрч, гэмтсэн, салсан эд анги тодорхойлогдсонгүй. Жолооны механизмын урд хөндлөн татуурганы холбогч зөөллүүр нь гадны биетийн цохилтын улмаас хонхойн гажиж тахийсан байв.
Техникийн үзлэгээр Nissan safari маркийн 93-83 УНР улсын дугаартай суудлын автомашины хувьд автомашины ажлын тоормосны эд ангиуд хэвийн ажиллагаатай, жолооны механизмын урд хөндлөн татуурганы холбогч зөөллүүр цохилтын улмаас хонхойж гажсан нь жолоо хэвийн / жолооны механизм ажиллах үедээ хэсэг газар зуурах, ажиллах явцад хүндэрч байв/ ажиллахгүй болсон байв.
4.Уг гэмтэл нь осолд нөлөөлөх эсэх?
Тухайн эвдрэл нь зам тээврийн ослын өмнө эвдэрсэн байсан учраас зам тээврийн осол үйлдэгдэхэд нөлөөлөх үндэслэлтэй.
5.Улсын дугааргүй, Шарк маркийн мотоцикл нь осол гарах үед ямар нэгэн эвдрэл, гэмтэл байсан эсэх. Хэрэв эвдрэлтэй байсан бол ямар эд ангид эвдэрсэн байна вэ?
Тухайн мотоцикын хувьд зам тээврийн ослын дараа хийсэн техникийн үзлэгээр хөдөлгөөний аюулгүй байдал /осол/-д нөлөөлж болохуйц техникийн эд анги /тормос, жолооны механизмын болон бусад холбогч эд ангиуд/-аас эвдэрч, гэмтсэн, салсан эд анги тодорхойлогдсонгүй.
Шарк маркийн улсын дугааргүй мотоциклын хувьд хойд тоормосны эд ангиуд хэвийн хойд 2 эргэх дохионы гэрэл байхгүй, жолооны дээд жолоо эргүүлэх /гар/ хэсэг тахийж хэв гажилтанд орсон байва.
6.Уг эвдэрл гэмтэл нь осолд нөлөөлөх эсэх?
Техникийн үзлэгээр осол гарахаас өмнө техникийн эд ангиас эвдрэл гарсан, зам тээврийн осол үйлдэгдэхэд нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй байна.
7.Шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа асуултанд дурьдагдаагүй техникийн үзлэгээр илэрсэн зүйл гарвал тусгай мэдлэг, мэргэжлийнхээ хүрээнд дүгнэлтээ дурьдана уу?
Шарк маркийн улсын дугааргүй мотоциклын хувьд:
Авто тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлйин 17.1.1 дэх хэсэгт зааснаар “Монгол улсад бүртгэлтэй аж ахуй нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хасснаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харъяа байгууллагад бүртгүүлнэ”, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Техникийн хяналтын үзлэг хийсэн гэрчилгээнд заасан хугацаанд техникийн хяналтанд ороогүй авто тээврийн хэрэгслийг /байлдааны тусгай зориулалттайгаас бусад/ замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.” гэсэн заалтуудыг биелүүлээгүй замын хөдөлгөөнд оролцсон байна...” гэх дүгнэлт хх-ийн 65-67 дугаар тал/
Шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын *******-ны өдөр гаргасан 68 тоот “.....
1.Хариулт: Жолооч Т. нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.Тээврийн хэрэгсэл байрлан явах: 8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг усргал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв. Энэ нь зам тээврийн осол гарах нөхцлийг шууд бүрдүүлсэн гэж үзэв.
2.Хариулт: Жолооч Д.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.Жолоочийн үүрэг: 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна. а/Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх , 2.2. Монгол улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ Замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэв.
3.Хариулт: Иргэн Т.ын жолоодож явсан тээврийн хэрэгслийн хурдыг осолд орохоос өмнө хэдэн километр цагийн хурдтай явсныг тогтоох боломжгүй....”гэх дүгнэлт /хх-ийн 71 дүгээр тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10 дугаар тал/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11-12 дугаар тал/
Мотоциклд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-14 дүгээр тал/
Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 22 дугаар тал/
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 79-89 дүгээр тал/
Ашид билгүүн ХХК-ний Автомашины үнэлгээний тайлан /хх-ийн 75-76 дугаар тал/
Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 91-92 дугаар тал/
******* дүүргийн *******-р хорооны тодорхойлолт /хх-ийн 93 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95 дугаар тал/
Сэлэнгэ аймгийн авто тээврийн төвийн бүртгэл хяналтын карт /хх-ийн 98, 10 дугаар тал/
Иргэний нэхэмжлэгч Д.*******н хохирлын баримтууд /хх-ийн 102-108 дугаар тал/
Хохирогч Г.ын хохирлын баримтууд /хх-ийн 109-*******0 дугаар тал/
Т.ын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр тал/
Т.ын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 53 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох
баримтуудыг дүгнэхэд
Шүүгдэгч Т. нь 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Михлайн хошуу нэртэй газарт Ч.Досмоогийн эзэмшлийн 93-83 УНР улсын дугаартай Ниссан Сафари маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Д.*******н жолоодож явсан мотоциклийг мөргөж Г.ын зүүн шилбэний шаант ясны сэтэрхийт зөрөөтэй ил хугарал, зүүн тахилзуур ясны далд хугарал, зүүн өвдөг, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, зүүн шуу, баруун бугалганы цус хуралт бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсангэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.
Үүнд; Хохирогч Г.ын шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 32-36 тал/, иргэний нэхэмжлэгч Д.*******н шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 24-25, 27/, гэрч П.ын /хх-ийн 37-38/, Н.ын /хх-ийн 39/, Д.ын /хх-ийн 41/, М.гийн /хх-ийн 42-43/, мэдүүлгүүд, шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн гэмтлийн зэрэг тогтоосон 11261 тоот дүгнэлт /хх-ийн 60/, зам тээврийн ослын талаар гаргасан шинжээчийн 68 тоот дүгнэлт /хх-ийн 71/, Авто техникийн шинжээчийн гаргасан 18/17 тоот дүгнэлт /хх-ийн 65-68 тал/, болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-14 тал/ тал зэрэг болно.
Тухайн хэрэгт гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдээр шүүгдэгч Т. нь ...Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг усргал сөрөхийг хориглоно... гэсэн заалтыг зөрчиж Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг дэвсгэр Михлайн хошуу гэх газарт 93-83 УНР улсын дугаартай ниссан сафари маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осол гаргаж хохирогч Г.ын биед нь хүнд хохирол учруулсан болох нь нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд дээрх гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдийг шүүх үнэн зөв гэж үзэв.
Шүүгдэгч Т.т холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Т.ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан “...авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Т. нь Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөрийн зарим хэсгийг нөхөн төлсөн, уг гэмт хэргийн улмаас нэхэмжилж буй хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгахаа илэрхийлсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа зэргийг харгалзан үзэж дээрх зүйл заалтанд заасан хорих ял оногдуулж , дээрх ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн машины хагарсан эд ангийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Шүүгдэгч Т.ын унаж явсан 93-83 УНР улсын дугаартай ниссан сафари маркийн машин нь шүүгдэгчийн өмчлөлийн эд зүйл биш болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогдсон байх тул битүүмжлэлээс чөлөөлж хууль ёсны өмчлөгч Ч.д олгохоор тогтов.
Хохирогч Г.ын зүгээс нэхэмжилсэн 6.825.126 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн 5.344.226 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэж байх ба үүнээс төлөгдсөн 2.700.000 төгрөгийг хасч 2.644.226 төгрөгийг гаргуулан хохирогчид олгож нотлох баримтын бүрдэл хангагдаагүй 1.480.900 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхив.
Иргэний нэхэмжлэгч Д.*******н зүгээс нэхэмжилсэн 455.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын бүрдэл хангагдсан 180.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан олгуулж, 275.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхив.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар цаашид энэхүү гэмтлийн улмаас эмчлүүлсэн зардал болон энэ шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1-д зааснаар ******* овогт гийн ыг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч ******* овогт гийн ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч 02 жилийн хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Т.т оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Ялтан Т. энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн машины хагарсан эд ангийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5******* дугаар зүйлийн 5*******.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан Т.аас 180.000 төгрөг гаргуулан Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1 дүгээр багт оршин суух Баатад овогт Дэлгэрмаагийн *******д /МН83082671/, 2.644.226 төгрөг гаргуулан Түшиг сумын 1 дүгээр баг 1 дүгээр хэсэг 50 тоотод оршин суух Шуугуур овогт Гомбодоржийн од // олгож, иргэний нэхэмжлэгч Д.*******н 275.000 төгрөгийн, хохирогч Г.ын 1.480.900 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэлэлцэхгүй орхисугай.
7.Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар цаашид энэхүү гэмтлийн улмаас эмчлүүлсэн зардал болон энэ шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
8.Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн 93-83 УНР улсын дугаартай ниссан сафари маркийн машиныг битүүмжлэлээс чөлөөлж хууль ёсны өмчлөгч Ч.д олгосугай.
9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Т.т оногдуулсан 02 жилийн хорих тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзан уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар ялтан Т.ыг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор хохирлыг бүрэн төлж барагдуулах үүргийг, мөн зүйлийн 2.5-д зааснаар ялтан Т. оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
11.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
12.Ялтан Т.т урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ