Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 149/ШШ2024/00178

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 149/ШШ2024/00178

*******

 

                       

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн******* дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би,

*******,*******,*******,*******, ******* /утас:95390887,*******-ын нэхэмжлэлтэй, *******,, , 4-р хэсэг 9 дүгээр гудамж 6 тоотод оршин суух Нарангэрэлийн Баясгалан/ утас:99579076,-д холбогдох 1045000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Иргэн ******* нь 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 26 өдрийн хооронд иргэн Отгонбаяраас нийт 1550000 төгрөгийг аман хэлцлээр зээлэн авч улмаар 505000 төгрөгийг буцаан төлж үлдсэн, 1045000 төгрөгийг одоо болтол эргэн төлөөгүй байна. Иймд иргэн *******гаас үлдэгдэл 1045000 төгрөгийг гаргуулах шаардлага тавьж байна. Тэрээр элдэв шалтаг тоочиж сүүлдээ хууль шүүхээр яв гэсээр 3 жил болох гэж байна. Иргэн *******тай зээлийн гэрээг бичгээр хийгээгүй байх тул хүү алданги тооцох эрхгүй байна гэж үзээд банкны хуулгыг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. ....гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******ын 1045000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Мөн нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 29630 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Отгонбаярын 1045000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь 1045000 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Отгонбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29630 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 14815 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 14815 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ