| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2024/00104/И |
| Дугаар | 149/ШШ2024/00181 |
| Огноо | 2024-04-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 149/ШШ2024/00181
| 2024 оны 04 сарын 23 өдөр | Дугаар 149/ШШ2024/00181 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би,
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо МН тауэр 12 давхар 1207 тоотод байрлах, /утас:90091079, 89810119 / *******-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймаг, Мандал сум, 7-р баг Минжийнхангай сансар гудамж 33 тоотод оршин суух Энхболдын Хулан/ утас:99468861 /-д холбогдох 320632 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...
******* нь Гэрэлфинанс ББСБ-ийн GEREL цахим зээлийн эрх нээх гэрээг баталгаажуулсан байна. Гэрэл цахим зээлийн нэг удаагийн гэрээгээр зээлдэгч хэдэн ч удаа зээлжих эрхтэй ба хамгийн багадаа 50000 төгрөг авах боломжтой, зээлийн дээд хэмжээг программ тооцоолж зээлдэгчид мэдээлдэг. Мөн зээлийн хүү нь зээл авах өдрийн аппликейшнд зарласан хүү байх ба зээлийн хүсэлт илгээснээр программ тооцож зээлдэгч зөвшөөрсөнөөр олголт хийгддэг зарчимтай. Зээлдэгч ******* нь 2022 оны 05 сарын 02-ны өдөр 100000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8.7 хувийн хүүтэй зээлж авсан байна. Зээлдэгчтэй 99468861 дугаарын утсаар холбогдож зээлийг төлүүлэхээр удаа дараа шаардаж мэдэгдсэн боловч утас харилцаа тасалж төлбөрийг төлж барагдуулаагүй байна. *******гийн цахим зэлийн гэрээний үүрэг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 100000 төгрөг, зээлийн хүү 185310 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35322 төгрөг, нийт 320632 төгрөгийг төлж барагдуулах үүрэгтэй байна. Гэрэл финанс ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул *******гаас цахим зээлийн гэрээний үүрэгт 320632 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна....гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгчид 320632 төгрөгийг 04 сарын 23-ны өдөр бүрэн төлсөн төлбөр тооцоогүй болсон гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******-ийн 320632 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь 320632 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Мөн нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 10268 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******-ийн 320632 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь 320632 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10268 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 5134 төгрөгийг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 5134 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ